• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-31 16:10:42    
Пакистаны хоёр том сөрөг нам парламентын сонгуульд оролцохоо мэдэгдэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

         Пакистан нь Ардын намын удирдагч, экс ерөнхий сайд Б.Бхуттогийн 27-ны өдөр хөнөөгдсөэн эмгэнэлт байдлаас гархаар чармайж байна. 30-ны өдөр Ардын нам хүчээ дахин сэлбэж Б.Бхуттогийн залгамжлагчийг тогтоосон бөгөөд Шарифийн бүлгийн Пакистаны мусульманчуудын холбоотой хамтран ирэх жилийн 1-р сарын 8-д болох Пакистаны парламентын сонгуульд оролцохоо мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Пакистаны засгийн гаазар нь дотоодын аюулгүй байдлаа хяналтад авч, Б.Бхуттогийн хөнөөгдсөн хэргийг шалган байцах зэрэг олон зохицуулах чухалтай асуудалд нүүрэлсээр байна.

         Ардын намын төв хорооны гүйцэтгэх комисс 30-ны өдөр Наудеро сууринд хурал хийж, Б.Бхуттогийг залгамжлах хүнийг зөвдөн хэлэлцэж, Б.Бхуттогийн хүү Билавал Бхутто Жардари болон Б.Бхуттогийн нөхөр Асиф Али Жардарийг уг намын дарга болон нэгдсэн даргаар тус тус тогтоосон байна. Хурлын дараа, Ардын нам ирэх жилийн 1-р сарын 8-ны өдөр болох парламентын сонгуульд оролцоно гэж Асиф Али Жардари мэдэгдсэн бөгөөд энэ удаагийн сонгуулийг эсэргүүцэж болохгүй гэж Шарифийн бүлгийн Пакистаны мусульманчуудын холбоонд шаардав.

         Үүний дараахан, Пакистаны экс ерөнхий сайд, Мусульманчуудын холбооны удирдагч Шариф уг нам нь ирэх жилийн 1-р сарын 8-ны өдөр болох парламентын сонгуульд оролцоно гэж мэдэгдсэн байна. Мөн 30-ны өглөө, Шарифийн бүлгийн Пакистаны мусульманчуудын холбооны төөлөөлөгч, Ардын нам сонгуульд оролцохоор шийдэхэд хүрвэл уг нам хэдэн өдрийн өмнө гаргасан сонгуулийг эсэргүүцэх шийдвэрээ дахин авч үзэх болно гэж илэрхийлжээ. Б.Бхутто хөнөөгдсний дараа Шариф парламентын сонгуулийг эсэргүүцэнэ гэж мэдэгдсэн юм.

         Мөн 30-ны өглөө, эрх баригч нам байсан удирдагчийн бүлгийн Пакистаны мусульманчуудын холбооны хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга Тарип Азим, өнөө Ардын нам Б.Бхуттог гашуудах ажиллагаа явуулж байгаа ба зарим сөрөг нам сонгуулийг эсэргүүцэж байгаа зэргээс болж парламентын сонгууль хойшлогдож мэднэ, Гэвч хойшлуулах цаг хугацаа удаандаа 4 сараас хэтэрч болохгүй гэж мэдэгдсэн юм. Эх сурвалжаас үзвэл, Пакистаны сонгуулийн комисс 31-ний өдөр яаралтай хурал хийж, холбогдох асуудлыг авч хэлэцэхээр тогтсон юм байна.

         Сонгуулийн асуудлаас гадна, Пакистаны засгийн газрын хувьд, Б.Бхутто хөнөөгдсний дараах дотоодын аюулгүй байдлыг хэрхэн хяналттаа авах нь нүүрлэж байгаа том асуудал болжээ. Бүрэн бус бүртгэлээс үзвэл, Б.Бхутто хөнөөгдснөөс болж Пакистаны зарим газар гарсан үймээнд эндэж гэмтэсэн хүний тоо 100 орчимд хүрч, хэдэн зуун сая рупины эдийн засгийн шууд гарз хохирол учруулсан юм байна. Өдөр ирэх тутам хүнд ноцтой болж байгаа аюулгүйн байдалд нүүрэлсэн Мушаараф, өнөө зарим хууль бус этгээд булаан дээрэмдэж, эсэргүүцлийн нэрээр ард түмний амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг хохироож байна гэж илэрхийлэв. Засгийн газар эдгээр хууль бус этгээдэд эрс цохилт өгч, арга хэмжээ бүхнийг авч байгаад ард түмний аюулгүй байдлыг баталгаажуулна гэж тэрээр илэрхийлжээ./Урангоо орчуулж, Цэцэн хянав/