Солонго нэвтрүүлэгийн найрамдлын гүүр булангийн ярилцлагаараа Монгол Улсын Юй Цай сургуулийн захирал Баяртай Бээжин хотод уулзаад сурвалжилсанаа хүргэе.
Сурвалжлагч: Та сайн ирэв уу ?
Баяр: Энэ удаагийн Бээжинд ирсэн гол зорилго бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын олон улсын радиогийн урилгаар ирлээ. Олон улсын радиогийн монгол хэлний нэвтрүүлэгийн газрын хамт олонтой хамтарч, өөрийн сургуулийнхаа дэргэд хятад хэлний боловсорол, соёл түүх, шинжлэх ухааны ололт амжилтаас Монголын хүүхэд багачууд, залуучуудад хүргэх Күнзийн нэрэмжит танхимыг байгуулах талаар гол чухал асуудлуудыг ярилцан хэлэлцэж тохирох, эрх зүйн баримт бичгүүдээ гаргах, ажлаа эхлэх ийм чухал асуудлаар ирлээ.
Сурвалжлагч: Тэгээд ажил хэрэг хэр зэрэг амжилттай вэ?
Баяр: Ажил хэрэг маш их урагштай шүү. Өнгөрсөн 7-р сард би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын олон улсын радиогийн монгол хэлний редакцид мөн дээр дурдасан асуудлын хүрээнд зочилсон юм. өнгөрсөн өдрүүдэд таны олон улсын радио дээр Японы төлөөлөгчид ирлээ, Оросын Холбооны Улс зэрэг орнуудаас бас төлөөлөгчид ирсэн. Күнзийн нэрэмжит дээд сургууль гэдэг бол, саяхан би 11-р сард Хятадын Чин Дао хотод болсон хятад хэлний сургалттай сургуулиудын олон улсын 5-р их хуралд оролцосон байгаа юм. Түүн дээр яриж байсанаар дэлхийн 80 гаруй оронд 140 гаруй дээд сургууль байгуулагдалаа гэсэн. Дараагийн шат нь Күнзийн танхимууд байгуулагдах юм байна. Манай сургуулийн дэргэд байгуулагдах гэж байгаа Күнзийн танхим бол Японы дараа орж байгаа, олон улсын хэмжээний гурав дах танхим нь болж байгаа юм уу даа. Үүнд би их баяртай байна. Бас саяхан албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцолоо. Хятадын олон улсын радио дээр болсон уг нээлтийн ажиллагаанд ХКН-ын төв хорооны орлогч гишүүн, төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтай, бас боловсорол соёлын яамны холбогдох хүүмүүс оролцоод олон улсын томоохон арга хэмжээ боллоо. Энэ нь албан ёсны хоёр дах арга хэмжээ болно гэж би хувьдаа бодож байна. Ингээд хоёр дах удаагийн эрх зүйн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж ажиллалаа.
Сурвалжлагч: Күнз гэдэг бол дэлхийн суут жаран сэтгэгчийн эгнээнд жагсаагддаг, Хятадын Шан Дүн нутагтай бичгийн сургаалтан байгаа юм. Гүн ухаантан Күнзийн тухай ойлголтоо ярих уу ?
Дэлхийн хэмжээнд олон улс үндэстэний дунд үнэт соёлыг бүтээсэн нэртэй хүмүүсийг яриж бичидэг. Бидний өмнөх үе ч гэсэн ном судартаа үлдээсэн, миний хэвлэл мэдээллээс уншиж сонсоноор бол Күнз, Сүнз гэж яриж байх шиг байна. Түрүү удаагийн айлчилалаар би Күнзийн төрсөн нутаг Хятадын Шан Дүн мужын түүхэн дурсагалт газруудтай танилцаж байсан, Күнзийн сүм, Күн овогтонг нутаглуулдаг газар гэх мэт. Эрт дээр үед, Күнзийн сургаалтан, Күнзийн сүмд ороход ямар ёслол, зан үйл гүйцэтгэдэг тухай гээд их сонирхолтой байсан шүү.
Сурвалжлагч: Күнзийн нэрэмжит дээд сургууль байгуулагдалаа, та хариуцалагатай хүмүүн болсоны хувьд энэ сургуулийнхаа үйл ажиллагаа, ач холбогдолыг хэр зэрэг төсөөлж байх вэ ?
Баяр: Үнэхээрийн хариуцалагатай ажил л даа, одоогийн бидний оршин тогтонож байгаа цаг үе нь өмнөхөөс маш өөрчөлөлттэй. Хүн төрөлхийтөн гэдэг бол дэлхий гэдэг нэг гэртэй. Одоо бүх нийтээрээ даяарчилал гэдэг үгийг их хүлээн зөвшөөрдөг. Олон улс үндэстэн, бүс нутаг, дэлхийгээрээ ойртон нягтарч, хамтран ажиллаж, хамт амьдарч, үнэт зүйлсийг бүтээж ажиллахыг эрхэм болгох ийм цаг үе болсон байна л даа. Эрхэм шудрага байх, засаглалыг эрхэм шудрага явуулах, хүн бие биедээ харилцах, хүн хүнээ хүндлэх, хүн төрөөс хүлээлгэж байгаа эрхээ зөв эдлээд үүргээ зөв хүлээлгэх тухай үнэтэй сургалиудыг Күнз хэлж байсан юм байна. үүнийг Монголын судлаач орчуулагч, Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Чимэд-Цэеэ гэгч хүн Күнз Сүнзийн сургалын тухай орчуулсан хоёр ном зэрэг эх сурвалжид тэмдэглэж байсан.
Үүнтэй уялдуулан Хятадын төрийн бодлого оновчотой мэргэн явагдаж, дэлхийн олон оронд Күнзийн танхимыг байгуулж ажиллуулж байгаа юм болов уу гэж бодож байгаа юм. Үүний нэг үүрэг нь бидны дээр ирлээ. Манай Юй Цай сургууль бол Күнзийн танхим байгуулахад тохирох сургууль гэж үзүүлэлтээр нь үнэлсэн байгаа юм. Одоо танхмыг байгуулах бодитой үйл ажиллагааны шатандаа явж байна.
|