• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-01 14:49:18    
"Сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа" нь ажил мэргэжлийн дээд боловсролыг шинэ түвшинд дэвшүүлэн хөгжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     2007 оны 12-р сарын 26, 27-ны өдөр Бээжинд болсон "Ажил мэргэжлийн дээд боловсролд Сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг уялдуулах асуудлаарх чуулга уулзалт болон ажил мэргэжлийн боловсролын дээд сургуулийг улсын туршилтын журмаар ажлуулсан нэг жилийн ололт амжилтын үзүүлгийн хурал" дээр, ажил мэргэжлийн боловсрол явуулдаг 28 дээд сургуулийн захирал 4 минут лекц унших хэлбэрээр уралдаан зохиож, уг хуралд оролцсон ажил мэргэжлийн боловсролын 180 дээд сургуулийнханд хандаж, өөр өөрийн сургуулийн онцлог талуудыг танилцуулжээ.

     Ажил мэргэжлийн боловсролын энэ 28 дээд сургууль бол ажил мэргэжлийн боловсролын дээд сургуулийг улсын туршилтын журмаар ажлуулах эхний төлөвлөгөөнд хамрагдсан сургуулиуд юм. "Ажил мэргэжлийн боловсролыг ихээр хөгжүүлэх тухай Төрийн Зөвлөлийн шийдвэр"-ийн дагуу, Боловсролын Яам, Сангийн Яам 2006 онд ажил мэргэжлийн боловсролын дээд сургуулийг улсын туршилтын журмаар ажлуулах тухай төлөвлөгөө" тогтоож хэрэгжүүлэв. Энэ төлөвлөгөөг төвлөрсөн төсвөөс 2 тэрбум гаруй юаний хөрөнгө мөнгөөр санхүүжүүлсэн байна.

     Боловсролын Яамны сайдын орлогч Ү Чи-ди хэлэхдээ, улс орноос ажил мэргэжлийн боловсролын бодлого, арга хэмжээг байнга гүнзгийрүүлж ихээр хөгжүүлэхийн хирээр, Хятадын ажил мэргэжлийн дээд боловсрол нь чанарыг дээшлүүлэхээр гол болгож, нийгмийн ажил төрөл, аж ахуйн нэгжүүдтэй нэн нягт хэлхээ холбоо тогтоож, олон ургалчтай хөгжлийн байдал бүрдүүлсэн байна.

      Энэ жил Нин-бүө хотын ажил мэргэжлийн техникум анх удаагаа бие даан оюутан элссэнд их олон сурагчид элсүүлэхээр өрсөлдөж, уг сургуулийн Хай-тянь корпорацтай хамтын ажиллагаатай машин цахилгааны нэгтгэлийн мэргэжлийн салбарт эсүүлэхээр нэр мэдүүлсэн хүний тоо болон элсэх хүний тооны харьцал нь 20:1-д хүрсэн аж. Уг сургуулийн захирал Сү Жи-ган өнгөрсөн нэг жилийн хөгжлийн байдлыг эргэн үзэж сурвалжлагчид хэлэхдээ, Засгийн газар, аж ахуйн нэгж, сургууль гурван тал хамтран ажиллаж, сургууль эрхлэх, хүүхдийг хүмүүжүүлэх, ажлын байраар хангах "гурвыг хамтруулсан" орчин үеийн ажил мэргэжлийн боловсролын хэв загварыг бүрдүүллээ гэжээ.

     Нин-бүө хотын орон нутгийн Засгийн газар хөрөнгө мөнгөний тэтгэлгийн идэвхтэй бодлого хэрэгжүүлж, аж ахуйн нэгж болон сургуулийн мэргэжлийн байгуулалтын идэвх чанарыг дайчилсан байна. Нэг жилийн турш, их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж шинээр 130 гаруй нэмэгдэж, сургууль, аж ахуйн нэгж хамтран суралцдаг хэлбэрийн үйлдвэрлэлийн чанартай сургалтын бааз байгуулжээ.

     "Ажил мэргэжлийн дээд сургуулийг хөгжүүлэхэд орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагыг судалж байх хэрэгтэй" гэж Сычуаний Барилгын мэргэжлийн техникумын захирал Сы Тү-юй хэлсэн байна. Уг сургуулийн байрлаж байгаа Дэ-ян хот бол улсын онц том тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз юм. Иймээс техникийн дээд боловсролтой боловсон хүчний хэрэгцээ шаардлага маш их байдаг аж.

     Нэг жилийн турш, уг сургуулийнхан бүх Хятадын том оврын тоног төхөөрөмжийн 300 гаруй аж үйлдвэрт судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр, сургууль, аж ахуйн нэгж хамтран ажиллахын дагууд бас тооны жолоодлого, гагнах, цахилгаан барааны автоматчилал зэрэг ажил мэргэжлийн баримжаа тогтоосоох эхлүүлэн, аж ахуйн нэгжийнхнийг боловсон хүчний бэлтгэл сургалтын бүх үйл ажиллагаанд оролцуулж, үүний зэрэгцээ бас салхины хүчээр болон нарны энегиэр цахилгаан гаргах зэрэг тэргүүний техникийг эзэлшиж, аж ахуйн нэгжүүдийн сонирхолыг татаж тэднийг туршилтын бааз байгуулах үйл хэрэгт хамруулсан байна.

     Шиньжянгийн хөдөө аж ахуйн техникум нь тухайн орон нутгийн Засгийн газар, аж ахуй нэгжүүдтэй хамтарч, "мал аж ахуйн зуу, мянга, арван мянган боловсон хүчин бэтгэх төсөл" хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн улирлын хэрэгцээ шаардлагын дагуу бэлтгэх төсөл тогтоосон байна. Захирал Ван И хэлэхдээ, хөгжлөөр тааруухан нутаг нь бидний буурай тал юм. Гэвч орон нутгийн хөгжлийн голыг барьж чаддаг л юм бол тэр нь бидний давуу болж чадна гэлээ.