• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-04 16:37:32    
Дэлхийн 10 рекордыг эвджээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын тамирчид сүүлийн жилүүдэд 2008 оны Бээжингийн олимп-д эрчимтэй бэлтгэх хүрээнд дэлхийн томоохон тэмцээнүүдэд тасралтгүй оролцож шинэ дээд амжилтуудыг тогтоож ирсэн билээ. Дэлхийн болоод олон улсын шинж чанартай олон том тэмцээнүүд Бээжин хотод болж өнгөрснийг энд бас тэмдэглэх нь зүйтэй. Ингээд Бээжингийн олимпийн сүүлчийн он болох 2007 оны дэлхийн хэмжээний тэмццээнүүдэд хятадын тамирчдын оролцсон байдал, амжилтуудын талаарх албан ёсны мэдээлэл гарчээ.

     Хятадын тамирчид 2007 онд спортын 22 төрлөөр 123 дэлхийн аваргын амжилтыг тогтоосон байна. Мөн дэлхийн рекордыг 10 удаа эвдсэн амжилт гаргажээ гэж Хятадын Биеийн тамир спортын Ерөнхий газраас зарлав.

      Энэ амжилтуудын манлайд 33 дэлхийн аварга төрүүлсэн хүндийн өргөлтийнхөн жагсч байгаа. Тэдний араас ушу-н тамирчид 18 аваргатайгаар удаалжээ. Ширээний тенис болоод усанд сэлэлтийнхэн тус тус 9 , гимнастикчид 8 дэлхийн аваргатай болж удаах байруудад жагсаагдсан юм.

      Мөн хятадын тамирчид өнгөрсөн жилийн турш хүндийн өргөлт, буудлага зэрэг төрлүүдээр дэлхийн 10 дээд амжилтыг эвдсэн гэж Хятадын Биеийн тамир спортын Ерөнхий газрын албан мэдээнд тэмдэглэсэн байна.