Аагим халуун зуны өдрүүдэд хүний биеэс их хөлс гарч, бие тамирдан ядаргаа нэмэгдэж, юу хийсэн ч урам зориггүй болж үүрэглэх нь олширдог. Ингэж үүргэлж зүүрмэглээд байдгийн учир шалтгаан нь юу билээ? Үүнийг ямар аргаар тэвчиж, санаа сэтгэлээ хөгжөөнтэй болгож чадах бэ? гэвэл, энэ тухай мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар, зуны цагт хэрэв хүний бие хэзээд ядаргаатай яваад байгаагийн гол шалтгаан нь кали дутагдсанаас болж байгаа юм.
Кали бол хүний бие махбодийн эсийн солилцоо болон булчингийн ажиллагааны чадавхийг хэвээр байлгаж чаддаг, хүний бие махбодид дутагдаж болшгүй нэг зүйлийн элемент юм. Жирийн байдалд насанд хүрэгсэдийн биед 150 грамм орчим кали байдаг. Хүний биеийн кали, натри тэнцвэртэй байвал хүний биеийн усны хэмжээний тэнцвэр болон зүрхний хэмнэлийг хэвээр нь байлгаж чаддаг. Хэрэв тэнцвэрээ алдах юм бол мэдрэл болон булчин махны чадавхид муугаар нөлөөлөх болно. Ургамалд кали дутагдвал навч нь шарладаг, зуны улиралд хүний биед кали дутагдвал хүч тамир нь буурдаг төдийгүй биеийн энерги нь багасч эцсийн эцэст бүх биеийн тамир нь алдагдан цог сүлдгүй болж ядаргаа нь даамжирдаг. Кали дутагдсаны улмаас болсон ядаргааг хүмүүс зүгээр л үүргэлэн зүүрмэглэж байна гэж бодоод муу үр дагавар буй болгодог байна.
Чухам ямар шалтгаанаар хүний биеийн кали дутагдаж байгаа бэ? гэвэл, энэ тухай мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, зуны цагт хүний биеэс амархан хөлс гарч, хоол хүнсээ бага хэрэглэх, тэрчлэн суулгах нь гол шалтгаан болж байгаа юм байна. Кали дутагдаж байгаагийн мэдэгдэхүйц илрэл нь бүх бие хүч тамиргүй болох, их цангах зэрэг болно. Биеийн тамирын дасгал бэлтгэл хийсний дараа биеийн хүч тамир гэнэт буурах нь ч хүний биед кали дутагдаж байгаагийн илрэл юм.
Хүн болгонд хэдийгээр кали дутагдах асуудал оршиж байдаг боловч 20-40 насны эрэгтэйчүүд, ялангуяа их хүчтэй хөдөлгөөн хийсэн эрэгтэйчүүд, сарын тэмдэг нь зогсоогүй эмэгтэйчүүд, кофе, архи их уудаг болон амттай юм их идэх дуртай хүмүүс, байнга суулгаад байдаг хүмүүс, турахын төлөө хоол бага иддэг хүмүүс, бие сэтгэлийн талаар ямагт сандарч бачимдаж байдаг хүмүүс бол нэн их болгоомжтой хандах хэрэгтэй юм.
Хүний биеийн эрүүл мэндэд ийм их ашиг тустай калийг биедээ хэрхэн нөхвөрлөх тухай мэргэжилтнүүд калийн элемент нөхвөрлөж болохуйц зарим хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Жишээлбэл, эрдэнэ шиш, амтат төмс. сагаг, үзэм, жүрж, банан, бө цай, мөөг, төмс, улаан ногоо, далайн байцаа, зэрэг болно.
Нарших нь бие махбодийн чихэрлэг зүйл болон давслаг зүйлийг алдагдуулдаг төдийгүй цусны калийг бууруулдаг тул цаг уур халуун болох тутам кали нөхвөрлөхийг эрхэмлэх хэрэгтэй байна. Хамгийн дөхөм арга гэвэл, ажлаар алс хол нутагт гарах бүрдээ цай ундааг гар зуураа авч явах нь кали нөхвөрлөхөд тустай төдийгүй хүний биеийн алдагдсан усыг ч цаг даруйд нь нөхвөрлөж байдаг юм.\Л.Буянтогтох орчуулав\
|