• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-07 16:14:42    
Монгол хэлний үйлчилгээтэй гар утас бий болов

Хятадын Олон Улсын Радио

     Бидний амьдарч байгаа энэ зуун мэдээллийн зуун болсон нь мэдэрэгдэж байгаа, ялангуяа нийгэм хөгжиж амьдрал дээшлэхийн хирээр гар утас гэдэг чинь хэн хүний хэрэглээ болжээ. Өнөөгийн цагт гар утас нь мөн хүмүүсийн харилцааны хамгийн чухал, хамгийн түргэн хэрэгсэл болж, хүмүүс сэтгэл санаагаа солилцон, учир явдлаа зохицуулахад гар утасны үйлчилгээ маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэгэхэдээ байнга хятад хэлний үйлчилгээтэй гар утас барьж дассан бидэнд монгол хэлний үйлчилгээтэй гар утас тусохтой зэрэг сэтгэлд нэг л өөр санагдаад явчих юм, Монголд байхад "байна уу ? таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна" гэх мэт монгол үйлчилгээтэй гар утас хэрэглэж байхад маш сайхан санагддаг байсан л даа, одоо Өвөр монголд ч монгол хэлний үйлчилгээтэй гар утас бий болж, монголчууд маань уйгаржин монгол үсгээрээ миссеж бичих болж байна. Яагаад монгол хэлний үйлчилгээтэй гар утас бүтээх болсон бэ гэж Өвөр монголын Мөнх-анд монгол гар утасны компанийн захирал Лян Жинбаогоос асуухад тэрээр ингэж ярьлаа.

     Монгол хэлний үйлчилгээтэй гар утас бий болгож байгаагийн зорилго хоёр бий, нэгд хятад хэлэндээ муухан монголчууд маань эх хэлээрээ утас тусч, мессеж илгээхэд нь тус болохыг хичээсэн юм. Хөдөө орон нутгийн олонхи малчид хятад хэлэндээ муухан байдаг болохоор гар утасны үйлчилгээ хэрэглээг сайн ашиглаж чадахгүй байна, хэрэв монгол үйлчилгээтэй гар утас байх юм бол мессеж бичгээс зовох юу байхав, мөнгө төгрөг арвилж болох төдийгүй эх хэлээрээ бичнэ гэдэг сайн л явдал. Хоёрт үндэстнийхээ үг хэл үсэг бичгийг өвлөж явахын үүднээс цаг эрэн, зах зээлд нэгэнт бий болсон зүйлийг үндэстнийхээ юм болгож болохгүй нь юу байхав, цаг эрний урсгалд хөтлөгдөн бид ч үндэстнийхээ соёлыг цаашид хөгжүүлэх ёстой гэж л бодсон юм гэжээ.

     Орчин үеийн мэдээлэл холбооны хамгийн өргөн хэрэглэж байгаа утасыг эх монгол бичгээрээ эзэмшиж хэрэглэж байгаад элэг нэгтэй монголчууд маань баярлахгүй байхын аргагүй.

     Манай монголчууд бол мэдээллийг маш эрхэмлэдэг үндэстэн, мэдээлэл гээд ярих юм бол дэлхийн түүхэнд гайхамшийг бүтээж байсан ард түмэн юм. Америкийн "Вашингтон пост сонин"-д, сүлжээ байгаагүй 700 гаруй жилийн өмнө Чингис хаан дэлхийн мэдээллийн холбоог биелүүлж байсан гэж тэмдэглэсэн бөгөөд өмнөд Солонгосын нэг зохиолч "мянган жилийн түүх" гэсэн номдоо "Чингис хааны өртөө бол тухайн үеийн мэдээлэл холбооны хамгийн сайн, хамгийн түргэн, хамгийн шуурхай хэрэгсэл байсан, тэр бол өнөөдрийн интернетийн оршил мөн" гэж тэмдэглэсэн байдаг. 800 жилийн дараахи өнөөдөр бид шинэ техник технилогийг ашиглан өөрийн босоо монгол бичгээрээ мессеж бичиж, амар мэндээ асуун, санал бодлоо солилцох болсон нь монгол соёлын хөгжил хөгжөөд бас нэгэн шинэ орон зайгаа олсон баярт үйл явдал мөн, монгол түмний маань бахархал мөн, энэ нь хэдэн зуун жилийн турших олон үеийн хүмүүсийн бичиг соёлоо өвлөн залгамжлаж ирсний үр дүн мөн.Үндэстнийхээ сүлд хийморь болсон дэлхийд хосгүй босоо монгол бичгээ үеийн үед сурч хөгжүүлж явсан цагт манай үр хойчис дэлхийн үндэстнүүдийн эгнээнд хэзээд цээж тэнэгэр, нуруу гэдгэр алхах болно.

     Шинэ онд шинэ шинэ хүсэл тэмүүлэл, шинэ шинэ арга зорилго авчирсан өнөөдөр, өглөө нь бий болсон нээлт орой нь болоход хоцрогдсонд тооцогдох нь нэг л хайрлалтай байдаг боловч цаг эрний урсгалаар өөрчлөгдөн шинтгэгдэж байгаа энэ бүхэнд хэн хүн баярлах ёстой.