• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-27 17:50:19    
Хан жөүгийн баруун горих

Хятадын Олон Улсын Радио

      Хан жөү бол Хятадын аялал жуулчлалын дархан газрын нэг юм. Энэ хотын баруун дүүрэгт байрладаг Ши хү нуурыг дотоод гадаадын жуулчид сайн мэднэ. Энэ Ши хү нуураас 5 км зайтай газарт нэг намаг газар байдаг юм. Хорвоод диважин гэж байдаг бол энэ л мөн байж таарна. Энэ газрыг баруун горихи гэдэг. Энэ нь Хятадын анхны үндэсний зэрэглэлийн намгийн цэцэрлэгт хүрээлэн юм. Мөн ч Хятаддаа цорын ганц нь болох хотын намаг газар юм.

     Баруун горихийн намгийн цэцэрлэгт хүрээлэнд орж очиход жя нань газрын усархуу нутгийн яруу сайхан өнгө үзэмж зураг шиг тодорно. Халуун дулаан газрын зүйлийн ургамал ягцарч, түүний дундуур хааяа бас хээрийн туулай харагдна.

     Баруун горихийн голын гулдрал, нуур цөөрөм, намаг даац, элсэн тан, арал довууд нь түүний өнгө үзэмжийг бүрдүүлжээ.

     Энэ газарт байгалийн хоёр том үзэмжит район багтдаг. Даруй зэгсэн цэцэг болон тэргүүлэгч цэцэг болно. Намар орой шиг үеэр бол зэгэс дэлгэрнэ. Зэгс дэлгэрсэн цагт онгоц салаар сэлүүрдэн явахад хорвоо дэлхий бүр цэцгээр дүүрсэн сэтгэгдэл төрөгдөж, яг л хурц тод өнгөтэй зургийн дунд хөвөөд байгаа юм шиг гайхамшигтай сайхан санагддаг.

      Өвөлдөө бол тэргүүлэгч цэцэг дэргэрнэ. Үүнээс гадна бас уул нуруу болгон гал улаан боловсорсон түвд хашаар чимэгднэ.

      Энэ газарт түүх соёлын дурсгалууд ч их байдаг. 3—400-аад жилийн өмнөх Мин Чин улсын үед баруун горих нь эрдэмтэн мэргэдийн хорвоогийн тоосноос зайлж суудаг газар байсан юм. Ингэснээрээ ертөнцийн ариун газар гэж нэрлэгдсэн байлаа. Энэхүү хүрээлэн дэх их олон дурсгалт газарт эрт дээр үеийн эрдэмтэн мэргэд ул мөрөө үлдээсэн аж. Чин улсын Энх амгалан хаан хүртэл энэ газар очиж өнгөрсөн бөгөөд энэ газрын өнгө үзэмжийг бахархан шүлэг бичиж үлдээсэн байна.

     Жуулчид олширч байгаль орчинд дарамт болохоос сэргийлж, тухайн газрынхан өдрийн жуучид хүлээж авах хэмжээг 3000-р тогтоосон байна. Өөрөөр хэлбэл өдөрт 3000 жуулчин л хүлээж авна гэсэн үг. Өнөө энэ баруун горихийн намагт 262 төрлийн ургамал, 50 гаруй төрлийн загас болон усны амьтан, 126 төрлийн шувуу байна.