Нутаг дэвсгэр: 945087 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны байдлаар 37 сая, түүний дотор Санзибарчууд сая орчим байна. Нийт 126 үндэстэн ястантай, саяас дээш хүн амтай нь Сүкүма, Нямвэйч, Чага, Хэхэ, Маканди, Хая зэрэг бий. Үүнээс гадна Арабчууд, Энэтхэг- Пакистан хүн, Европчуудын үр сад ч бий. Сивахили хэл бол төрийн хэл, Англи хэлтэй хамтаар албаны хэл нь юм. Танганьикийн (эх газрын)оршин суугчдын 35 хувь нь Катулик шашин болон Христосын шинэ шашин шүтэж, 45 хувь нь Лалын шашин шүтэж, бусад нь балар эртний бодис шүтэх шашин шүтдэг. Сазибарын оршин суугчдын 99 хувь нь Лалын шашин шүтдэг.
Нийслэл: Дар-Эс-Салам, 2004 оны байдлаар гурван сая хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 25,8 хэм. Байгуулагдаж байгаа шинэ нийслэл Додома нь 2002 оны байдлаар нэг сая 700 мянган хүн амтай.
Төрийн тэргүүн: Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын Ерөнхийлөгч Жакая Мришо Киквете, 2005 оны 1-р сарын 18-ны өдөр сонгогдов. Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр(мөн Танганьик болон Санзибарын нэгдэсэн өдөр гэдэг) – 4-р сарын 26-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн зүүн хэсэг, дэлхийн бүслүүрээс өмнөш оршидог. Умраш Кени, Угандатай хил нийлэж, өмнөш Замби, Малави, Мозамбиктай хөршилж, барууншаа Руанда, Бурунди, БНАКУ-тай хаяа дэрлэж, зүүнш Энэтхэгийн далайд тулж байна. Эх газрын тэнгисийн эргийн шугам нь 840 км. Зүүн хэсгийн тэнгисийн эрэг дагуу нутаг нутаг болон дотоод эх газрын хэсэг нам газар нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, баруун хэсгийн өндөрлөг нутаг нь халуун бүсийн уулан нутгийн цаг агаартай. Ихэнх нутгийн агаарын дундаж хэм нь 21 – 25 хэм. Санзибарын 20 гаруй арал нь халуун бүсийн тэнгис далайн цаг агаартай, жил туж нойтон халуун, жилийн дундаж хэм 26 хэм.
Эртний хүн төрөлхтөний үүсч бий болсон нутгийн нэг. Манай тооллоос өмнө Араб, Перс, Энэтхэг зэрэг газартай худалдааны холбоотой байжээ. 7 – 8-р зууны үеэд Арабчууд болон Персчууд их хэмжээгээр нүүж ирэв. Арабчууд 10-р зууны сүүлчээр Исламын вант улс байгуулж байжээ. 1886 онд Танганьикийн эх газар Германы хүчний хүрээнд хамрагдаж, 1917 оны 11-р сард Английн цэрэгт эзэлэгдэж, 1920 онд Английн ноёрхолд оров. 1946 онд НҮБ-ын чуулган тогтоол баталж, Танганьик нь Английн "найдлагаар удирдах газар"болов. 1961 оны 5-р сарын 1-ний өдөр Танганьик нь дотооддоо өөртөө засах эрх олж, мөн оны 12-р сарын 9-ний өдөр тусгаар тогтнолоо мэдэгдэж, нэг жилийн дараа нь Бүгд Найрамдах Танганьик Улс байгуулав. Санзибар нь 1890 онд Английн "ивээл"-д багтаж, 1963 оны 6-р сарын 6-р сарын 24-ний өдөр өөртөө засаж, мөн оны 12-р сарын 10-ны өдөр тусгаар тогтнож, Султан вангийн ноёрхосон эзэнт улс байгуулав. 1964 оны 1-р сарын 12-ны өдөр Санзибарын ард түмэн Султаны ноёрхолыг түлхэн унгааж, Бүгд Найрамдах Санзибар Улс байгуулав. 1964 оны 4-р сарын 26-ны өдөр Танганьик болон Санзибар нэгдсэн бүгд найрамдах улс байгуулав. Мөн оны 10-р сарын 29-ний өдөр улсын нэрээ Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс гэж өөрчлөв. \М.Цэцэн бэлэтгэв\
|