Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж Өдөр бүр хүний сайнтай учирч Зүрх сэтгэлд чинь баяр гийж Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж Зөрж өнгөрөх хоёр оны заагаар Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй Алсаас хундага тулгалаа шүү Хундагаа бариад тосоорой Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай гэж манай сонсогч Болдын бичиж ирүүлсэн шинэ оны мэндийг сонсогч найз нартаа хүргэж байна. Та бүхэн радиогаар дамжин аав ээж ахан дүүс, найз нөхөд хамт олондоо өөрийн дуу хоолойгоо сонсгохыг хүсвэл, мөн ажил амьдралын талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахыг хүсвэл биндий "Захидал задлах цаг" буланд хандаарай.
Бидэнтэй нэвтрүүлгийг байнга сонсч захидал имел ирүүлж мэнд усаа мэдэлцэх, тэгээд бас үнэтэй саналаа өгч байдаг сонсогч нар маань бидэнд дандаа ажлын өндөр урам хайралдаг билээ. Халуун сэтгэлтэй сосогчид маань бидний радиог байнга сонсч, веб сайтаар аялдгаар барахгүй бас "цэнхэр толгион" сонинг ч захиалж уншдаг юм. ХОУР-гийн монгол хэлний нэвтрүүлэг нь өнөө Монгол, Орос, Пакистан зэрэг орнуудад 11 сонсогчдийн клүбтэй болсоныг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Улаанбаатарын найрамдал клүбын салбар клуб "Эрдэнэтийн найрамдал" клүбын ахлагч Ё. Магсаржаламтай саяхан утсаар холбогдох үе бидэнд клубийнхээ талаар ингэж танилцуулж ярьлаа:
"Өмнө нь манай клүб 2002 онд байгуулагдсан, Найрамдлын Эрдэнэт клүб гэж олон улсын радиогийн сонсогчдийн клүб гэж байгуулагдсан. Эхлээд харьцад хувиар биднарт ирсэн, ийм ийм долгионоор хүлээж авна, ийм ийм цагуудад хүлээж авна гээд их дэлгэрэнгүй мэдээлэл ирж байсан болохоор бидэнд их амар байсан. тэгээд хулсны баавгайн мэдэлгийн уралдаанд сургуулийн хүүхдүүдэд тэгээд дунд насных, ахмадад насныханд асуултуудыг нь тараагаад, долоо хоногт нэг хоёр удаа цуглаад ямар хэмжээнд бэлтгэж байгааг нь асуугаад тодорхой хэлэлцдэг байсан. Тэгээд түүн дээр зарим хүүхэдүүд Хятад улсын талаарах түүх, тэгээд ээж ааваасаа хятадын тухай асуусан зүйлээ биччихсэн байсан. Зарим нь бас Хятадын цагаан хэрэмийг зурчихсан байдаг. Тэгээд тэд нар ирээд ажил дээрээ, хамт олондоо найз нартаа уламжилснаар радиогийн талаарах мэдээдэл аягүй хурдан цацагдсан, надад радиогийн хэвлэл, тараах матриал ирдэг. Тйим болохоор энэтэй чинь нэг харьцчихя, энэ талаар мэдээллэл авя гэж байгаа хүмүүс нэлээд олон байгаа. Сонсогчид манай клүбээс мэдэхгүй юмаа асуугаад авчихдаг юм, жишээ нь, стадион нь яаж баригдаж байгаа, олимпд яаж бэлдэж байгаа гэхчлэн. Тэгээд цааш нь ээж аав, найз нөхөд нартаа дамжаад явчихдаг болохоор сонсоч сонихож байгаа хүний тоо нэмэгдээд байгаа юм байна лай. Бидэд хандаж байгаа радиогийн ажилтан нар ч чин сэтгэлээсээ хариулт өгч, захидал шуудан ч их шуурхай байдаг. Захидал дээрээ хаягаа бичээд нэрээ л тавичихдаг хэмжээний ийм бэлэн захидал хүртэл хүрээд ирж байсан."
Улаанбаатарын соёл урлагийн их сургуульд суралцаж байгаа Ижлээ бидэнд захиа ирүүлж, манай радиог сонсох болгондоо Өвөр Монголд амьдарч байсан оюутан ахуйн торгон цаг үеээ дурсан санагалздаг гэлээ.Одоо та бүхэндээ түүийн бичиж ирүүлсэн захиагийн хэсгээс уншиж дуулгая.
