• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-26 16:22:17    
Хятад улс "Хятадын эрчим хүчний байдал болон бодлого" Цагаан ном нийтэллээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

          Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 26-ны өдөр "Хятадын эрчим хүчний байдал болон бодлого" Цагаан ном нийтэлж, хятадын эрчим хүчний хөгжлийн одоогийн байдал, стратеги болон зорилт зэргийг танилцуулжээ. Сүүлийн жилүүдэд хятад улс эрчим хүчийг үр бүтээмжтэй хэмнэж, бохирдолтыг үр ашигтай хязгаарлан барьж чадсан байна. Хойшид Хятад улс эрчим хүч хэмнэхийг тал бүрээр эрчимжүүлж, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ихээхэн хөгжүүлж, тогтвортой, хямд, цэвэр, аюулгүй эрчим хүчний хангалтын систем тогтоох болно гэж уг Цагаан номд тэмдэглэжээ.

          Энэ бол сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар эрчим хүчний байдал, бодлогын тухай анх удаагаа Цагаан ном нийтэлж байгаа болно. Уг цагаан ном нь Хятадын эрчим хүчний хөгжлийн байдал, эрчим хүчний хөгжлийн стратеги болон зорилт, эрчим хүч хэмнэхийг тал бүрээр эрчимжүүлж, эрчим хүчний хангалтын чадлыг дээшлүүлэн, эрчим хүчний аж үйлдвэр, байгаль орчны зохицонгуй хөгжил тэрчлэн эрчим хүчний салбар дахь олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг бодлого, арга хэмжээ зэргийг тал бүрээс нь тодорхойлсон байна.

          Цагаан номонд тэмдэглэхдээ, өнгөрсөн зууны 70-аад оны сүүлчээс эхлэн Хятадын эрчим хүчний аж үйлдвэр түргэн хөгжиж, эрчим хүчний гаргалтаар дэлхийд хоёрдугаар байранд жагсаагдсан байна гэжээ. Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн дарга Хань Вэнь-кэ сурвалжлагчид ярилцлага өгөх үедээ, Хятадын эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжил нь гадаадад нээлттэй байлгасан болон бие даан хүчин чармайлт гаргасны үр дүн мөн гэж тэмдэглэжээ.

          Эрчим хүчний аж үйлдвэр нь Хятад улсад бат бэх үндэс суурьтай болж, түүхийн шинэ түвшинд хөгжиж, Улсын дотоодын хангалтын чадал ч их чангарсан байна. Эдгээр нь өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлснээс хойш өөрөө хөгжихийг чухалчилж, шинжлэх ухаан техникийн салбарт шинийг бүтээхийг чухалчилсан зэргийг багтаасан гадаадад нээлттэй байлгасан зэрэг тал бүрийн хүчин чармайлтын үр дүн мөн гэж тэрээр илэрхийлжээ.

         Хөгжиж байгаа хариуцлагатай улс орон болсны хувьд Хятад улс эрчим хүч болон байгаль орчны зохицонгуй хөгжлийг маш чухалчилж, идэвхтэйгээр арга хэмжээ авч, эрчим хүч хэмнэн, бохирдуулахыг багасгах талаар ил тод амжилт оллоо гэж уг Цагаан номонд тэмдэглэжээ.

        Өнгөрсөн зууны 80-аад оны эхнээс Хятадын Засгийн газар таван жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө эрчим хүч хэмнэхийг гол агуулга болгож, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхээр гол болгон эрчим хүч хэмнэдэг аж үйлдвэр хөгжүүлэхийг урамшуулсан байна. Үүнээс гадна Засгийн газраас бас бодлого арга хэмжээ тогтоож, эрчим хүч хэмнэн бохирдлыг багасгах эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлсэн байна.

        Байгаль орчны хамгаалалтад тус дөхөм үзүүлэхийн төлөө Хятад улс эрчим хүчний бүтцээ шилдэгжүүлж, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг хамгийн түрүүнд хөгжүүлэх эрчим хүчний салбар болгожээ. Хятад улс "Нөхөн сэргээгдэх эрчим хүчний хууль" тогтоож, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг нээн ашиглахыг дэмжих бодлого тогтоож, тусгай фонд байгуулж, хөдөө тосгонд нөхөн сэргээгдэх эрчим хүч нээн ашиглахыг дэмжсэн байна. Хятад улсын "Нөхөн сэргээгдэх эрчим хүчний дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө"-ний дагуу, 2010 он гэхэд Хятад улсын нөхөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нь нийт эрчим хүчний хэрэглээний 10%-г эзлэх болно.

        Дарга Хань Вэнь-кэ хэлэхдээ, Засгийн газар бодлогоо цаашид боловсронгуй болгож, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг нээн ашиглах талын шинжлэх ухаан техникийн оруулалтаа эрчимжүүлж, түүний судалгаа, ашиглалтыг өргөтгөх болно гэжээ.

        Нөхөн сэргээгдэх эрчим хүчийг нээн ашиглах шинжлэх ухаан техникийн талд улсаас хөрөнгө оруулах хэмжээгээ нэмэгдүүлж байна. Жишээлэхэд, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг нээн ашиглах шинэ техникийн судалгааг санаачлан дэмжиж, бие даасан оюуны өмчийн эрхтэй шинэ техникийг улсаас зохих хэмжээгээр дэмжих болно. Эдгээр бодлогыг нэг нэгээр боловсруулан баталж байна гэжээ.

        Хятад улс дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд өнгөрсөн үед ч, одоо ч гэсэн заналхийлэл болоогүй, ирээдүйд ч заналхийлэл болохгүй гэж уг Цагаан номд тэмдэглээд Хятад улс өөрийн орны эрчим хүчний тогтвортой хөгжлөөр дэлхийн эрчим хүчний тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлж, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө идэвхтэй хувь нэмэр үзүүлэх болно гэж тэмдэглэжээ.

        Дэлхийн эрчим хүчний тогтвортой аюулгүй байдлыг хамгаалж, харилцан ашигтай хамтаар хөгжихийг биелүүлж, хүн төрөлхтний хамтын гэр орныг хамгаалахын төлөө Хятадын Засгийн газар дэлхийн олон оронтой хамтран цуцалтгүй хүчин чармайлт гаргах болно гэж Цагаан номны төгсгөлд тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\