• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-07 14:50:21    
Орон нутгийн эрүүл мэндийн салбар өөрсдөө хөрөнгө мөнгө бэлэтгэж байгуулсан анхны хорт хавдрын эмнэлэг

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын орон нутгийн эрүүл мэндийн салбар өөрсдөө хөрөнгө мөнгө бэлэтгэж байгуулсан анхны хорт хавдрын эмнэлэг бол 1985 оны 9-р сарын 21-ний өдөр албан ёсоор эмчилж эхэлсэн Бээжин хотын хойд дүүргийн Хорт хавдрын эмнэлэг болно. Энэ эмнэлэг нь хойд дүүргийн Ли Шүйчяогийн Хятад, Японы найрамдлын эмнэлгийн ойролцоо байдаг. Энэ эмнэлгийг олон жилийн турш элгэний хорт хавдрын судалгаа хийсэн Хэй Лүнжян мужийн Бао Чуаньлингийн Аж ахуйн удирдах газрын төв эмнэлэг болон Бээжин хотын Чанпин дүүргийн Эрүүл мэндийн газар хамтран байгуулсан юм. Энэ эмнэлэг нь Бээжин хотын хорт хавдрыг сэргийлэн эмчлэх ажлын мэргэжилтнийг уриж техникийн зөвлөх болгосон бөгөөд Хятад, Японы найрамдлын эмнэлгийн дорвитой дэмжилгийг хүлээсэн байна.

      Хорт хавдрын хамгийн том эмнэлэг: Хятадын хорт хавдрын хамгийн том эмнэлэг бол 1983 оны 8-р сарын 10-ны өдөр албан ёсоор эмчилж эхэлсэн Хятадын Шинжлэх ухааны академийн Бээжингийн Хорт хавдрын эмнэлэг болно. Энэ эмнэлэг бол Хятадын өнөөгийн хорт хавдрын судалгаа, эмчилгээ, сургалтын орчин үеийн хамгийн том төв болно. Энэ эмнэлэг байгуулагдах үедээ нийт 9 гаа талбай эзэлж, барилгын нийт талбай нь 90 мянга гаруй квадрат метр байж, түүний дотор өвчин үзэх давхар байшин, сацраг эмчилгээний давхар байшин, өвчтний 600 ор бүхий өвчтний өрөөний давхар байшин, эрдэм шинжилгээний давхар байшин зэрэг байж, өдөрт 1200 өвчтөнд оншилгоо хийж, 1000 хүнд сацраг эмчилгээ хийх хүчин чадалтай байжээ. Энэ эмнэлэг нь эмчилгээ, эрдэм шинжилгээнээс гадна мөн эмч сувилагч бэлэтгэх болон олон улсын эрдэм шинжилгээний солилцоо өрнүүлэх үүрэгтэй юм байна.

     Амны хөндийн (стоматологийн)хамгийн том эмнэлэг: Хятадын амны хөндийн (стоматологийн)хамгийн том эмнэлэг бол 1984 оны 1-р сарын 1-ний өдөр бүх талаар эмчилгээ хийж эхэлсэн Бээжингийн Ангаах ухааны дээд сургуулийн харья Амны хөндийн эмнэлгийн шинэ эмнэлэг болно. Энэ эмнэлэг нь Бээжингийн Хайдянь дүүргийн Вэй Гүнцүньд байж, барилгын нийт талбай нь 20 мянга гаруй квадрат метр, түүний дотор 9 давхар бүхий өвчтний өрөөний давхар байшин, 4 давхар бүхий өвчин үзэх давхар байшин болон бусад барилгатай, амны хөндийн цогцолбор эмчилгээ хийх 218 суудалтай байж, өдөрт 1500 гаруй өвчтөнийг эмчилдэг байсан бөгөөд өвчтний 100 ортой байж, жилд 1600 гаруй өвчтөнийг хэвтүүлж эмчилдэг байжээ.

      Ой шугуй дотор байгуулсан анхны эмнэлэг: Хятадын ой шугуй дотор байгуулсан анхны эмнэлэг 1984 онд Жэжян мужийн Линьань шяний Лин Лүншаний Вө Лүнси сүмд байгуулагдав. Энэ эмнэлэг нь голдуу эрүүл мэндийг нь нөхөн сэргээх эмчилгээ хийж, архаг өвчинтэй хүмүүсийг хүлээн авдаг юм байна. \Цэцэн орчуулж, хянав\