Японы ерөнхий сайд Ясуо Фукуда 27-ны үдээс хойш Хятадад хүрэлцэн ирж 4 хоногийн айлчлалаа эхлүүлсэн байна. Ясуо Фукудагийн Японы ерөнхий сайдын тушаалд орсныхоо дараа Хятадад хийж байгаа энэхүү анхны айлчлалыг нь Хятадын Засгийн газар дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Хятадын тал үүгээр тохиол болгож Хятад Япон хоёр орны харилцааг шинэ хөгжилттэй болгохоор Японы талтай хамтран чармайх болно гэж Хятадын ГХЯ-ын төлөөлөгч саяхан илэрхийлжээ. Албаны тал байр сууриа ингэж илэрхийлсэн, Хятадын иргэд ч Ясуо Фукудагийн айлчлалыг хүсэн хүлээж байна.
Энэ он гарснаас нааш Хятад Япон хоёр тал хоёр орны харилцааг сайжруулах арга хэмжээнүүд авч зохих амжилтад хүрсэн байна. Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао 4-р сард Японд айлчилж, Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааны хөгжлийг ахиулсан байна. Ясуо Фукудагийн энэ айлчлал нь хоёр орны ерөнхий сайдын энэ жилдээ багтааж харилцан айлчлах гэсэн зорилтыг биелүүлсэн байна. Хятадад айлчлахаасаа өмнө Ясуо Фукуда хоёр орны харилцааг хөгжүүлж, ирэх жилийг Хятад Японы харилцааны түргэн хөгжлийн жил болгохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. \Бичлэг 1\
Япон Хятадын харилцааны хөгжил хөшүүн байдлаас гарч ихээхэн сайжирсан байна. Япон Хятадын харилцаа нэн нягт болж, хоёр орон харилцан итгэлцсэн хамтын ажиллагааны харилцаа тогтоохыг би хүсэж байна гэж Ясуо Фукуда илэрхийлжээ.
Хятадын ГХЯ-ын төлөөлөгч Чинь Ган саяхан болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Ясуо Фукудагийн энэ айлчлал Хятад Японы харилцааг эрүүл саруул тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, \Бичлэг 2\
Хятад улс Ясуо Фукудагийн энэ айлчлалыг дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Энэ айлчлалаар улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ашиг сонирхлыг өргөтгөн, олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааг шинэ хөгжилтэй болгохын төлөө Японы талтай хамтаар чармайхад бэлэн байна гэжээ. Ясуо Фукуда Хятадад айлчлах хугацаандаа Хятад улсын дарга Хү Жинь тао, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бан гүө, Ерөнхий сайд Вэнь Жя бао нартай тус тус уулзах юм уу хэлэлцээ хийх болно. Тухайн үед хоёр орны удирдагчид Хятад Японы харилцаа, харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно.
Энэ оноос Хятад Япон хоёр орны дээд хэмжээний харилцан айлчлал олширч, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чин линь Японд айлчилж, Японы Либераль ардчилсан намын улс төрийн зөвлөлийн дарга Танигаки Садаказу Хятадад айлчилж, Японы ГХЯ-ын сайд Комура Масахико төлөөлөгчид дагуулан Хятад Японы эдийн засгийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон байна. Үүнээс гадна Хятад Японы цэргийн талын харилцаа холбоо ч ихээхэн хөгжсөн байна. 9-р сард Японы тал анх удаагаа урилгаар Хятадын "Дайчид-2007" нэрэмжит явган цэргийн байлдааны дайралтын сургуультай танилцаж, Хятадын Ардын чөлөөлөх армийн симфони хөгжмийн чуулга 10-р сард Японд анх удаагаа концерт тоглосон байна. 11-р сард Хятадын тэнгисийн цэргийн Шэнь Жэнь нэрэмжит пуужинт сөнөөгч хөлөг онгоц Японд айлчилж, хоёр армийн харилцааны шинэ хуудсыг бичсэн юм.
Ясуо Фукудагийн энэ айлчлал маш баялаг агуулгатай. Тэрээр албан ёсны уулзалтад оролцохоос гадна Бээжин их сургуульд лекц уншиж, Хятад Японы иргэний найрамдлын нийгэмлэгийн зохион байгуулсан өглөөний зоогт орж, Бээжингийн нэг бага сургуультай танилцах болно. Үүнээс гадна бас Тянь жиньд айлчилж, Хятадын эртний соён гэгээрүүлэгч Күн зийн нутаг Шань дүн мужийн Чүй фүтай танилцах болно. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|