7-ны үдээс өмнө, "2008, эдийн засгийн даяарил хийгээд үйлдвэрчний эвлэл" олон улсын чуулга уулзалт Бээжинд болов. Хятад улсын дарга Хү Жиньтао нээлтийн ёслол дээр үг хэлж, олон орны үйлдвэрчний эвлэлүүд арга бодлогоо хамтаар зохицуулан, ашигтай хандашийг даган ашиггүй зүйлээс зайлж, эдийн засгийн даяаршилын эрүүлээр хөгжихөд тус дөхөм үзүүлэн, дэлхийн эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг олон орны ард түмэнд эдлүүлэх ёстой гэж онцолсон байна.
Энэ чуулга уулзалтыг Хятадын Засгийн газар дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байна. Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр энэ чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцсон байна. Энэ чуулга уулзалтыг ажиллуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой юм гэж тэрээр илэрхийлсэн байна. Тэр хэлэхдээ,
"Энэ удаагийн чуулга уулзалт нь олон орны үйлдвэрчний эвлэлүүд хоорондын ойлголцол хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үүргээ нэн сайн гүйцэтгэхэд тус дөхөм үзүүлж, олон улсын үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний эрүүлээр хөгжихийг ахиулахад маш чухал ач холбогдолтой юм" гэжээ.
"Хэлбэрэлтгүй хөгжил, таатай хөдөлбөр, үйлдвэрчний эвлэлийн үүрэг" гэсэн уриан дор уг чуулга уулзалт болж байгаа бөгөөд уг уриа нь дэлхийн олон орны ажилчид болон үйлдвэрчний эвлэлүүдийн нийдмээр анхаарч бий асуудал болоод байгаа юм. Дарга Хү Жиньтао хэлэхдээ, хэлбэрэлтгүй хөгжих, таатай хөдөлмөрлөх нь олон орны хөдөлмөрчдийн язгуур ашиг сонирхол болон хамтын эрил хүсэлд нийцэж байгаа юм. Олон орны үйлдвэрчний эвлэлүүд үүнд чухал том үүрэг гүйцэтгэж болно гэлээ.
"Хэлбэрэлтгүй хөгжиж, таатай хөдөлмөрлөх асуудлыг юуны өмнө эдийн засгийн даяаршлын том орчинд авч үзэх хэрэгтэй. Эдийн засгийн даяаршил нь олон орны хөгжилд ховор тохиолдох боломж нөхцөл бүрдүүлж өгсөн төдийгүй бас хатуу өрсөлдөөн сорилтод тулгаруулж байна. Олон орны үйлдвэрчний эвэлүүд хамтаар арга ухаан сүвэгчлэн, ашигтай хандлагыг дагаан ашигггүй зүйлээс зайлж, эдийн засгийн даяаршлын үйл явцыг эрүүл сэруулаар ахиулан, дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, олон орны ард иргэдэд ашиг хүртээх ёстой" гэж Хү Жиньтао тэмдэглэжээ.
Үйлдвэрлэлээ хөгжүүлэн, амьдралаа баяжуулж, экологийн сайн сайхан орчин ахуйтай байх соёл иргэншилтэй хөгжлийн замаар замнахыг баримтлан, байгальтай эвсгээр зэрэгцэн оршсон байдалд эдийн засаг, нийгмээ байнга хөгжүүлж, олон орны хөдөлмөрчидийг экологийн сайн сайхан орчинд үйлдвэрлэл хийлгэн аж төрүүлэх гэсэн бол хэлбэрэлтгүй хөгжлийн үндсэн зорилго, мөн ч олон орны хөдөлмөрчдийн таатай хөдөлмөрлөхийн чухал угтвар нөхцөл юм гэж тэр тэмдэглэлээ.
"Үйлдвэрчний эвлэл нь хөдөлмөрчдийн төлөө үг хэлж, ялангуяа хөдөрмөрчдийн хөдөлмөрлөх нөхцөл байдал, хөдөлмөрийн орлого, хөдөлмөрийн баталгаа, амьжиргааны чанар түвшнийг сайжруулахаар хүчин чармайлт гаргаж, хөдөлмөрчдийг ялангуяа хөгжиж байгаа улс орнуудын хөдөлмөрчидэд эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг нэн ихээр эдлүүлэх хэрэгтэй" гэж Хү Жиньтао тэмдэглэв.
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга, Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэлийн дарга Ван Жаогүө хэлэхдээ,
"Хятадын үйлдвэрчний эвлэл нь эв нэгдэлтэй хөдөлмөрийн харилцааг хөгжүүлхээр гол болгохоо хатуу баримталж, ажилтан ажилчин олон түмний хамгийн их анхаарч байгаа, хамгийн шууд холбогдох, хамгийн бодитой ашиг сонирхолын асуудлыг шийдэхийг чухалд үзэж, хүн хэрэглэгч байгууллагын хуулийн дагуу ажилтан ажилчдад настайчуудын асрамж, эм эмнэлэг, ажилгүйдэл, ажлын улмаар шархдах, төрөлтийн даатгал олгохыг шаардаж, ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс, амьдрал хүндрэлтэй ажилтан ажилчинд үйлчлэх, хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа тариачдын ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.\О.Дарамбазар, Пэрлаймаа, Буян орчуулж хянав.\
|