Монгол үндэстний кино жүжигчин Цэцэнгоо 1950 онд Гуанжөү хотод төрж,1964 оноос Өвөр Монголын Өөртөө Засах Районы ажлын чөлөөний уран сайханы тоглолтын ангид орж, урлагын замаа эхлүүлсэн юм.
1965-1979 онуудад ӨМӨЗР-ны дуу бүжугийн чуулганд бүжигчин, концерт зарлагч зэргийн ажил хийж, 1979 онд " харих сэтгэл харвасан сум шиг" гэсэн кинооны эмэгтэйн гол дүрд тоглож, энэ кино нь Соёлын яамны шилдэг киноны шагнал болон Шанхайн арван шилдэг киноны шагнал хүртэж, Цэцэнгоо өөрөө шилдэг залуу жүжигчний уран бүтээлтэн шагнал хүртсэн банйа.
1980-1981 онуудад " бэсрэг цас" гэсэн киноны эмэгтэйн гол дүрд тоглож, Хятадын Соёлын яамны шилдэг киноны шагнал хүртэв. Тэрээр мөн " тэмээн Шянз" гэсэн гэсэн киноны эмэгтэйн гол дүрд тоглож, Алтан тахиан өнгийн цэцэг нэрэмжит шагналын эмэгтэйн шилдэг гол дүрийн шагнал хүртэв.
1983 онд Шянганы кино үйлдвэрийн үйлдсэн " урсан өнгөрч байгаа он жилүүд" гэсэн киноны эмэгтэйн гол дүрд тоглов. Тус кино нь Шянганы олон улсын кино наадмын алтан арслан зэрэг долоон том шагнал гардаж, Цэцэнгоо ч Шянганы кино наадмын Алтан арслан шагналын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэв.
1985 онд Өвөр Монголын кино үйлдвэр болон Залуучуудын кино үйлдвэр жич Хятадын киноны импорт экспортын компанийн хамтран үйлдсэн " Чингэс хаан" гэсэн киноонд Чингэсийн ээжийн дүрд тоглов.
1985-1998 онуудад Цэцэнгоо " хавирган сар", " киноны ажилтан", " Нью иоркт", харь нутагт", " ордонд мордож ирсэн эр", " Шанхайн хаан", " Шао линий баатарчууд", " Шян хүн бүсгүй", " настан хийгээд нохой", " Дао жян сяо", " тэнгэрийн тэрсэлгүү хөвүүн", "нарлаг өдөр", Тайху өлзий амгалан", " Эр-лэнгийн намын гишүүн ээж" зэрэг олон киноонд эмэгтэйн гол дүрд тоглож, дотоод гадаадын маш олон шагнал хүртсэн байна.
Тэрээр бас Берлиний олон улсын киноны 45-р наадамд гарамгай жүжигчний хувиар үнлэн шалгаруулагч болсон байна. " Тэнгэрийн тэрсэлгүү хөвүүн" гэсэн кино нь Оскардын киноны үзэсгэлэнд жагсаагдаж, өөрөө ч шилдэг эмэгтэй гол дүрээр дэвшүүлэгдсэн байна.
|