• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-03 10:58:30    
Олимпийн хуангли

Хятадын Олон Улсын Радио

   Олимпын түүхэндэх Хятад улс:

   84 жилийн тэртээ, 1924 онд Хятадын улсын хэмжээний биеийн тамир спортын анхны холбоо байгуулагдаж, газрын тенисийн 3 тамирчдыг илгээж, Парист болсон Олимпийн 8-р наадамд оролцуулж байжээ.
73 жилийн тэртээ, 1932 он, Америкийн Лос Анжелесийн Олимпийн 10-р наадамд Хятадын ганц тамирчин оролцжээ. Ойр зайн гүйлтийн тамирчин Лю Чан чүнь.

    Хятад улс олимпын түүхэндэх анхны шагналын металаа 1960 онд Ромд болсон Олимпийн 17-дохь наадмаас авсан юм. Хөнгөн атлетикийн 10 төрлөөр өрсөлдөх тамирчин Ян Чуань гуан 8334-ийн бүтэмжээр мөнгөн метал олж, Олимпийн түүхэнд Хятадчуудын анхны металыг авчирсан.

    1984 оны 7-р сарын 29, Хятадын буудлагын тамирчин Шү Хайфэн, Лос Анжелесийн Олимпийн 23-р наадамд 566-гийн оноогоор аваргалж, Олимпын түүхээ Хятад улс анхны алтан метал олсон юм, энэхүү алтан метал нь мөн ч энэ удаагийн олимпийн наадамд тодорсон анхны алтан метал байлаа.
Олимпийн бэлтгэл:

    2007 онд болж өнгөрсөн Бээжин 2008 олимптой холбоотой чухал үйл явдалууд

    * 3-р сард Бээжингийн олимпийн медаль ямар хэлбэр хийцтэй болох нь тодорсон. Өнгөрсөнд олимпийн наадмын медалийг алт мөнгө хүрлээр хийж байсан бол 2008 Бээжингийн олимпийн наадмын медлийг энэ уламжлалыг эвдэн, алт мөнгө хүрэлийн дээр хаш чулуу шигтгэж хавсруулан урлуулан сийж хийх юм байна.

    * 10 сарын сүүлч болтол Бээжингийн олимп, Пара олимпын хугацаанд сайн дурын үйлчлэгчээр дэлхийн хэмжээнээс нийт 700 мянган хүн нэрээ бүртгүүлсэн байна.

    * Удаа болгоны олимп нээгдэхээс өмнө гал бамбар дамжуулдаг уламжлалтай. Бээжингийн олимпийн гал бамбар дамжуулах арга хэмжээг хэзээ, яаж явуулах нь тодорхой болсон. Энэ арга хэмжээ 2008. 3. 24- 8. 8 хүртэл явагдах юм байна. Улсын дотоодоо, улсын гадаадад гэж хоёр шугмаар дамжуулах юм байна. 130 хоногт 137 мянган км аялаж, дэлхийн таван их тивийн 130 гаруй хотоор өнгөрөх юм байна. Энэ хугацаанд Хятадын уул аврах тамирчид гал бамбарыг дэлхийд хамгийн өндөр оргил болох – гийн оройд хүргэх юм байна. Ингээд дэлхийн хэвчээнээс Бээжин 2008 олимпийн гал бамбарчинаар нийт 21880 хүнийг сонгон гаргаж, түүхийн шинэ тэмдгэлэл бүтээх юм бйана.

    * Бээжингийн Олимпийн белет тасалбарын талаар танилцуулъя. Бээжингийн олимпийг сонирхож болох нийт 7 сая илүү белет тасалбарыг дэлхийн нийтэд хандан урьдаар захиалж болохоор тогтоосон юм, хоёрдох шатандах белет захиалах ажил 12-р сарын 31-н дууссан байна, хэрэв та белетээ захиалж ажаагүй бол гуравдах шатандах белетийн захиалага эхэлхээр захиалж болох юм.

    * Удаа болгоны олимпд нээлт хаалтын ёслол нь олоны анхаарлыг татаж байдаг. Тэгвэл 8-р сард Бээжин олимпийн нээлт хаалтын ёслолын өвөрмөц сэтгэмж, зураг төсөвийн ажил үндсэндээ дуусаад одоо энэ уран сэтгэмжтэй нээлт хаалтын ёслолыг бодитой дээр хийж бүтээх ажил руугаа ороод байгаа юм байна.