• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-03 10:45:31    
古琴 буюу Гү чинь

Хятадын хөгжмийн зэмсэг


Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм анд нөхөд өө. Та бүхэнтэйгээ шинэ оны анхны дугаараар мэндчилэн золгож байгаадаа баяртай байна. Өнөөдөр Хятадын Хан үндэстний чавхдаст хөгжмийн зэмсэг---古琴буюу Гү чинийг танилцуулах гэж байна.

     Гү чинийг эрт дээр үеэс хятадууд "Чинь" юм уу "Яочинь" гэж ч нэрлэдэг. Аль эрт 3000 гаруй жилийн тэртээх Жөү гүрний үед Хятадын өвгө дээдэс Гү чинийг үүдэн бүтээсэн байжээ. Гүчиний дүрс хэлбэр нь маш цэмцгэр байж, хавтгай дөрвөлжин хөндий бие нь дээгүүрээ бөмбөгэр хэлбэртэй, дээр нь 7 ширхэг хөвчийг жигдлэн суулгажээ. Хөгжмийн бүрхүүл дээр хөг тогтоодог 13 ширхэг даруулыг тана юм уу хашаар сийлбэрлэн шигэтгэжээ. Гүчиний дуу эгэл борогжуун бөгөөд уяруун зөөлөн байж, уран сайхан илтгэх чадалтай байдаг.

      Эрт дээр үеийн хүмүүс нь ятга тоглохдоо их л ёс жаягтай байдаг аж. Халуун усанд орж хувцас хунараа солино, арц хүж уугиулж, дараагаар нь сая завилан сууж Гү чиниэ өвдөг дээрээ, аль эсвэл ширээн дээр тавьж тоглоно. Зүүн гарын хуруугаар хөгөө сонгон чавдсаа дарж, баруун гарын хуруугаараа чавхдастана. Хөгжмийн хөгийг тогтооход маш чанга шаардлагатай байдаг гэнэ.

     Таны сонсож байгаа энэ аялгуу бол "Гао шань лиү шүй" буюу "Өндөр уул урсах усан" гэсэн ая болно. Энэ ая эгшгийн тухай бас нэг алдартай үлгэр домог байдгийг тантай хуваалцмаар байна. Үлгэр домогт тэмдэглэснээр, 2000 гаруй жилийн тэртээх Чүнь Чиугийн байлдаант төрийн үед, Жинь гүрний Бө я гэдэг бичгийн хүн ятга тоглохоороо нэрд гарсан байжээ. Нэг өдөр тэрээр завиар аялж явахдаа гол мөрний өнгө үзэмжийг хараад сэтгэл сэргэн баясч, завиа хадны энгэрт зогсоон хүжээ асаагаад, Гүчнийгээ тоглож гэнээ. Тэгээд маш урамтай тоглож байхад нь нэг ширхэг чавхдас нь гэнэт тасарсан ажээ. Уламжлал ярианд сэтгэлийг мэдэгч хүн хэрэв хөгжмийн зэмсэг тоглож байгаагийг нь сэм чагнаж байвал чавхдас нь тасардаг юм гэнэ. Ийм бойд сэлүү газар хэн миний хөгжим тоглохыг сонсох вэ гэж Бө я дотроо бодож суужээ. Тэгэж байтал энэ үед нэг түлээчин өвгөн түүний завиний дэргэд хүрч ирж Бө ятай мэндчилэн золгожээ. Түлээчин өвгөнийг хараад Бө я дотроо: "Хөдөөгийн түлээчин өвгөн миний аялгуу эгшгийг ойлгох юм бол уу даа" гэж эргэлзэж байснаа "Гао шань лиү шүй" буюу "Өндөр уул урсах усан" гэсэн аялгууг түүнд сонсгожээ. Хоюул яриж хөөрж суух үе түлээчин өвгөний хөгжмийн тухай мэдрэмж болон гүнзгий ойлгоцыг Бө я гайхахын ихээр гайхаж бишрэхийн ихээр биширсэн бөгөөд, тэр цагаас хойш тэр хоёр андын холбоо тогтоосон байлаа. Хэзээ хойно нь түлээчин өвгөн өвчний улмаас таалал төгссөн байжээ. Энэ гашуудлын чимээг сонсоод Бө я маш их эмгэнэн гашуудаж, Гү чиниа эвдэж хаяаад дахиж тоглосонгүй юм байжээ. Тэгээд ч хожмын хүмүүс "Гао шань лиү шүй" буюу "Өндөр уул урсах усан" гэсэн үгээр хүний хоорондохь чин үнэн нөхөрлөлийг зүйрлэн хэлдэг болжээ.

      Анд нөхөд өө. Саяын энэ үлгэр домгоос та Бө ягаар төлөөлүүлсэн Хятадын эртний бичгийн хүмүүс Гүчинтэй ямаршуухан уялдаа холбоотой байсныг ойлгосон байх. Эртний үлэмжхэн түүхэн бичигт, Хятадын бичигтэн мэргэдүүд Гү чиний хөгжимд голчлон гар бие оролцож ирсэн бөгөөд, Гү чиний аялгууг зохион бүтээх, тоглох, сонсож сонирхох болон нэвтрүүлэн дэлгэрүүлэх явцад чухал хувь нэмэр оруулж ирсэн нь тэмдэглэгдэж байна. Эрт дээр үеийн хүмүүсийн ухаан бодолд Гү чинь нь эрхэмсэг дээд зиндааны хөгжмийн зэвсэг байж, баян тансаг биш бөгөөд зэрэг хэрхэмгүй бичгийн хүн гэсэнгүй, хаан ноён жанжин түшлэл гэсэнгүй уралдан байж сурч судалдаг байсан уламжлалтай. Эртний хүмүүс ятга тоглохоор дамжуулан оюун санааны тэжээл аван ухаан бодлоо тэгшилж, тэдний оюун санаанг харуулсан ая эгшиг нь хэдэн мянган жилийн дараах өнөөдөрийг хүртэл уламжлагдан иржээ. Төгсгөлд нь бид "Тэргүүлэгч цэцгийн магтуу" гэдэг Гүчиний ая сонсож энэ нэвтрүүлгээ түр завсарлая. Энэ аянд тэргүүлэгч цэцгийн цас мөстөй өвлийн хүйтэнд бадран дэлгэрч байгаагаар хүний эрхэм дээд зан чанарыг зүйрлэн дүрслсэн байгаа юм. \Номин бэлтгэв\