• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-26 16:34:36    
Япон, Хятадын харилцааг шинэ түвшинд гаргахыг хүсэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

       Удахгүй Хятад улсад айлчлах гэж байгаа Японы Ерөнхий сайд Ясоу Фукуда 25-ны орой ерөнхий сайдын ордондоо Хятадаас Японд суугаа хэвлэл мэдээллийнхэнд тусгай ярилцалга өгч, Япон, Хятад хоёр орны харилцааны хөгжлийг цаашид түргэтгэж, ирэх жилд Япон Хятадын харилцаа нэн түргэн хөгжихийг хүсч байна гэж илэрхийлжээ.

       Ясоу Фукуда хэлэхдээ, Япон, Хятадын улс хоорондын харилцаа хэвийн болсны 35 жилийн ой тохиож байгаа энэ тэмдэглүүштэй үеэр Хятад улсад айлчлах болсондоо би маш баяртай байна гэжээ. Хятадад айлчлах хугацаандаа, тэрээр Хятад улсын дарга Хү Жиньтао, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао нарын зэрэг Хятадын удирдагчидтай уулзаж, хоёр орны стратегийн харилцан ашигтай харицлаа тогтоох, тэрчлэн хоёр орны хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр орон, цаашилбал тус бүс нутагт хэрхэн хүчин зүтгэл гаргах зэрэг асуудлыг бодитойгоор зөвшилцөх болно .

        Ясоу Фукуда хэлэхдээ, Өнөө Япон, Хятад хоёр орны иргэд жил бүр давхардсан тоогоор бараг 5 сая хүн харилцан айлчилж, хоёр орны харилцааг өргөтгөн, хоорондын ойлголцлоо нэмэгдүүлэх нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд ашигтай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Япон Хятадын сайн сайхан харилцаа нь хоёр оронд ашигтай төдийгүй Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван хөгжил цэцэглэлд ч маш чухал юм. Япон, Хятад хоёр орны ард түмэн уг бүс нутагт чухал үүрэг хариуцлага хүлээж байгаа тул энэ хариуцлагаа биелүүлэхийн төлөө хамтран чармайх ёстой юм. Энэ үндсэн санаагаас үүсэн, харилцан ойлголцол итгэлцлийн үндсэн дээр ирээдүйд хандсэн Япон, Хятадын харилцааг цаашид хөгжүүлэхэд Японы тал бэлэн байна гэжээ.

      Ясоу Фукуда цааш нь хэлэхдээ, Япон улс түүхэнд даруу хандаж, энх тайванч улс орны замаар хөгжиж, үүнд уллан ирээдүйн Япон, Хятадын харилцааг хөгжүүлж, хоёр орны олон салбар, олон шатны яриа хэлэлцэл харилцаа холбоог түргэтгэж, ялангуяа хоёр орны өсвөрийн үеийн залуус багачуудын харилцааг хөгжүүлнэ. Иймээс Японы засгийн газар хоёр орны ойлголцол итгэлцлийг цаашид нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Энэ жил бол "Япон, Хятадын соёл биеийн тамир спортын жил " мөн. 9-р сард Бээжинд "Хятад, Японы иргэдийн соёлын наадам " болсон байна. Ирэх жил бол "Япон, Хятадын энх тайван найрамдын гэрээ"-нд гарын үсэг зурсны 30 жилийн ой тохионо. Ирэх жилийг "Япон, Хятадын залуус багачуудын найрамдлын жил" болгохоор хоёр орон санал нэгтэй зөлшөөрсөн гэжээ. Ирэх жил нь Япон, Хятадын харилцаа түргэн хөгжих жил болохыг тэрээр хүслээ.

       Япон, Хятад стратегийн харилцан ашигтай харилцааг хэрхэн тогтооход холбогдуулан Ясуо Фукуда хэлэхдээ, экс ерөнхий сайд Абе Шинзо өнгөрсөн оны 10-р сард Хятад улсад айлчилж, Ерөнхйи сайд Вэнь Жябао энэ оны 4-р сард Японд айлчилснаар дамжин, Япон, Хятадын харилцаа урагштай хөгжиж байна. Хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааны агуулгыг цаашид бодитойжуулахын тулд, хоёр орны удирдагчид харилцан байнга айлчилж итгэлцсэн харилцаа тогтоох нь маш чухал юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Япон, Хятадын харилцааны ирээдүйн хэтийн төлөв, Дорнод тэнгисийн нөөц баялгийг нээн ашиглах, Солонгосын хойгийн асуудал тэрчлэн цаг уур өөрчлөгдөж байгаа зэрэг хамтаар нүүрлэж байгаа асуудлыг би Хятадын удирдагчидтай авч хэлэлцэх болно гэжээ. Ясуо Фукуда хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжил нь Япон болон олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд бүр сайн боломж тохиол мөн. Японы эдийн засгийн хөгжилд ч маш чухал юм. Япон, Хятад хоёр орны харилцан нөхвөрлөх харилцаа нь өдөр ирэх тусам гүнзгийрч, өнөө харилцан бие биеэсээ салж чадахгүй хэмжээнд хүрсэн байна. Хятад улс бол Японы хамгийн том худалдааны түнш мөн. Япон нь Хятадад хөрөнгө оруулагч хамгийн том орон болсон байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Хоёр орны эдийн засгийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх нь хоёр орны эдийн засгийн сайн сайхан хөгжил ба Ази тив, цаашлаад бүхий л дэлхийн тогтвортой байдал болон хөгжилд цөм чухал юм гэжээ.

       Хоёр орны байгаль орчны хамгаалалт эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны тухай ярих үедээ Ясоу Фукуда хэлэхдээ, Байгаль орчныг хамгаалалт болон эрчим хүч нь Япон, Хятад хоёр орны хамтын ажиллагааны чухал салбар мөн. Эрчим хүч хэмнэх ба байгаль орчныг сайжруулах талаар, Япон техник, мэдлэг туршлагаа хэрэглэж, засгийн газар болон ард иргэд хамтран чармайн, илчит цахилгаан гаргах станцын үр ашгийг дээшлүүлж, усыг бохирдохоос сэргийлж, орчил эдийн засгийн хөгжлийг дэмжих зэрэг талын хамтын ажиллагааг түргэтгэх болно гэжээ./Хүчит орчуулж, Урангоо хянав/