1-р сарын 8-нд явуулахаар товлосон Пакистаны парламентын бүх нийтийн сонгуулийг 2-р сарын 18-нд явуулахаар хойшлууллаа гэж Пакистаны сонгуулийн комисс 2-нд мэдээлжээ.
Сонгууль хойшлогдсон шалтгааны талаар Палестинны сонгуулийн комиссын дарга Фароок 2-ны өдөр Исламабадад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Ардын намын дарга, ерөнхий сайд асан Беназир Бхутто дайралтад өртөж нас барснаас хойш олон газарт үймээн самуун дэгдэж, нийгмийн дэг журам алдагдсан байна. Сонгуулийн комиссын олон газар дахь ажлын тасалгаа эвдэгдэж, санал хураах хайрцаг, саналын дисплей, сонгуулийн иргэдийн нэрийн жагсаалт зэрэг сонгуулийн төхөөрөмж, материал галд шатаагдаж, өмнөд нутгийн сонгуулийн зарим районы сонгуулийн хуудас дарамлах ажил товлосон төлөвлөгөө ёсоор хийгдэх аргагүй болсон байна. Иймээс 1-р сарын 8-наас өмнөх сонгуулийн зарим бэлтгэл ажлуудыг дуусгаж чадахгүй болохоор сонгуулийн комисс сонгуульд оролцогч улс төрийн намуудтай зөвшилцөөд парламентын сонгуулийг 2-р сарын 18-нд явуулахаар шийдлээ гэжээ.
Пакистаны Ерөнхийлөгч П.Мушараф 2-ны орой орон даяар хандан үг хэлж, Беназир Бхутто халдлагад өртөж нас барснаас хойш зарим хэт даврагч этгээд болон улс төрийн зарим нам эвсэл бүлгүүд Пакистаны нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдээж, аюулгүй байдлыг гааруулснаар, ард олны эд хөрөнгө сүйдэж, хэвийн амьдрал алдагдаж, сонгуулийн ажиллагаа явагдах аргагүй боллоо гэж тэмдэглэжээ. Сонгуулийн комиссын гаргасан сонгуулийг хойшлуулах шийдвэр нь зөв зохистой юм гэж тэрээр үзээд Англи техникийн мэргэжилтнээр бүрэлдсэн террористтой тэмцэх цагдаагийн хэсэг томилон ирүүлж Пакистанд туслан Беназир Бхуттод халдсан хэрэгт шалгалт хийх болно гэж илэрхийлжээ.
Сонгуулийг хойшлуулж явуулахыг мэдээлсний дараа Ардын нам болон Мусульманы холбоо сонгуулийн комиссын гаргасан шийдвэрт дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Сонгуулийг хойшлуулсныг Ардын нам буруушааж байгаагаа илэрхийлж байна гэж Ардын намын холбооны дарга, Беназир Бхуттогийн эр нөхөр Асиф Зардари тэмдэглээд сонгуулийг хойшлуулах нь орон даяар хүчирхийлэл, мөргөлдөөнийг цаашид даамжруулж болзошгүй гэж сэрэмжлүүлжээ. Энэ шийдвэр нь шударга биш гэж Мусульманы холбоо илэрхийлжээ. Гэвч энэ хоёр нам сонгуулийг эсэргүүцэхгүй гэж илэрхийлжээ.
Дурдууштай нь Америкийн засгийн газар үүнээс өмнө Пакистаны сонгууль товлосон хугацаандаа явагдахыг хүсэж байна гэж олон дахин онцолж байсан хэдий ч сонгуулийг хойшлуулж явуулахыг Пскистаны тал мэдээлснээс хойш Америкын засгийн газрын өнгө аяс өөрчлөгдөж, уг шийдвэрийг сайшааж байгаагаа илэрхийлжээ. Холбогдох талууд Пакистаны сонгууль хойшлогдсонд янз бүрийн санал бодолтой байгаа ч ашиг сонирхлуудаас болоод сонгууль урагштай явагдахыг хүсэцгээж байгааг үүнээс харч болох юм. Пакистаны одоогийн дотоодын санал зөрөлдөөн ээдрээн будлиантай байсаар, улс төрийн нам бүлгүүдийн хоорондын тэмцэл үргэлжилсээр байна. Сонгууль товлосон хугацаандаа явагдаж чадах эсэх нь ойрын 40 гаруй өдрийн Пакистаны дотоодын байдлын өөрчлөлт хувирлаас шалтгаалах болно. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|