Юань Юупү бол Хятадын Хэ нань мужийн Жүн юаний аж үйлдвэрийн их сургуулийн 3-р ангийн оюутан юм. Үүнээс өмнө тэрээр Хэ нань мужийн хөдөө аж ахуйн их сургуульд элсээд гэрийн амьдрал нь ядуугаас болж сургууль завсардсан юм. Одоо та бүхэн хоёр удаа их сургуульд элсэн энэ оюутантай талицацгаана уу.
Сурвалжлагч томилолт авах үед яг намрын ургац хураах үе байж, Юань Юупү үндэстний баярын урт амралтаар аавдаа ургац хураахад нь туслахаар нутаг буцсан байв. Ингээд сурвалжлагч түүний нутагт очиход Юань Юупү тариан газар эрдэнэ шиш хадаж байлаа.
Нутаг буцах боломж бага, урт амралтаар ургац хураах үед л харьж ирдэг. Намрын шар наранд салхи сэнгинүүлэн радиогаа чанга гэгч дуугаргаад тариа төмс хадах ёстой сайхан л даа гэжээ.
10-р сарын 1—7-ны өдрүүдэд сургууль нь үндэстний баярын амралт тавьж, ангийн хүүхэд нь тав гураваараа аялал жуулчлалаар гарцгаав. Гэтэл өндөр настай аав нь гэртээ намрын ургац хураан ажил ихтэй байгааг мэдэх тул Юань Юупү амралт эхлэнгүүт гэр рүгээ давхижээ.
Юань Юупүг 8 настай байхад ээж нь нас барж, гэрийн бүх ажлыг аав нь ганцаараа амжуулах болсон юм . Арван ам метр талбайтай шавар гэрт нь нэг ширээнээс өөр олигтой тавиур байхгүй ч гэсэн Юань Юупү болон түүний охин дүү хоёулын онц сайн сурагчийн үнэмлэх нь энэ ядуу амьдралтай айлд өнгө нэмж байлаа. Юань Юупүгийн аав залуудаа сургууль соёлын замыг хөөж чадаангүй болохоор хүү охин хоёроо эрдэм сёолтой болгохыг хүсэн мөрөөдөж явдаг хүн. 2003 онд хүү нь түүний энэ мөрөөдлийг биелүүлж, Хэ нань мужийн хөдөө аж ахуйн их сургуульд шалгалт өгч орсон байна. Гэвч гэрийн амьдралын ядуугаас болж төлбөр өгч чадахгүйн эрхээр сургуульдаа явж чадаангүй юм.
Хятад улсад Юань Юупүтэй адил амьдралын ядуугаас болж сургалтын төлбөрөө өгч чадахгүй хүн олон байдаг. Үнэндээ Засгийн газар иймэрхүү байдалд бүр эртнээс анхаарлаа хандуулж ирсэн юм, 2002 оноос эхлэн бүх Хятадын хэмжээнд сургалтын тусламжийн зээл олгох бодлого хэрэгжүүлэв. Гэвч бодитой хэрэгжүүлэх явцад тэр бүгд биелэгдэж чадахгүй байлаа. Ойрын жилээс холбогдох салбар болон их дээд сургуулиуд олон төрлийн арга хэмжээ авч, улсын сургалтын зээл олгох бодлого хэрэгжихийг баталгажуулсан байна.
2005 онд Юань Юупү Хэ нань мужийн аж үйлдвэрийн их сургуульд дахин шалган орж, тэрээр томилолтын эрхийн бичгийн хамт "улсын сургалтын зээлийн өргөдөл дэвшүүлэх лавлалт"-ыг хамтад нь авсан байна. Уг лавлалтад амьдрал нь ядуу оюутан сургалтын зээл хэрхэн эрэмзлэх тухай зөвлөлгөө өгсөн байна.
Юань Юупү сургуульдаа очоод сургалтын зээл авах хүснэгт бөглөж, нэг сарын дараа жилийн таван мянган юаний сургалтын зээл авч, гурван мянган юаний хураамжаа тушааж үлдсэн хоёр мянган юанийг амьдралдаа зарцуулав.
Хичээлийн 1-р жил дуусч тэр хичээл сурлагдаа 1-р байр эзэлж мужийн сургалтын шагнал авч, амьдралын зардлаа ч гэрээсээ авахгүй болж сэтгэл амар суралцах болжээ.
Юань Юупү улсын сургалтын зээл авч сургалтын төлбөрөө өгч байна. Тэр бас сургуулийн гуанзад ажил хийж хоолны мөнгөө зохицуулж байна. Шилдэг сайн сурч байгаа болохоор өнгөрсөн оноос мужийн засгийн газрын сургалтын шагнал авах болсон гэж түүний багш Ян Чаофан танилцуулж байлаа.
Их сугуулиа төгсөөд ажлаар хангагдаж юуны өмнө сургалтын зээлээ буцаана гэж тэр итгэл төгс хэлж байна. \Урангоо орчуулж бэлтгэв
|