Хятад, Монгол хоёр орны боомт гарцын авто тээврийн ажлын 21-р хурлаар хэлэлцэн тогтсон холбогдох зүйлийн дагуу, Хятад, Монгол хоёр тал 12-р сарын 12-ын өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Районы Эрээн хотод 2008 оны олон улсын авто тээврийн аялалын зөвшөөрлийн бичиг солилцжээ. Өвөр Монголын Өөртөө Засах Районы Авто тээврийн газрын орлогч дарга Ван Шюе-мин, Монгол Улсын Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны мэргэжилтэн Т. Гансүх болон холбогдох талын хүмүүс зөвшөөрлийн бичиг солилцох ёслолд оролцсон байна.
Алшаа аймгийн Цэгээ боомтоор оруулж гаргасан барааны хэмжээ ихээр нэмэгджээ
Энэ оны 1-ээс 9-р сарыг хүртлэх байдлаар, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Алшаа аймгийн нутаг дахь Цэгээ боомтоор оруулж гаргасан барааны нийт хэмжээ ихээр нэмэгдсэн байна.
Энэ он гарснаас нааш, Цэгээ боомтынхон дэд бүтцийн барилга байгуулалтаа байнга сайжруулснаар, уг боомтын худалдааны хэмжээ түргэн нэмэгдэж, 7-гоос 9-р сард гэхэд л уг боомтоор оруулж гаргасан барааны нийт хэмжээ нь 1763 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар өсөн нэмэгджээ. Үүнд хилийн чанадаас оруулсан барааны хэмжээ 41 тоннд, хилийн чанад руу гаргасан барааны хэмжээ 1721 тоннд тус тус хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 42, 217 хувиар тус тус өсөн нэмэгдсэн байлаа. Импорт экспортын худалдааны нийт хэмжээ нь 481 гаруй мянган ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 175 хувиар нэмэгдсэн байна.
Цэгээ боомтоор оруулсан бараа бүтээгдэхүүнд цахиур чулуу, гууль зэрэг уул уурхйн баялаг голлож, гадаадад гаргасан бараа бүтээгдэхүүнд тоосго, шир будаг, цагаан будаа, хүнсний ногоо, жимс зэрэг гол болж байсан аж. \О.Дарамбазар редакторлов.\
|