Хятадын баруун өмнөд нутгийн Юүнь нань мужийн Түн хай сяний На Гүзэнь сууринд Лалын шашины соёл, үндэстний өвөрмөц зан үйлтэй На Жяин гэдэг хотон үндэстний тосгон байдаг. Урт удаан түүхтэй энэ тосгоноос түүх намтартай нэртэй Ахун 400-аад төржээ. Хятадын Араб түүхийн нэрт эрдэмтэн, НҮБ-ын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын асуудал эрхэлсэн байгууллагын "Араб Соёлын Газын Олон Улын Шагнал" хүртсэн Бээжингийн Гадаад хэлний их сургуулийн порофессор На жүн, нэртэй орчуулагч На шүнь нар бүр энэ нутгийн хүн юм.
Энэ тосгонд 700 гаруй хотон өрхтэй. Манай энэ тосгоныг Лалын шашины зөнч мэргэн Мухамедын хойч үеийнхэн байгуулсан тул иргэд үүнээрээ их бахархдаг гэж өндөр настан На Жярүй хуучлав.
Тэрээр хэлэхдээ, На Гүзэний түүх 1290 оноос эхэлсэн байх ёстой. 700 гаруй жилийн тэртээ На Шүлү гэдэг хүнийг маршалаар томилон Юүнь наний тал хувийн нутгийг захируулсан гэдэг гэжээ.
На Шүлү бол зөнч марган Мухамедын хойч үе, тэр дөрвөн хүүтэй, гурван хүү нь Юүнь наний сайхан уул устай нутагт суурьшин амьдарснаар аажмаар өнөөгийн На Жяин тосгон болж хөгжсэн юм. Урт удаан түүхэн хөгжлийн явцад На Жяингийн мусальманчууд орон сууц, хоол хүнс, гэрлэж хуримлах зэрэгт үндэстний уламжлалт зан үйл, орон нутгийн өвөрмөц онцлогоо хадгалсаар ирсэн гэж настан На Жярүй ярив.
На Жяингийн лалын сүмийн номын сургуулийн захирал Ма Жянькан танилцуулж хэлэхдээ, На Жяин тосгоны хотончууд зочин гийчин зочлоход найман зууш хуургын хоолны цэстэй, үрэн тарахыг их хичээдэг. Бэр буулгаж охин мордуулахад ч энэ журмыг журамладаг гэжээ.
На Жяин тосгоны мусальманчуудын гэрлэх ёс нь их өвөрмөц байдаг. Залуу эрэгтэй эмэгтэй сэтгэлтэй болбол заавал уламжлалт заншил ёсоор ураг тогтох ёслол хийнэ. Ураг тогтсоны хойно сэтгэлтэй хоёр чөлөөтэй харилцаж болно. Эс тэгвэл айл хөршийн элдэв үг яриа зэмлэлд буруушаалд учирна. Ураг тогтсоноос гэрлэх энэ хугацаа нь 1 жил юм уу нэн урт 5 -8 жил байж болно. Гэрлэх ёслол дээр шинэ бэр шинэ хүргэнийг нань гуа, өндөг, дөү фү зэрэг хүнсний зүйлээр цохино. Энэ нь ирээдүйн амьдрал нь элбэг баян байхыг ерөөж байдаг гэнэ.
Гэрлэх хувцас өмсгөлийн турай захирал Ма Жянькан танилцуулж хэлэхдээ, Шинэ бэр орчин үеийн хэт нимгэн хувцас өмсгөл өмсөж болохгүй, эрхбиш биедээ зохицсон эвтэй сайхан хувцас өмсөж, толгойгоо бүтээх хэрэгтэй. Толгойгоо бүтээхгүй юм бол лалын сүмийн Ахун гэрлэх ёслолыг удирдахгүй юм гэжээ.
Шашин шүтлэгийн хувьд На Жяин тосгоны лалын сүмийн тухай танилцуулах ёстой юм. Уг тосгонд На Жяингийн лалын сүм, эмэгтэйчүүдийн лалын сүм гэдэг хоёр сүмтэй. На Жяингийн лалын сүмд эрэгтэй мусальманчууд мөргөл үйлднэ. Өндөр настайчууд юм уу өсвөрийн үеийн хүүхэд залуус гэсэнгүй бүр цагаан малгай, цагаан цамц өмсөн тогтсон цагт лалын сүмийн их дуганд сөгдөн мөргөл үйлддэг. Нийт 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ сүмийг 2004 оны 10-р сарын 2-ны өдөр албан ёсоор ашиглалтад оруулсан юм. Түүнд зарцуулсан 20 сая юаний хөрөнгө мөнгийг На Жяингийн иргэд хандивласан юм. Мөргөлийн их дуганд 3000 гаруй хүн зэргээр мөргөл үйлдэж болох тул уг сүм нь Юүнь нань мужийн хамгийн том лалын сүм болжээ. Мянган хүн багтаах том дугантай На Жяингийн хуучин лалын сүмд засвар хийж эмэгтэй мусальманчуудын сүм болгосон байна.
Лалын шашины ёс журам болон Хятадын соёлын нөлөөг хүртсэн На Жяингийн хотончуудын гэр бүл нь эв найртай, амьдрал нь өөдлөн хөгжиж, хүмүүс оюун ухаан , хөдөлмөрч хоёр гараараа үзэсгэлэн сайхан нутаг усаа хөгжүүлэн жаргалтай сайхан амьдарч байна.
|