• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-07 14:42:55    
Ливан болон Палестин Израилийн асуудлыг авч хэлэлцэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Арабын орнуудын холбооны гадаад хэргийн сайд нар 6-ны өдөр Кайрт яаралтай бага хурал хийж, Арабын орнуудын холбооны 22 гишүүн орны гадаад хэргийн сайд нар болон төлөөлөгчид Ливаны улс төрийн хямрал болон Палестин, Израилийн энхийн хэлэлцээг дахин эхлүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.

      Ливаны улс төрийн хямралыг дуусгахын тулд бага хурлаас баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөний тогтоолд "гурван алхам хувааж явах" зарчим дэвшүүлсэн байна. Уг зарчим нь Ливаны холбогдох талууд, ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар нэн даруй санал нэгдэж, Ливаний үндсэн хуулийн дагуу, Ливаны зэвсэгт хүчний ерөнхий командлагч Сулейманийг шинэ ерөнхийлөгчөөр сонгож, Үндэсний эвслийн засгийн газрыг нэн даруй эмхлэн байгуулж, ерөнхийлөгчийг сонгож, үндэсний эвслийн шинэ засгийн газрыг сонгосны дараа шинэ сонгуулийн хууль боловсруулан тогтоох хэрэгтэй гэж шаардсан байна.

      Өнөөгийн байдлаас үзвэл, Ливаны хоёр сөрөг бүлэг нь бүр энэ тогтоолыг сайшааж байгаа юм байна. Ливаний парламентын олонхийн бүлгийн удирдагчийн нэг, Ливаны "Ирээдүйн фронт"-ын удирдагч Харири хэлэхдээ, уг тогтоол нь Арабын орнуудын холбооны гаргасан "хариуцлагтай байр суурь" бөгөөд Ливанчуудад өнөөгийн байдлаас гарч, шинэ байдлыг бий болгох "үзэл санаа", улс төр болон үндэстний хөдөлгөх хүчин болсон байна гэжээ.

      Сири ч мөн уг тогтоолыг хүлээн зөвшөөрсөн байна. Сирийн гадаад хэргийн сайд 6-ны өдөр Кайрт хэлэхдээ, уг тогтоол нь Ливаны хямралыг тал бүрээр зохицуулах төлөвлөгөө болсны зэрэгцээ энэ нь бас Ливаны асуудлыг Ливанчууд өөрийн эв нэгдлээр зохицуулах хэрэгтэй гэснийг онцолсон байна гэжээ. Сирийн энэ байр суурь нь хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна.

      Төлөвлөгөөний дагуу, Ливаны парламент энэ сарын 12-ны өдөр дахин ерөнхийлөгчийн сонгууль хийх юм. Энэ удаагийн хурлын баталсан холбогдох тогтоол тэрчлэн талуудын идэвхтэй байр суурь нь ерөнхийлөгчийн сонгуульд нэлээд сайн уур амьсгал бий болгож өгөв. Энэ нь хүмүүст ерөнхийлөгчийг сонгон гаргаж үүний улмаар улс төрийн хямралыг зохицуулж чадна гэсэн шинэ итгэл өгсөн байна.

     Энэ удаагийн Гадаад хэргийн сайд нарын яаралтай хурлын өөр нэг чухал сэдэв бол өнөөгийн Палестин Израилийн байдлыг авч хэлэлцэх явдал болно. Өнгөрсөн оны 11-р сарын сүүлчээр Америкт хуралдсан Дундад Дорнодын асуудлын Олон улсын хурал Палестин Израилийн энхийн хэлэлцээг дахин эхлүүлэхээр шийдсэнээс хойш. Палестин, Израилийн энхийн хэлэлцээ нь Израилийн оршин суугчдын цэг өргөтгөн байгуулахаар мэдэгдсэн зэрэг асуудлаас болж бүрхэгдүү болсон байна. ПҮЭБ-ын дарга Аббасын үгээр хэлбэл оршин суугчдын цэгийн асуудал нь Палестин, Израилийн энхийн хэлэлцээний гол харш саад болжээ.

      Энэ асуудалд чиглүүлэн хурлаас төсөл баталж, арга хэмжээ авч, орон сууцны цэг байгуулахаа зогсож, Дундад Дорнодын асуудлын олон улсын хурлаар тохиролцсон холбогдох хяналтын механизмыг хэрэгжүүлэхийг Израилийн засгийн газарт уриалжээ.

      Тогтоолын төсөлд тэмдэглэхдээ, Орон сууцны цэгийг цаашид өргөтгөн байгуулж, Газын зурваст дайралт хийх зэрэг Израилийн үйл ажиллагаа нь Аннаполисын хурлын Палестин, Израилийн энхийн хэлэлцээг эхлүүлэх тухай үр дүнг эвдэх л болно гэжээ. Энэ хурлаас өмнө, Египет, Йордан болон Саудын Араб зэрэг орон хэдийгээр адил бус газар Израилийн орон сууцны цэг өргөтгөн байгуулахыг эсэргүүцэж, энэ нь Палестин, Израилийн энхийн хэлэлцээний үйл явцыг эхлүүлэхэд ашиггүй гэж үзсэн боловч энэ удаагийн яаралтай хурлын баталсан тогтоолын төсөл нь Арабын холбооны бүх 22 гишүүн орны нэгдэлтэй байр суурийг төлөөлж байгаа тул энэ нь Израильд зохих хэмжээний дарамт болох нь дамжиггүй юм. Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш 8-ны өдрөөс Дундад Дорнодод айлчлал хийх болно. Арабын холбооны Гадаад хэргийн сайд нарын яаралтай хурлыг Бушийн айлчлалаас өмнө хуралдуулсан нь ч Палестин, Израилийн асуудлаархи Арабын орнуудын эрс бат байр суурийг Америкт харуулах гэсэнд оршно. /Урангоо, Сайн-Өлзий орчууж,Цэцэн хянав /