• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-26 16:26:07    
Уйгар эрдэмтэн Итинь Турсон

Хятадын Олон Улсын Радио

     "Хүн тарихаа ажиллуулах хэрэгтэй эс тэгэхэд хүрвэл жэврэх болно шүү" гэж 83-тай өндөр настан уйгар эрдэмтэн Турсоны байнга хэлдэг хүн. Тэрээр өндөр настай хэдий ч сэтгэхүй нь маш хурц сэргэг байдаг. Энэ нь түүний хэдэн арван жилийн турш цуцалтгүй зохион бүтээж ирсэнтэй холбоотой байх аа.

     Итинь Турсон ШУӨЗР-ы төв Үрэмч хотын гар үйлдвэр эрхэлдэг гэр бүлд төржээ. Зургаан настай байхад нь аав нь түүнийг номын сургуульд өгч араб , перс, хятад хэл сургаснаар тэр хэл, утга зохиолд сонирхолтой болжээ. 1951 онд Шиняаны Ардын Хэвлэлийн Газар байгуулагдаж, хэл утга зохиолын мэргэжилтэй Турсон хэвлэлийн газрын орчуулах хэсгийн даргаар ажиллав.

     Хэвлэлийн газар тухайн үед хүн цөөн, орчуулж, редакторлах ажил их байсан. Үүний зэрэгцээ өөрөө мөн "Таримын утга зохиол"-ын редакцийн гишүүн тул орой болгон өгүүлэл зохиолыг уншиж хянах шаардлагатай. Иймээс тэр үед өдөрт байнга арван хэдэн цагаар ажилладаг байсан. Орой хэвлэх үйлдвэрээс дуудлага ирвэл өвлийн ямар ч их хүйтэн цас зудтай ч гэсэн нэн даруй очиж зохицуулах хэрэгтэй юм. Тэр үед хэдийгээр ажил хатуу бэрх, ядарч зүдэрч байсан боловч өнөө эргээд харахад өөрийн хийж ирсэн ажил маш ач холбогдолтой санагддаг гэжээ.

     Шинжяны Хэвлэлийн Газрын бүх редактор ажилтны дунд Турсон олон хэлд нэвтэрсэн хүн юм. Тэр байнга үсэг тулгах ажилтан нарт хэлний зүйн мэдлэг зааж, хятад ажилтанд уйгар хэл заадаг. Өргөн мэдлэгтэй гаргамгай ажилладаг болохоор хэвлэлийн газар нь түүнийг удирдах ажилд дэвшүүлэх гэсэн ч тэр зөвшөөрсөнгүй. Хүн өөрийн онцлогоо мэдэх хэрэгтэй юм. Үзгээрээ хүний амьдралын сайхныг бичиж, хүн ардынхаа соёлыг баяжуулах ёстой гэж тэр үздэг.

      Хэдэн арван жилийн турш, Турсон Хятадын эртний нэртэй дөрвөн сонгодог зохиолын нэг "Улаан ордны зүүд"-ийг оролцуулсан олон өгүүлэл, романыг орчуулан хянаж, редакторлон хэвлүүлсэн юм. "Улаан ордны зүүд" нь Хятадын эртний хэл хэллэгээр бичигдсэн утга зохиолын сонгодог бүтээл тул ойлгоход бэрх оруулахад хатуу юм. Турсон өдөр зохиолыг уншин ойлгож, шөнө орчуулж, хэдэн жилийн чармайлтаар эцсийн бүлэгт "Улаан ордны зүүд"-ийг уйгар хэлээр орчуулж хэвлүүлсэн байна.

     Уйгар үндэстний уран зохиолын хувьд иймэрхүү сонгодог зохиол маш ховор. Уг рамонд бичигдсэн амьдралын түүхэн байдал, хүн хүний хоорондох харилцаа маш ээдрэн будалиантай. Нэг үндэстний амьдралын нарийн ширийн зүйл, хүн ардын бодож сэтгэх зүйлийг өөр үндэстний үг хэлээр орчуулж илтгэхэд маш бэрх юм. Өдөр нь би өгүүллийг нарийн нямбай уншиж, шөнө хөл татарч нам жим болсон хойно орчуулгын ажлаа үргэлжлүүлж, уг зохиолын хэв намба өнгө аясыг боломжоор илтгэхийг хичээсэн. Уйгар үндэстний уншигчид уг зохиолын өнгө аястай нь адилхан бүтээлийг уншихдаа хан үндэстний түүх соёл, амьдралын зан заншил, хэл яриаг бүрэн ойлгох болно гэжээ.

     Уйгар хэлээр хэвлэгдсэн "улаан ордны зүүд" уншигчдын сонирхлыг их татаж билээ.

     Уншигч Аижергул хэлэхдээ, "улаан ордны зүүд" бол Хятадын эртний сонгодог рамон мөн. Уг рамонд Хятадын феодалын нийгмийн сүүлчийн үеийн нийгмийн амьдралын онцлогийг бүх талаар харуулж, хүн ардын амьдралын зан заншил, хайр дурлал, хүн хүний хоорондох харилцааг бүх тараар харуулсан байна. Уг рамонд орсон хүний дүр гэхэд 400 гаруйд хүрсэн байна гэжээ.

     Үүнээс гадна, Турсон маш олон ном зохиол бичиж, шүлгийн түүвэр найруулж, орчуулж хэвлүүлсэн байна. Түүний зарим бүтээлийг Шинжян Их Сугуулийн хичээл сургалтад ашиглаж бий. Түүний зохион бүтээсэн "яруу найраг болон яруу найрагч", "эртний уйгар соёл" зэрэг шүлгийн түүвэр нь уйгар үндэстний уран зохиолын сонгодог бүтээлээр үнэлэгдэж байна.

     Өнөө Турсон уйгар үндэстний залуу зохиолч, орчуулагчийг идэвхтэй бэлтгэж байна. Залуу өсвөрийн үеийнхэн шилдэг соёлыг уламжлан дэлгэрүүлэхийг тэр хүсч байна. \Урангоо орчуулж бэлтгэв\