Хотжилт болон аж үйлдвэржилтийн үйл явц түргэсэхийн хирээр хөдөө тосгоны үлэмж олон илүүдэл хүмүүс хот орон ажил хийх болсон байна. Өнөө Хятадын бараг 120 сая тариачид хотод барилга, байгаль орчны хамгаалалт, аж үйлдвэр, ахуйн үйлчилгээ зэрэг салбарт ажиллах болжээ. Зөвхөн Шанхайгаар аваад хэлэхэд, 4 сая гаруй тариачин энд ажиллаж, Шанхайн хөгжилд асар их хувь нэмэр оруулж байна. Үүний зэрэгцээ Шанхай хотынхон ч эрүүл мэнд эмчилгээ, боловсрол зэрэг талаар тэдний ажиллаж амьдрах нөхцөл байдлыг боломжийн хирээр сайжруулж, хөгжлийн үр өгөөжийг хамтран эдлэж байна.
Гурван жилийн өмнө байгуулагдсан Юүн Шэн орон сууцны байр бол гадны хүмүүс төвлөрөн суугаа газрын нэг юм. Үүнийг засгийн газар удирдан хөтөлж, нийгэм нийтээс хуримтуулан цуглуулсан 300 сая юанаар барьж байгуулсан юм. Шань дүн мужиас ирсэн тариачин Хуан Хуалэй энд амьдарч байна. Тэрээр орон сууцны төлбөрт сард 80 юань төлж буй. Энэ хорооллын нөхцөл байдал маш сайн, амьдрахад таатай, аюулгүй байдал ч баталгаатай, орон сууцны байрны төлбөр хямд гэж тэр хэлж байна.
Юүн шэн хороолол ижилхээн зургаан давхар арван байшинтай. Хороолол цэцэг зүлэгтэй жижиг цэцэрлэгт хүрээлэнтэй, бас гуанз, супермаркет, амбулатори, банк зэрэг ахуйн үйлчилгээний газруу иж бүрэн бий. Үүнээс гадна бас номын сан, олон хэрэглээтэй танхим, баар, бие бялдаржуулах газар зэрэг залуусын сурч дасгалжих, цэнгэлдэх хэрэгцээг хангаж байна. Үүнээс гадна хорооллын удирдлага үйлчилгээний төв профессор, хуулийн зөвлөх урьж, хот орж ажил хийж байгаа тариачдыг сургалт дамжаанд хамруулж хууль зүйн талын туслалцаа үзүүлж байна.
Шанхай хотынхон бас хямд үнээр түрээслэн суух орон сууц байгуулж, зарим сул байгаа үйлдвэрийн байшинд засвар хийж хотод ирж ажил хийж байгаа тариачдын орон сууцны хэрэгцээг зохицуулж байна.
Хотод ирж ажил хийж байгаа тариачдын амьдралын наад захын нөхцөл байдлыг сайжруулж байгаагаас гадна, Шанхай хот тэдэнд нийгмийн хамгааллын бүх талын үйлчилгээ үзүүлж байна. Шанхайн хотод ирж ажил хийж байгаа тариачдын ажил хариуцсан албын дарга Жао Жяньдэ хэлэхдээ, Шанхай, хотод ирж ажил хийж байгаа 4 сая гаруй тариачинг тал бүрийн үйлчилгээгээр хангаж байна. Шанхай хотын хөдөлмөр нийгмийн хамгааллын газрын хангасан сүүлийн үеийн бүртгэлээс үзвэл, Шанхайн ерөнхийлсөн даатгалын хотод ирж ажил хийж байгаа тариачдыг хамрах хэмжээ байнга нэмэгдэж , энэ оны 9-р сарын сүүлчийн байдлаар даатгалд хамрагдсан хүний тоо 3 сая 190 мянгад хүрч, Шанхайд ажиллаж байгаа нийт тариачдын 80 хувийг эзэлжбайна. Шанхай хот 2010 онд энэ хэмжээг 90 хувьд хүргэхээр төлөвлөж байна гэжээ.\Урангоо орчуулж бэлтгэв
|