2007 онд, Хятадын өнмөд нутгийн тэнгис дагуугийн эдийн засгийн тусгай район болох Шэньжэнь хот нь байгаль орчныг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлэн, байгаль орчны талаархи хууль хэрэгжүүлэхээ улам чангатгах, байгаль орчны хянан зөвшөөрөхийг улам чангатгах болон албан хаагчдын байгаль орчны хамгаалалтын талаархи ажлын шалгалтыг дээшлүүлэх тогтолцоо тогтоох зэрэг арга хэжмээ авч, Шэньжэнь хотын эдийн засаг нийгмийн тасралтгүй хөгжүүлэхийг нааштай түлхэн ахиулсан байна.
30 жилийн өмнө, Хятадын засгийн газар Шэньжэнь хотыг гадаадад нээлттэй бодлогыг урдаар хэрэгжүүлэх раионы нэг болгосон байна. Хэдэн арван жилийн хугацаанд, Шэньжэнь нь жижиг тосгон байснаасаа орчин үеийн шинэ хот болон хөгжиж, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодолгын "цонх" болсон байна. Гэвч, эдийн засгийн түргэн хөгжлөөс болж, Шэньжэнь хотын байгаль орчин ихээхэн үнэ төлбөр гаргаж, байгаль орчин болон эдийн засгийн хөгжлийн харилцаа нь ирэх тусмаа Шэньжэнь хотын засгийн газрын анхаарлын төвд орсон байна.
ХКН-ын Шэньжэнь хотын хорооны нарийн бичгийн дарга байсан ноён Ли Хунжүн саяхан сурвалжилагчид ярилцлага өгөх үедээ: Хөгжлийн явц дахь байгаль орчны асуудалд хандан ШэньЖэнь хот нь "байгаль орчныг хамгаалах ажлыг эрчтэй хийх" бодолгыг хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлсэн юм гэжээ. Тэрээр цааш нь:
"бидний үзэж байгаагаар, байгаль орчныг хамгаалах үүрэг маш хүндрэлтэй болж, байгаль орчныг хамгаалах ажлыг эрхбиш эрчтэй хийх хэрэгтэй байна. Үүнд нэг талаар хууль дүрмийг үр ашигтай хэрэгжүүлэн, өчүүхэн ч найр тавихгүй. Нөгөө талаар, ажлаа эрчтэй хийж, зөөлөн буурай байж болохгүй юм" гэжээ.
Шэньжэнь хотын хэрэгжүүлж байгаа байгаль орчныг эрчтэй хамгаалах бодлогод албан хаагчдад байгаль орчны талаархи ажлын үр бүтээлийн талаар нь шалгалт хийхийг багтааж, хууль зөрчин бохирдол бодис хэт гаргасан аж ахуйн нэгжийг их мөнгөөр торгож, мөн хууль зөрчин байгаль орчныг бохирдуулсан үйл ажиллагаанд чанга цохилт өгдөг байна. Бүртгэлд харуулснаар, 2007 оны 1-ээс 9-р саруудад, Шэньжэнь хотын хууль зөрчин байгаль орчныг бохирдуулсан аж ахуйн нэгжүүдийг торгосон мөнгөний хэмжээ нь 42 сая гаруй юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийхээсээ 40 хувиар нэмэгдсэн юм байна.
Шэньжэнь хотын Динхао төмөрлөгийн үйлдвэрийн гаргасан бохир ус нь 3 сар залгаагаар байгаль орчныг хамгаалах шалгалтад стандарт хангаж чадаагүйгээс болж, Шэньжэнь хотын холбогдох байгууллага уг үйлдвэрийн үйлдвэрлэлийг зогсоон өөрчлөлт хийсэн байна. Хэдэн сарын өмнө, уг үйлдвэрийн захирал Шяо Дяньжүнь нийт олноос уучлал гуйсан бөгөөд бохир усны тоног төхөөрөмжөө даруйхан өөрчилж сайжруулна гэж амласан байна. Шяо Дяньжүнь хэлэхдээ:
"бид усыг бохирдуулсан нь буруу байж, байгаль орчинд хүндрэл авчирснаас бид өөрийгөө өөрчлөх ёстой. Ингэж хийх нь бидэнд гүн сэтгэгдэл өгсөн. Хэрвээ бид улсын хууль дүрэм, зарлиг зарчмын дагуу аж ахуй эрхлэхгүй юм бол, бидны үйлдвэрлэл эрт оройгүй зогсох болно" гэжээ.
Мөнгөөр торгохоос гадна, Шэньжэнь хот нь бас харьяа раиондаа экологийг хамгаалах үндсэн нутаг хувиарлан гаргаж, бүх хотын хагас илүү газар нутаг нь экологийг хамгаалах цар хүрээнд хамрагдаж, аливаа байгуулалтын төсөл цөмөөр уг газар нутгийг эзлэн ашиглаж болохгүй гэж тогтоожээ. Энэхүү экологийг хамгаалах үндсэн нутгаас болж, байгаль орчныг хамгаалах байгууллага нь олон байгуулалтын төслийг үгүйсгэж, газар нутгийг дураараа ашиглах болон байгаль орчныг эвдэхээс зайласхийсэн байна.
Шэньжэнь хотын байгаль орчныг хамгаалах албаны хүн тэмдэглэхдээ, "байгаль орчныг эрчтэй хамгаалах" бодлого нь орон нутгийн хөрөнгө оруулалтын орчин ахуйн яс чанарыг баталж, эдийн засгийн тасралтгүй хөгжлийг эрчимжүүлэх болно гэжээ. /Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/
|