• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-04 15:55:27    
Бровныг дэмжигчид буурсаар [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Эрх баригч Их Британий Лейборист Намыг дэмжигчид 2007 оны сүүлчээр сөрөг нам Консерватив намаас 9 хувиар бага байгааг Английн зургаан байгууллагын хамтран явуулсан шинжилгээний дүн харууллаа. Английн эдийн засгийн өсөлт удааширсан, Лейборист намаас дуулиан тасрахгүй болсон ба терроризмтэй тэмцэх бодлого нь эргэлзээнд учирсан зэрэг олон талын дарамтаас болж ирэх онд Ерөнхий сайд Бровны эрх барих зам төдий өөдрөг биш байна гэж шинжээчид үзэж байна.

     Английн "Тех Индепендент сонин"-ы 3-ны өдрийн мэдээлснээс үзвэл, 2007 оны сүүлчээр, иргэдийн Консерватив намыг дэмжигчид 41 хувьд хүрч, Лейборист намынх 32-хан хувьд хүрсэн байна. Бровныг дэмжих хэмжээ өнгөрсөн оны хавар Блайрын халагдах үеийн байдлаас ялимгүйхэн дээр байхад харин Консерватив намын удирдагч Давид Камероныг дэмжих хэмжээ 47 хувьд хүрч, Консерватив намын удирдагч болсноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн юм байна.

     Үнэн хэрэг дээрээ иргэдийн Лейборист намыг дэмжих хэмжээ сүүлийн хэдэн сарын турш Консерватив намын ард байсаар ирлээ. Иргэдийн Бровн болон Лейборист намын засгийн газрыг дэмжих хэмжээ буурсаар байгаагийн чухал шалтгаан бол Английн эдийн засгийн хөгжил удааширч, Бровны засгийн газрын эдийн засгийн асуудлыг зохицуулах хүчин чадалд иргэд аажмаар итгэл алдаж эргэлзэх болсон явдал болно гэж шинжээчид үзэж байна.

     Лейборист намын эдийн засгийн удирдах хүчин чадал нь уг намын засгийн газрын бахархал байсан юм. Гэвч Олон улсын зах зээлийн хямралаас болж Английн орон сууц газар эдэлбэрийн зах зээл нөлөөлөгдөж, эдийн засгийн бодлого нь ирэх тутам урагшгүй болжээ. Ялангуяа өнгөрсөн оны 8-р сард Английн орон сууцны зээл өгдөг Нортерн Яок банк мөнгө гаргаж өгч чадахгүй болсон үймээнээс хойш, Бровны засгийн газрын банкаар батлаагаа хийлгэх арга хэмжээ нь бүхний зэмлэлд учирсан байна. Английн эдийн засгийн хөгжил удаашрах хандлага тодорхой болж, 2007 оны эдийн засгийн өсөлтийн хэмжээ гуравхан хувьд хүрчээ.

      Бровн хэдийгээр 12-р сарын 30-ны өдөр шинэ жилд зориулан хэлсэн үгэндээ, Ангийн эдийн засгийн бат бэх үндэс суурь тэрчлэн бат итгэл найдвар нь улс орны 2008 оны эдийн засгийн донслолтыг тогтвортой туулан гарахад туслах болно гэж илэрхийлсэн боловч, Английн "Файнэншл таймс сонин"-ы нийтэлсэн шинжилгээний дүнд, 2008 он нь Английн эдийн засагт хамгийн муу жил болно гэж Английн эдийн засагчид төсөөлж байгаа юм байна. Эдийн засгийн уруудлыг зогсоох талын Засгийн газрын хүчин чадал маш хязгаартай гэж хүмүүс нийгэм үзэж байна. Засгийн газрын эдийн засгийн удирдах хүчин чадалд Английн аж ахуйн нэгжүүдийн дөрөвний гурван хувь нь итгэл буурч, шинэ нэг жилийн эдийн засгийн хэтийн төлөвт өөдрөг биш байгаагаа илэрхийлснийг Английн Худалдааны нийгэмлэгийн сүүлийн үед хийсэн шинжилгээний дүн ч харуулжээ.

     Эдийн засгийн шалтгаанаас гадна, урьдчилан сонгууль хийх асуудлаар Бровн тулж ирээд буцсан ба Лейборист намын "хандивын мөнгө авсан" дуулиан, засгийн газар 25 сая иргэний хувийн мэдээллийг гээж орхигдуулсан зэрэг асуудал нь Бровн тэрчлэн түүний удирдсан Лейборист намын засгийн газрын нэр хүндэд ихээр нөлөөлжээ.

      Терроризмтэй тэмцэх Бровны бодлогод ч адил бус эсэргүүцлийн дуун сонсогдож байна. Бровн парламентаар терроризмтэй тэмцэх шинэ хууль батлуулж, заалдаагүй нөхцөлд террорист хэрэгт холбогдсон хүний саатуулах цагийг 42 хоног болгохоор хүссэн боловч цөөн бус хүний эсэргүүцэлтэй учирсан байна. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/