• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-02 16:35:43    
"Хөдөлмөрийн гэрээний тухай хууль" хэрэгжиж эхлэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын хөдөлмөрчин бүхний эрх ашигтай нягт холбоотой "Хөдөлмөрийн гэрээний тухай хууль"-ийг 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэв. Энэ хууль нь хөдөлмөрийн харилцааны ухаагдхуун, хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн маргааныг зохицуулах зэрэг талаар тодорхой тогтоол гаргаж, их олон заалт нь ажилтан ажилчдын эрх ашгийг хамгаалах гэсэн хууль тогтоомжийн зорилгыг харуулсан байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхээс өмнө Хятадын хөдөлмөрлөх хүчний зах зээл дээр онцгой байдал гарч байсан боловч засгийн газрын албаны хүн болон эрдэмтэн мэргэжилтэн юм уу, эсхүүл аж ахуйн нэгжийн эзэд, эгэл жирийн ажилтан ажилчид гэсэнгүй, энэ хууль бол Хятадын хөдөлмөр хүчний зах зээлийн хамгийн хурц асуудлыг зохицуулж, хөдөлмөрийн эвсэг зохицонгуй харилцаа тогтоох үндэс суурь мөн гэж үзэж байгаа юм байна.

     "Хөдөлмөрийн гэрээний тухай хууль" нь гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, гэрээг цуцлах болон дуусгах зэргийг дэлгэрэнгүй тогтоолоор тогтоож, гэрээний агуулга, "Тодорхой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ" байгуулах нөхцөл зэргийг тодорхойлсон байна. Энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Хятадын Ардын их сургуулийн Хөдөлмөрийн харилцааны судлах газрын дарга Чан Кай энэ хуулийн онцлогийг дүгнэж хэлэхдээ,

     Хөдөлмөрчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар зорилго болон гараа болгож, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн эвсэг зохицонгуй харилцаа тогтоож, хоёр талд ашигтай бөгөөд хамтад нь хөгжүүлэх явдал бол уг хуулийн хамгийн чухал тал болно. Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн явц дахь хамгийн хурц асуудлыг зохицуулахын төлөө энэ хуулийг тогтоосон гэж хэлэх ёстой гэжээ.

     Энэ хуулийг тогтоох явцад хураасан олон талын санал 200 мянга орчим ширхэгт хүрснээр энэ хууль нь Хятадын хууль тогтоосон түүхэн дэх олон нийтийн саналыг хамгийн өргөн хүрээнд хүлээж авсан хуулийн нэг болсон байна. Энэ дотор мэдээж янз янзийн санал байсан байж таарна. Энэ талаар Бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэлийн орлогч дарга хатагтай Сүнь Чүньлань хэлдэхдээ,

     Хэсэг аж ахуйн нэгж нь "Хөдөлмөрийн гэрээний тухай хууль"-ийн үзүүлэх сөрөг нөлөөг ихэсгэж, хөдөлмөрийн өртөгийг дэндүү өндөр болгох болно гэж хэлж байсан. Хэрэг дээрээ хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж, зөвшөөрлийн баримжааг өндөрсгөж, үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалтыг дээшлүүлж, өрсөлдөх хүчин чадалгүй, хууль бус аж ахуйн нэгжийг шигшигдүүлэх нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, хөдөлмөрийн эвсэг зохицонгуй харилцаа тогтооход гаргах ёстой үнэ төлбөр мөн гэжээ.

      Хятадын Худалдаа үйлдвэрийн банкны хувьцаат компанийн хариуцлагтай хүн, тус банкны орлогч ерөнхийлөгч Жан Фүрүн тун саяхан төрийн дээд эрхт байгууллага – БХАТИХ-ын Байнгын хороонд нэр төртэй амлахдаа,

      Бид хуулиар тогтоосон үүргээ зайлшгүй зүй ёсны хэрэг болгон үүргэлж, ажилтан ажилчдын хамгийн их анхаарч байгаа, хамгийн шууд, хамгийн бодитой ашиг сонирхлын асуудлын тойронд ашиг сонирхлыг зохицуулах, хүсэл шаардлагыг харуулах, зөрчил маргааныг зохицуулах, эрх ашгийг баталгаажуулах механизм тогтоон төгөлдөржүүлж, Хятадын онцлогтой социалист шинэ хэлбэрийн дэг журамтай, шударга зүй зохистой, эвсэг зохицонгуй тогтвортой хөдөлмөрийн харилцаа тогтоон бий болгох болно гэжээ.

      Энэ хуулийн дагуу Хятадын хөдөлмөрчдийн цалин хөлсний түвшин болон хөдөлмөрийн нөхцөл боломжинд өөрчлөлт хийсний дараа, дэлхийн эдийн засагт чухал үр нөлөө үзүүлэх болно гэж олон улсын олон нийт үзэж байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\