Хятад улсын дарга Хү Жиньтао 2007 оны 12-р сарын 31-ний өдөр ХОУР, Хятадын Ардын төв радио, Хятадын төв телевизээр баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Одоо "Хүн төрөлхтөний энх тайван, хөгжлийн эрхэм дээд үйл хэргийг хамтран урагшлуулъя" гэсэн гарчигтай энэ баярын үгийг бүх агуулгаар нь нийтлэе.
Ноёд хатагтай нар аа, нөхөд өө, найз нар аа:
Шинэ жилийн хонх удахгүй дуугарч, 2008 он гадаа ирээд байна. Хүсэл мөрөөдөл бялхам энэ сайхан мөчид би ХОУР, Ардын төв радио, Төв телевизээр дамжуулан, Хятадын үндэстнүүдийн ард түмэнд, Шянганы засаг захиргааны онцгой районы ах дүү нарт, Аомэний засаг захиргааны онцгой районы ах дүү нарт, Тайваний ах дүү нарт болон гадаадад цагаачилж байгаа харъяат ах дүү нарт, дэлхийн олон орны найз нөхөд та бүхэнд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байна.
2007 онд дэлхий дахин өөрчлөгдөн шинэчлэгдэж, Хятад улс ч шинэ дэвшил хийлээ. Хятадын үндэстнүүдийн ард түмэн чинээлэг нийгэм бүх талаар байгуулах үйл явцаа сэтгэл нэгтэйгээр үргэлжлүүлэн хөгжүүлэв. Хятадын улс орны цогцолбор хүчин чадал цаашид эрчимжиж, ард түмний амьдрал улам сайжирлаа. Хятадын ард түмэн дэлхийн улс түмэнтэй хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын халуун цэгийн асуудлыг зүй зохистой зохицуулахын төлөө хүчин зүтгэж, өнө батын энх тайвантай, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахын төлөө чармайлаа. Хоёр сар гаруйн өмнө, ХКН, 17-р их хурлаа зарлан хуралдуулж, цаг үеийн шинэ нөхцөл байдалд чинээлэг нийгмийг үргэлжлүүлэн бүх талаар байгуулж, социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг түргэтгэх агуу их зураг төлөвлөгөө дэвшүүлсэн байна. Хятадын үндэстнүүдийн ард түмэн ажил хөдөлмөр, оюун ухаанаараа сайн сайхан шинэ амьдрал цогцолоохоор чармайн ажиллаж байна.
2008 он нь Хятад хүмүүст авч хэлбэл маш чухал нэг жил юм. Бид өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсний 30 жилийн ойгоо баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэх болно. 1978 оноос эхэлсэн өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэх үйл хэрэг нь эрэн үеийн Хятад орны хувь заяаг шийдэх зангилаагийн сонголт байж, социалист Хятад орны дүр төрөхөд түүхт өөрчлөлт оруулсан билээ. Бид Хятадын онцлогтой социализмын агуу их далбааг эрс хэлбэрэлтгүй өндөрт өргөж, шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг гүнзгий хэрэгжүүлж, цаашид чөлөөтэй сэтгэж, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэхээ баримталж, социалист зах зээлийн эдийн засаг, социалист ардчилсан улс төр, социалист тэргүүний соёлоо хөгжүүлж, ард түмний амьжиргааг сайжруулах явдлаар үргэлжлэн гол цэг болгон социалист бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, нийт ард түмнийг сурах насныхан нь сурах сургуультай, хөдөлмөрлөвөл хөдөлмөрийн хишигтэй, бие өвдөхөд эмчлүүлэх эмнэлэгтэй, өндөр насалбал асарч харгалзах хүнтэй, хүн бүхнийг орон сууцтай болгож, нийгмийн эвсэг зохицонгуй байдалд тус дөхөм үзүүлэх болно. Бид "Нэг орон, хоёр тогтолцоо", "Шянганчууд Шянгангаа удирдах", "Аомэньчууд Аомэнээ удирдах", өндөр хэмжээнд өөртөө засах чиг шугамыг баримтлан хэрэгжүүлж, Шянган, Аоманий ах дүү нартай хамтран Шянган, Аоманий урт хугацааны хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг хамгаалах болно. Бид "Энх тайванаар нэгдэх, нэг орон хоёр тогтолцоо"-той байх үндсэн чиг шугамыг баримтлан хэрэгжүүлж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн уриаг бат эзэмшиж, хоёр эргийн ах дүү нарын аз жаргал, Тайваний хоолойн бүс нутгийн энх тайвны төлөө эрс хэлбэрэлтгүй тэмцэж, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа эрс хамгаалах болно.
Олон улсын байдал өнөө ерөнхийдөө тогтовортой байгаагийн зэрэгцээ, дэлхийн эдийн засгийн тэнцвэр алдагдсан байдал гаарч, олон улсын аюулгүй байдал улам ээдрээнтэй болж, хүн төрөлхтөнд их олон хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилт нүүрлэж байна. Хөгжлийн нөхцөл боломжийг хамтаар эдлэж, төрөл бүрийн өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулж, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн эрхэм дээд үйл хэргийг урагшлуулах бол дэлхийн улс түмний хамтын эрэл хүсэл мөн. Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны далбааг өндөрт өргөж, энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, харилцан ашигтай нээлттэй стратегээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, олон улсын харилцааны ардчлалыг хөгжүүлэхээр үргэлж чармайж, эдийн засгийн даяршилыг тэнцвэртэй, нийтэд хүртээлтэй, харилцан ашигтай чиглэлээр хөгжүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн солилцоонд тус дөхөм үзүүлж, хүн төрөлхтний оршин амьдарч байгаа дэлхийн бөмбөрцгөө хямгаадан хайрлаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах болно гэж энэ ялдамд би дахин нотолж байна.
Энэ цаг мөчид бид дэлхийн олон газрын дайн дажин, ядуурал, өвчин тахал, гай гамшигт нэрвэгдэн зовж шаналж яваа хүмүүст гүнээ анхаарал хандуулж байна. Хятадын ард түмэн тэд нарыг гүнээ өрөвдөж, чадлынхаа хирээр тэд нарыг хүнд байдлаас эртхэн гарахад нь туслахад бэлэн байна. Улс түмэн хөх тэнгэрийн дор эрх чөлөө, тэгш эрх, эвсэг зохицонгуй, аз жаргалтайгаар амьдарч, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн үр шимийг хамтаар эдлэх болоосой гэж бид чин үнэнээсээ хүсч байна.
2008 онд зуны олимпийн 29-р наадам болон пара олимп Бээжинд болно. Бид энэ олимпийн наадам болон пара олимпийг Хятадын ард түмэн болон дэлхийн улс түмний бие биеийн ойлголцол, найрсаг хамтын ажиллагааг нэмэгдүүлэх өргөн их баяр наадам болгохын төлөө халуун сэтгэлээр хамгийн их хүчин чармайлтаа гаргах болно. Хятадад ирж олимпийн наадам болон пара олимпид оролцох олон орны тамирчдыг бид халуунаар баярлан угтах бөгөөд мөн олимпийн наадам болон пара олимпийг үзэж сонирхохоор ирэх олон орны найз нарыг халуунаар баярлан угтах болно.
Үгийнхээ төгсгөлд шинэ жилдээ аз жаргал, амар амгалан явахын өлзийтэй ерөөлийг Бээжингээс та бүхэнд өргөн дэвшүүлье.
|