"Сайн байцганаа уу, юуны өмнө та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Намайг Ижилээ гэдэг. Би таны радиог дандаа сонсдог. Их гоё байдаг. Би өнгөрсөн 3 жилд Хөх хотод ирэн очин амьдарч байсан. Тэгээд энэ жил Монголдоо байна. Тэгж удаан амьдарсан болохоор тэндэхийн ёс заншил, амьдрах нөхцөл их сайхан санагддаг юм аа. Одоо ч гэсэн явмаар санагддаг. Даанч энд хичээлтэй байна. би Улаанбаатарын соёл урлагийн их сургуульд сурдаг. Уг нь бол би 2005 онд сургуулиа төгсөх байсан, гэвч 2 жил чөлөө аваад танай тэнд байсан. Урлагийн ажил хийдэг байсан. Миний найз залуу Ордосынх, тэр морин хуур тоглодог.
Тоглолтоор явж байгаад танилцсан юм. Тэр Монголд бас 2 удаа ирж байсан. Бид гэр бүлээрээ сайхан танилцсан. Хөх хотын урлагийн сургуульд миний олон найз байдаг. Би тэдэнтэйгээ их сайн харилцаатай байдаг. Мессеж бичилцээд.... ийм л их дурсамжууд минь миний амьдралын хамгийн гоё мөчүүд. Манай сургуульд бас Өвөр монгол оюутнууд их байдаг. Би бас тэдэнтэй их сайн найзууд, урьд нь бол Өвөрмонгол хүнийг сайн мэдэхгүй, ойлгохгүй байсан. Харин дунд нь амьдраад ирэхээр их олон юм ойлгодог юм байна лээ. Тэд Хятадад амьдраад олон хүмүүстэй харилцаад ирэхээрээ их зүйлийг ойлгоно гэдэгт би итгэдэг. Ийм учраас би танай радиог зав л гарвал сонсоод л явдаг. Танай радиог сонсохоор би яг Хөх хотод байгаа юм шиг санагдаад олон олон юмаа санадаг. Найз залуугаа ч их санадаг. Бид, хоёр газрынх ч гэсэн ямар ч байсан энэ хүлээлтийн жилүүдийг ардаа орхиж сайхан амьдарна гэж ярьж тохирсон...Би он гараад сургуулиа төгсөнө, тэгээд дараа жилээс би Шанхайд сурах бодолтой байгаа, Шанхайгийн урлагийн их сургуульд манай багш бас сураад ирсэн. Тэр нанайг заавал Шанхайд очиж магистр зэрэг хамгаалаарай гэж захидаг. Надад ч бас багийн мөрөөдөл минь байдаг учраас би Шанхай явах бэлтгэлээ одооноос хийж байна."
ХОУР-гийн монгол хэлний нэвтрүүлгийн веб сайт 2003 онд ажиллаж эхэлснээс өнөөг хүртэл 4 жил гаруй болж байна. Хятадын тал бүрээр танилцуулдаг манай веб сайтаас голцуу залуу үеийнхэн мэдээлэл авч байдаг юм. манай веб сайтыг ашигладагаар барахгүй дэргэдэх найз нөхдөө ч эрчтэй рекламддаг халуун сэтгэлтэй залуу найз нар ч бий. Ингээд та бүхэндээ спортын сэтгүүлч Наранцогтын бидэнд бичсэн майлын хэсгээс дуулгая:
"Сайн байцгаана уу, танай хамт олонд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Танай радиогийн вэб хуудсыг Японд сурдаг найздаа хамгийн түрүүнд илгээсэн, тэгсэнд найз маань Японд сурч, ажиллаж амьдардаг бүх монголцууддаа "амон" сүлгээгээр танай хаягийг тараасан байна билээ. Бүх мэдээлэл нь монгол хэл дээр тэгээд хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг нийтэлдэг энэ хуудсыг заавал үз гэж монголчууддаа уриалсан гэсэн. Үүгийг танай хамт олонд дуулгахад таатай байна. танай радиоийн вэб хуудсыг дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд удахгүй мэдээд амтархан уншдаг болох байхаа."
"Захидал задлах цаг" буланд хандсан та бүхэнд баярлалаа.
|