• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-03 09:49:09    
Бүгд Найрамдах Тунис Улс

Хятадын Олон Улсын Радио

      Нутаг дэвсгэр: 162155 хавтгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2004 оны байдлаар 9 сая 910 мянга, түүний дотор 90 гаруй хувь нь Арабчууд, бусад нь Барбаричууд. Төрийн хэл нь Араб хэл, Франц хэл түгээмэл хэрэглэдэг. Лалын шашин бол төрийн шашин, цөөн хүмүүс Катулик шашин, Еврей шашин шүтдэг.
Нийслэл: Тунис, 2004 оны байдлаар 2 сая 250 мянган хүн амтай.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Зине Ел Абидине Бен Али, 1987 оны 11-р сарын 7-ны өдөр тушаалд орж, 1989 оны 4-р сард сонгогдож, 1994 оны 3-р сар, 1999 оны 10-р сар болон 2004 оны 10-р сард улиран сонгогдов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Тусгаар тогтнолын өдөр(Үндэсний баяр) – 3-р сарын 20-ны өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн хойд үзүүрт оршидог. Баруун тийш Алжиртай хөршилж, зүүн өмнөш Ливитэй хиллэж, умраш болон зүүн тийш Газрын дундад тэнгисийг хөвөөдөж, Тунисын хоолойгоор аласлан Италитай харалдаа оршиж байдаг. 1300 км урт тэнгисийн эргийн шугамтай. Хойд хэсэг нь Газрын дундад тэнгисийн цаг агаартай, зундаа аагим халуун бөгөөд ган хуурай, өвөлдөө чийглэг дулаан. Өмнөд хэсэг нь халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай. 8-р сар нь хамгийн халуун, дунджаар 21 – 33 хэм хүрдэг. 1-р сар нь хамгийн сэрүүн, дунджаар 6 – 14 хэм байдаг.

     Манай тооллоос өмнөх 9-р зууны эхний үеэр Поенисиачууд өнөөгийн Тунисын булангийн эрэг дагуу нутагт Картаго хот байгуулж, хожим нь боолын байгуулалт хүчирхэг улс болон хөгжсөн байна. Манай тооллоос өмнөх 146 онд Румын эзэнт улсын Африк мужийн нэг хэсэг болов. Манай тооллын 5 – 6-р зуунд Вандарчууд болон Бизантиумчуудад эзлэгдэв. 703 онд Арабын Мусльманчууд байлдан дагуулав. 13-р зуунд Хафүсын ванд төр нь хүчирхэг их Тунис улс байгуулав. 1574 онд Турк Осман эзэнт улсын нэг муж болов. 1881 онд Францын хамгаалалтын харянд оров. 1956 оны 3-р сарын 20-ны өдөр Тунисын тусгаар тогтнолыг Франц хүлээн зөвшөөрөв. 1957 оны 7-р сарын 25-ны өдөр Тунисын хууль тогтоох хурал нь тогтоол баталж, улсын вангаа татан буулгаж, Бүгд Найрамдах Тунис Улсыг байгуулав. \М.Цэцэн бэлэтгэв\