• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-31 16:17:39    
Хүний биеийн эрхэтниг нөхөн сэргээх мэс засал хийх анхны эмнэлэг

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын хүний биеийн эрхэтниг нөхөн сэргээх мэс засал хийх анхны эмнэлэг бол 1957 онд Шэхэ эмнэлэгийн хүний биеийн эрхэтний мэс заслын салааны үндэс дээр Бээжинд байгуулсан Хүийн биеийн эрхэтниг нөхөн сэргээх мэс заслын эмнэлэг болно. Энэ эмнэлэг нь хүний биеийн эрхэтний дутуу зүйлийг нөхөн сэргээх зорилготой юм байна. Энэ эмнэлэгийн нэрийг Хятадын маршал, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга байсан Жү Дэ бичиж өгсөн юм байна.

     Хүний биеийн эрхэдниг нөхөн сэргээх мэс засал хийх хамгийн том эмнэлэг: Хятадын хүний биеийн эрхэтниг нөхөн сэргээх мэс засал хийх хамгийн том эмнэлэг бол 1980 онд байгуулагдсан Хятадын Ангаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн Хүний биеийн эрхэтниг нөхөн сэргээх мэс засал хийх эмнэлэг болно. 1990 оны байдлаар энэ эмнэлэг нь клиникийн 8 салаа, мэс заслын 13 өрөө, хэвтэж эмчлүлэх 400 гаруй ор, тэрчлэн эмчилгээний холбогдох тэргүүний тоног төхөөрөмж бүхий эмнэлэг болж, цар хэмжээний хувьд Хятадаа хамгийн том, дэлхий дээр ч дээгүүрт ордог том эмнэлэг болсон байна.

     Тархи судасны өвчний анхны эмнэлэг: Хятадын тархи судасны өвчний анхны эмнэлэг бол 1984 оны 7-р сард Хэбэй мужийн Баодин хотод байгуулагдсан Баодин хотын Тархи судасны өвчний эмнэлэг болно. Энэ эмнэлгийг 1958 онд Ү-ханий Ангаах ухааны дээд сургуулийг төгссөн эмч эмэгтэй Ван Жэмин үүсгэн байгуулсан юм. 1978 оны сүүлч гэхэд тэрээр нөхөртэйгээ хамтран ажиллаж, амьтны туршилт болон клиникийн туршилт 100 гаруй удаа хийж, нөхөн сэргээх шингэнээр тархин чусны бүлэгнэлийг эмчилж, эмчилгээний үр өгөөж нь 93 хувьд хүрсэн байна.

     Чусны бүлэгнэлийг тусгайлан судлан эмчлэх анхны төв: Хятадын чусны бүлэгнэлийг тусгайлан судлан эмчлэх анхны төв 1984 оны 7-р сарын 3-ны өдөр Шэньянд албан ёсоор байгуулагдав. Энэ судалгаа эмчилгээний төв нь Шэньян хотын Сү Жятүний 2-р эмнэлгийн үндэс дээр байгуулагдсан юм байна. Энэ эмчилгээний төв нь эрдэм шинжилгээний шинэ ололт амжилт болох "мугайн хороор эмчлэх" аргыг ашиглаж эмчилгээ хийдэг юм байна.

      Хиймэл чусыг анх удаа клиникт хэрэглэсэн эмнэлэг: Хятадын хиймэл чусыг анх удаа клиникт хэрэглэсэн эмнэлэг бол Шанхайн Ангаах ухааны 1-р дээд сургуулийн хария Жүншань эмнэлэг болно. 1980 оны 8-р сард энэ эмнэлэг нь хиймэл чусыг клиникт хэрэглэж, их сайн үр дүнд хүрсэн байна. Энэ бол орчин үеийн ангаах ухааны судалгааны чухал ахиц юм. Ийм хиймэл чусыг ямар ч бүлгийн чустай хүнд хэрэгэлж болдог.

     Шинжлэх ухааны энэ их ололт амжилтыг Хятадын Шинжлэх ухааны академийн Шанхайн Урганиг химийн судалгааны газар болон Цэргийн ангаах ухааны 3-р их сургууль хамтран таван жилийн дотор судлан амжилтад хүрсэн юм. \М.Цэцэн бэлэтгэв\