• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-26 16:51:54    
Хүүхэд хурхирах осолтой

Хятадын Олон Улсын Радио

      Насанд хүрэгсдийн хувьд унтахдаа хурхирах нь маш жирийн явдал юм шиг санагддаг. Тэдний дийлэнх нь таргалсан юм уу архи ууснаас болоод их хурхирдаг байна. Гэтэл зарим хүүхдүүд яагаад унтах үедээ их хурхираад байдаг юм бэ ? гэвэл, энэ тухай мэргэжилтнүүдийн бидэнд сануулж буйгаар, хүүхдүүдийн их хурхирч байгаагийн 90 хувийн шалтгаан нь буйлс болон буйлсан булчирхай томорсноос болж байгаа юм байна.

     Хүүхдүүд унтаагаара хурхирах үед амьсгал нь түр зогсосхийх байдал илэрдэг төдийгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтод нөлөөлдөг байна. Үүний хор гэм нь гэвэл:

     Нэг. Амаа ангайж амьсгах: Ам хэл нь хатах, амны хөндий нь муухай үнэртэй болох, шүд нь хорхойтох байдал илэрдэг.

     Хоёр. Нойр харш саадад учрах: Янз бүрээр зүүдэлж, хүйтэн хөлс гарах, шөнөдөө цочих, нойр хулжих, өдөртөө ядаргаатай ажиллах зэрэг байдал илэрнэ.

     Гурав. Оюуны чадавхи болон цээжлэх чадварт нөлөөлөх: Суралцах оюун санаа нь сарниж, зан ааш нь догширно.

     Дөрөв. Өсөлт бойжилт нь харшлах: биеийн өндөр болоход нөлөөлж, шувуун цээжтэй болох, шээрэн болох аюултай.

     Хурхирах нь ийм муу нөлөө үзүүлдэг тухай зарим эцэг эх буйлсыг нь авч хаяад "Нэг л огтлоод нэгмөсөн амраах" арга хэрэглэх нь зөв гэж үзэж байхад зарим эцэг эх үүнийг эрс эсэргүүцэж байна. Ийм адил бус үзэлт гарч байхад анагаахын эрдэмтэн мэргэжилтнүүд бас санал санаачилгаа дэвшүүлж байгаа юм.

     Анагаахын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 3-6 насны хүүхдүүдийн буйлс болон булчирхайвтар эдүүдийн дархлааны чадавхи нь тун сайн байгаа үе юм. Энэ үеэр авд хагалгаа хийхгүй бол сайн. Хэрэв хүүхдийн өвчний байдал даамжраад ямагт халуураад байх юм бол арга буюу буйлсын хагалгаа хийж өвчний байдлыг намдааж болно. Багцлаад хэлбэл, хүүхдүүдийн өсөлт бойжилтын байдалд бодитой судалгаа шинжилгээ хийж, хүүхдийн өвчний үнэн бодитой байдлыг эмчид танилцуулж, зөв оношлуулж сайтар эмчлүүлэх хэрэгтэй. Бүх юмыг адил тэгш үзэж болохгүй юм. \Л.Буянтогтох орчуулав\