Сайн байцгаана уу? Эрхэм радио сонсогч болон сүлжээ хэрэглэгч анд нөхөд өө. Шинэ жилийн босгон дээр "Захидлын тойм" булангаар тантай танилцаж байгаадаа баяртай байна. Нэвтрүүлгийн энэ ээлжит булангаар танд дуулгах нэг сонин бол, 2008 оноос эхлэн ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлэг нь сонсогч та бүхэндэээ нэн олон сонирхолтой мэдээ мэдээлэл хүргэх гэж байна.
Манай өнөөдрийн "Захидлын тойм" булангаар Монгол хэлний редакцийн тусгай булангийн ажил хариуцсан хариуцлагатай редактор Баатарын танилцуулсан мэдээг хүргэж байна. Баатар хэлэхдээ, 2008 оноос эхлэн бид нэгдүгээр цагийн 7 хоногийн нэвтрүүлгийн буландаа өөрчлөлт хийх гэж байна. Тухайлбал, нэгдүгээр өдөр залуу нэвтрүүлэг Урьхан "Баясгалант Хятад орон" гэсэн тусгай нэвтрүүлгийг зохион төлөвлөж хариуцан найруулж та бүхэнтэй шинэ ондоо золгох гэж байна. Энэ тусгай нэвтрүүлэг нь хэд хэдэн шинэ булангуудаас бүрдэж, Хятадын ард түмний аж амьдралд гарч буй үйл хэрэг, Хятад улсын уул усны өнгө үзэмж, Хятад орноо магтан дуулсан дуу зэргээс бүрэлдсэн байна. Хоёрдохь өдрийн нэвтрүүлгээр нэвтрүүлэгч Гантөмөр та бүхэндээ "Оюун түлхүүр" гэсэн цоо шинэ тусгай нэвтрүүлгийг барьж байна. Энэ тусгай нэвтрүүлгээр, Хятадын соёл урлагын тавцан дахь мэдээ мэдээлэл, Хятадын сонгодог бүтээл, Хятадын соёл иргэншлийн талын ололт бүтээл зэргээс танилцуулах болно. Гуравдах өдөр нэвтрүүлэгч Рэнчинсоо танд "Өвөр Монгол" гэсэн тусгай нэвтрүүлэг хүргэх болно. Энэ нэвтрүүлэг нь "Цай уух зуур" , "Монгол гэрийн зочин" зэрэг булангаараа Хятадын өвөр Монголыг тал бүрээр танилцуулах болно. 2008 онд дэлхий дахины анхаарлыг татсан "2008 оны олимп" Бээжин хотод болох гэж байна. Үүнд зориулан тусгайлан олимпын сэдвээр тусгай булангууд гаргаж, нэвтрүүлэгч Уртнасан Бээжингийн олимптой холбогдох дэлгэрэнгүй мэдээллүүүдээс та бүхэнд цаг алдалгүй хүргэж байх болно. Тавдахь өдрийн тусгай нэвтрүүлгийн нэр нь "Солонго" болно. Энэ тусгай нэвтрүүлэг нь "Захидал задлах цаг" , "Найрамдлын элч" , "Хятад хэл сурья" , "Хятад дуу сонсож хэл сурах" зэрэг шинэ шинэ булангуудтай. Энэ тусгай нэвтрүүлгийг залуу нэвтрүүлэгч Алтаннавч хариуцан бэлтгэх болно.
Нэвтрүүлэгч Номиннарс болон Монгол улсын оюутан Мөнхбилгийн хамтран бэлтгэсэн "Бямба гаригийн дуу хөгжим" нэвтрүүлэг нь "Хятадын ардын дуу", "Хятадын хөгжмийн зэмсэг", "Хятадын уран сайханчдын амьдрал" зэрэг агуулгаар бүрэлдсэн байна. Сэтгүүлч Энхцэцэг "Хэмнэл" , "Долоо хоног тутмын сэтгүүл" тусгай нэвтрүүлгээр та бүхэндээ, өнгөрсөн нэг долоо хоногийн үйл явдлын тойм, сонирхолтой ярилцлага, мэдээ мэдээллүүдээс танилцуулах болно. \Номин бэлтгэв\
|