• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-04 16:34:42    
Хөгжмийн ажилтан Чэнь Шюй

Хятадын Олон Улсын Радио

  

      Өнгөрөгч зууны наяад онд төрсөн Чэнь Шюй бол дууны шүлэг зохиох, ая зохиох, хөгжим гайруулж, бүжиг диглэх зэрэг хөгжимтэй холбоотой бүх ажлыг хийдэг хүн юм. Түүний зохион бүтээсэн " хий хий хаа хаа" стельт дуу нь дууны хорхойтонуудын дур сонирхлыг их татаж байна.

      Чэнь Шюй бол Хятадын Хар-мөрөн мужийн Харбин хотын хүн. Хээнцэр сайхан энэ залуу хархан багаасаа уран сайханд дур сонирхолтой, дуулан бүжиглэхдээ авьяастай байдаг болохоор сургуулийнхаа уран сайханы идэвхтэн байсаар ирсэн юм. Дунд сургуулийн ахмад ангиас төгссөний дараа нударган эрдэмд сэтгэд татагдан, мэргэжлийн нудраган эрдмийн тамирчин болжээ. Сүүлээр нь түүнийг байгууллага нь цагдааны сургуульд хүргэн суралцуулж, сургуулиа дүүргээд онцгой үүрэг гүйцэтгэгч цагдаа болсон байна.

      Цагдааны ажлын байр дээр байсан ч хөгжим бүжиг өрц зүрхэнээс нь уяатай басан болохоор, тэрээр цагдааны ажлаа хаяж, Бээжинд ирж дуу бүжиг сурч, хөгжих завшаан хайж байлаа. 2000 онд Чэнь Шюй БНСУ-ын пянзны компанийн Хятадаас шоү шилэх тэмцээнд оролцов. Залуу Чэнь Шюй сайн дуулдаг болохоор шалгагч нар нь түүнийг БНСУ-ын Hip-hop хамтлагын ТИТ-ын бэлтгэл гишүүн болгож, БНСУ-д хүргэн цаашид дадлага хийлгэсэн байна.

1 2