• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-31 16:19:53    
Шингэн кристаллт телевизорийг ашиглах тухай

Хятадын Олон Улсын Радио

      Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглах тухай ердийн мэдлэгтэй байх илүүдэхгүй юм. Юуны өмнө шингэн кристаллт телевизорийг ашиглах талаар тахилцууьяа.

     Нэг. Телевизорийн цэгээн дэлгэцэн дээр хар цагаан толбууд гарахаас сэргийлэх хэрэгтэй. Телевизийн техникийн үзүүлэлт тасралтгүй хөгжихийн хэрээр шингэн кристаллт телевизор нь хүмүүсийн хамгийн сонирхолтойгоор хүлээн авч байгаа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болсон байна. Шингэн кристаллт телевизор нь зураг дүр нь тодорхой, гоё авсаархан, амьдралд ойрхон сайхан бүтээгдэхүүн боловч заримдаа дэлгэцэнд нь хар цагаан толбууд гараад үзэгчдийн аргыг бардаг байна.

     Телевизорийн цэгээн дэлгэцэн дээр заримдаа яагаад хар цагаан толбууд гараад байдаг бэ? гэвэл: Шингэн кристаллт телевизорийн цэгээн дэлгэцийн бүтцээс эхэлж ярих хэрэгтэй байна. Шингэн кристаллт телевизорийн цэгээн дэлгэцийн ар талд нь тоо томшгүй олон гэрлийн цацраг байдаг. Эдгээрийн доторхи өнгөнд захирагддаггүй гэрэл нь хааяа хар цагаан толбууд буй болгодог байна. Энэ толбууд нь зурагт үзхэд нөлөөлдөг төдийгүй цахилгааныг амархан барагдуулдаг байна.

     Судалгааны дүнгээс үзвэл, одоох зах зээл дээрх Шингэн кристаллт телевизорийн 90%-д нь адил бус хэмжээгээр иймэрхүү асуудал оршиж байна. Шингэн кристаллт телевизорийг үйлдвэрлэх урлагийн онцгой чанарын улмаас ийм хар цагаан толбо огт гардаггүйг үйлдвэрлэх нь тун бэрхшээлтэй байдаг юм байна.

     Шингэн кристаллт телевизор худалдан авахад гэрлийн шалтгаанаар шингэн кристаллт телевизорийн цэгээн дэлгэцэн дэх хар цагаан толбуудыг төдий л амархан үзэж харж чаддаггүй юм байна. Иймээс шингэн кристаллт телевизор худалдан авсны дараа 7 хоногт хүнд ноцтой асуудал гарвал, холбогдох тогтоолын дагуу энэ телевизороо нэн даруй уг ёсоор нь буцаах хэрэгтэй.

     Шингэн кристаллт телевизорийг тавих байрлалд эрхэмлэх зүйлүүд:

     Шингэн кристаллт телевизорийн дүрс бүтээх чадавхи нь зохих хэмжээний хязгаарлагдмал чанартай байдаг. Шингэн кристаллт телевизорийн хамгийн тодорхой үзэгдэх хэмжээ нь 120 градус юм. Хэрэв 120 градусаас давах юм бол дүрс нүүд нь давхардаж харагдах бөгөөд улмаар тодорхойгүй болдог. Иймээс шингэн кристаллт телевизорийг гэртээ байрлуулахдаа тавих байрлалыг нь онцгой анхаарах хэрэгтэй юм.

     Цөөн бус хүмүүс гэр өрөөндөө ахиухан орон зайтай байхын тулд шингэн кристаллт телевизорийг ханан дээрээ өлгөх нь олширч байна. Шингэн кристаллт телевизорийг хэр зэрэг өндөрт өлгөх тухай эрхэмлэх зүйл байдаг. Юуны өмнө цэгээн дэлгэцийг харах зайг зөв сонгож, эрхбиш тэгш сайхан тавих хэрэгтэй. Энэ хэмжээг зөв сонгож чадахгүй бол хүний хүзүү сээр хөших, хоолой багалзуур хатах зэрэг таагүй байдал илэрдэг байна.

      Шингэн кристаллт телевизорийн цэгээн дэлгэцэн дээр тоос шороо буусан байвал чийгтэй алчуур юм уу спирттай цаасаар арчиж яасан ч болохгүй, хэрэв энэ мэтээр арчих юм бол цэгээн дэлгэцийн хамгаалалтын бүхэвчийг нь арилгачихах болно. Цэгээн дэлгэцийг цэвэрлэх хамгийн сайн арга нь тусгай зориулалттай цэгээн дэлгэцийг хамгаалах шингэн юм уу нүдний шилийн тусгай алчуураар цэгээн дэлгэцээ зөөлөн зөөлөн арчих хэрэгтэй юм.\Буян орчуулав\