2007 оны эцсийн байдлаар Хятадын эдийн засаг маш баярлангуй байна. 2007 оны эхний 3 улиралд, Хятадын эдийн засаг дээд хурдаар огтвортой хөгжиж, хот хөдөөгийн оршин суугчдын орлогын төвшин ил дот дээшилж, эрчим хүч хэмнэх, бохирдлыг багасгах ажил ч шинэ ахиц хийсэн байна. Эдгээр ололт амжилт нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна.
2007 оны эхний гурван улиралд, Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 16 триллион юниас давж, ноднины мөн үеийнхээс 11.5 хувиар өссөн байна. 2007 онд, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 11 хувиас давах болно гэж мэрэгжилтэд төсөөлж байна.
2007 онд, Хятадын оршин суугчдын хэрэглээний зарчуулалт нэлээд түргэн хурдаар өсөж, энхий гурван улиралд эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр нь 37 хувьд хүрсэн байна. Үүнтэй адлиар Хятадын эдийн засгийн өсөлтийн өөр хоёр хүчин зүйл болох экспорт болон хөрөнгө оруулалт нь харин буурсан юм байна. 2007 оны эхний гурван улиралд, экспорт 2006 оны мөн үеийнхээс 0.8 хувь өссөн бол хөрөнгө оруулалт нь нэлээд буурсан байна.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2007 оны эхний гурван улиралд, Хятадын хот суурний оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого болон хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого тус бүр 13.2 хувь болон 14.8 хувиар өссөн байна.
Үүнээс гадна, 2007 онд, Хятадын нийгмийн даатгалын хүрээ хэмжээ өсөн тэлж, ахмад настны даатгал, эм эмнэлэгийн даатгал, ажил алдагсаадын даатгал зэрэг нийгмийн олон даатгалд хамрагдсан хүний тоо ч ихээр өссөн байна. Энэ бүхэн нь төвлөрсөн төсвөөс нийгэмд оруулах хөрөнгө оруулалтаа өсгөсний улмаас болсон юм.
2007 оны эдийн засгийн ололт амжилт нь тийм хялбар ирсэн биш юм. 2006 оноос эхлэн хөрөнгө оруулалт хэд түргэн өсөж, зээлийн хэмжээ нь ч ихэсч, гадаад худалдааны ашигч хэд ихэсэх зэрэг зөрчил асуудалууд зэрэг гарсан байна, 2007 онд ч юмны үнэ өсөх зэрэг шинэ асуудал гарсан байна. Иймээс эдийн засгаа тогтвортой хөгжүүлхийн тулд, Хятадын засгийн газар макро зохицууллатын арга маягаа баялагжуулж, нэн олон мөнгөний бодлогоор эдийн засгаа зохицуулсан байна. 2007 онд, Хятадын төв банк Ардын банк хадагламж зээлийн хүүг 6 удаа өсгөж, хадагламжийн бэлтгэл мөнгөний хэмжээг 10 удаа дээшлүүлсэн байна. Эдгээр мөнгөний бодлогын зохицуулалт хийсний улмаар Хятадын эдийн засгийн өсөлт 2007 оны 2-р улиралд 11.9 байснаасаа 3-р улиралд буураад 11.5 хувь болсон байна.
Мөнгөний бодлогоос гадна, эрчим хүч хэмнэх, бохирдлыг багасгах нь ч Хятадын макро зохицууллатын нэг чухал арга хэмжээ болсон байна. 2007 онд, Хятад улс 500 гаруй төрлийн бохирдол ихтэй, хэд их эрчим хүч ашигладаг эх баялагын бүтээгдэхүүнд татвар буцаах дүрмийг цуцлаж, Эдгээр аж ахуйн нэгжүүдэд зээл олгохооч банк зогсоосон юм байна.
Өнөөгийн байдлаар Хятад улс дахин сэргээгдэх эрчим хүчнийг ашиглах, эрчим хүч ашиглах ноормоо чармайн дээшлүүлж байна. Жишээлбэл, Хятад улс нарны эрчим хүч, салхины эрчим хүч болон бусад дахин сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдалд хүч нэмрээ оруулж байна.
2008 оны Хятадын эдийн засгийн хөгжилд, олон улсын хамтын нийгэмлэг ч баяарлангуй байна. Дэлхийн эдийн засаг буурч байгаа боловч Хятадын макро зохицуулалтын бодлого байж байна, хэрвээ дэлхийн эдийн засаг ихээр буурсан нөхцөлд Хятадын банк санхүүгийн бодлого нь Хятадын эдийн засгийг тогтвортой хөгжүүлж чадах болно. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
|