Оросын хуурай замын цэрэг 2009 оноос эхлэн шинэ үеийн ойрын зайн тусгалттай агаарын довтолгооноос хамгаалах "Тор—М2" пуужингийн системээр тоноглогдох болно гэж Оросын Зэвсэгт хүчний агаарын цэргийн хүчин 25-ны өдөр мэдэгдэв. Мөн 25-ны өдөр Орос Казакстаны нутаг дахь Байконур хөөргөх талбайгаас "Протон-М " гэдэг зөөгч пуужингаар дэлхийн бөмбөрцгийн замчлах системийн "Глонасс" гэдэг гурван дагуулийг амжилттай хөөргөсөн юм.
Оросын Зэвсэгт хүчний агаарын цэргийн хүчний командлагч хурандаа генерал Николае Фролов мөн өдөр хэлэхдээ, "Тор—М2" пуужингийн системийн хүчин чадал нь хуурай замын цэргийн өнөөгийн хэрэглэж байгаа "Тор—М1" системээс хүчин чадал нь хол илүү юм. Гадаадын адил төрлийн бүтээгдэхүүнтэй зэрэгцүүлбэл, зэвсгийн хөнөөх хүчин чадлыг автоматаар оновчтой жолоодох. Жишээлбэл, далавчит пуужин, тэсрэх бөмбөгийг автоматаар оновчтой жолоодох зэрэг талаараа давуутай. Бүх системийн мэдээлэл зохицуулах болон объектыг дайрах зэрэгт хамгийн дээд хэмжээнд автоматчилагдсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, уг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн туршилтын ажлыг 2008 онд дуусгах болно. 2009 оноос эхлэн Оросын цэрэг хоёр жилийн хугацаанд газраас агаар маягийн пуужингийн нэг хороог тоноглоно. Үүний дараагаар Орос бүх агаарын цэргээ "Тор—М2" системээр тоноглох болно гэжээ.
"Глонасс" гэдэг бөмбөрцгийн замчлах дагуулийг хөөргөсөн тухай Оросын сансарын цэргийн хэвлэлийн газрын нийтэлсэн мэдээнд, энэ гурван дагуулд 45 хоног зохицуулалт хийсний дараа албан ёсоор ашиглалтад шилжүүлнэ. Тухайн үед, "Глонасс" системийн замчлах цар хэмжээ Оросын нутаг дэвсгэрийн 95 хувь, дэлхийн бөмбөрцгийн гадаргууны 86 хувийг хамаарах болно. 2009 оноос өмнө "Глонасс" систем 24 дагуул байрлуулах болно. Ингэвэл тухайн үед, дагуулаар замчлах цар хэмжээ бүх дэлхийн бөмөрцгийн гадаргуу болон ойр газрын орон зайг бүрэн хамарч, бүх дэлхийн бөмбөрцөгт тогтсон цэгийн байрыг тогтоож, цэг тогтоох оновчтой хэмжээ 1.5 метрийн дотор байна гэж тэмдэглэжээ. Орос уг системийг тасралтгүй боловсронгуй болгохын хирээр удалгүй ирээдүйд Орос дэлхийн бөмбөрцгийн дагуулаар замчлах зах зээлд орж, Америкийн GPS-тэй өрсөлдөх болно гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл төсөөлөв.
Орос энэ удаа "Глонасс" гэдэг дэлхийн бөмбөрцгийн замчлах гурван дагуулыг амжилттай хөөргөсөн ба Оросын хуурай замын цэрэг 2009 оноос эхлэн орчин үеийн ойрын зайн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "Тор—М2" системээр тоноглогдож байгаа. Энэ бүхэн нь Оросын батлан хамгаалахын хүчийг харуулах чухал арга хэмжээ болсон байна гэж шинжээчид үзэж байна.
Гэвч, Орос цэргийн хүчээ байнга дахин харуулж байгаа нь цэргийн стратегийн арга барил болох бөгөөд бэлэг тэмдгийн ач холбогдол нь бодитой ач холбогдлоос их. Энэ нь хүйтэн дайны үеийн хуучин Зөвлөлт Холбоот Улсын зэвсэглэлээр хөөцөлдсөнтэй адилгүй, нэлээд ажил хэрэгч арга хэмжээ мөн. Орос хэдийгээр зэвсэглэлийг ихээр цэгцлэн жигдрүүлж байгаа боловч Америкийг нэхэн гүйцэх юм уу, түүнээс давж чадахгүй юм гэж зарим шинжээчид үзсэн байна. Бүртгэлээс үзвэл, Оросын орчин үеийн зэвсэг 20 орчим хувьд л хүрч байна, Үлэмжхэн хэмжээний материал болон санхүүжилт хийж байгаад түүнийгээ дээшлүүлж солих шаардлагатай юм байна.\Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|