• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-08 11:05:38    
Хар мөрөн мужийнхан эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчилж байна

Хятадын Олон Улсын Радио

      Сунгарь мөрний бохирдолд их хохирсон Харбин хотынхон амин чухал цэвэр усыг нэн их эрхэмлэдэг болсон байна. Энэ жил тус хотынхон гол болох бохирдууллыг багасгах 34 төсөл хэрэгжүүлж, цаас хийдэг, төмөрлөгийг өнгөлж шардаг гэх зэргийн бохирдуулал ихтэй 56 аж ахуйн нэгжийг хааж, үйлдвэрлэлийн 120 гаруй төрлийн хоцрогдсон төхөөрөмж болон бүтээгдэхүүнийг халан сольж, хотын дүүргийн бохир усны 42%-г нь ариутгаж чаддаг болж, 11-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд гол бохирдууллыг хасагдуулах хэмжээнийхээ 30%-г нь биелүүлсэн байна. Энэ нь Хар мөрөн мужийн урт удаан тогтвортой хөгжиж, үр хойчдоо ач тусыг нь эдлүүлэх "Иргэний төсөл"-ийнх нь нэг амжилт юм.

      Хятадын умардын аж үйлдвэрийн чухал хот Харбин энэ жил "11-р 5 жилийн төлөвлөгөө"-ний дагуу, эхний шатанд үйлдвэрлэлийн хүчний хоцрогдсон төслүүдийг хасаж, цэментийн 12 нэгжийн үйлдвэрлэлийн хүчний хоцрогдсон нийт 16 сая 700 мянган тоннын төхөөрөмжийг халж, 470 мянган тонн баримжаа нүүрсний эрчим хүч хэмнэсэн байна. Уг хотын эдийн засгийн хорооны байгаль орчин хөрөнгө оруулалтын ажил хариуцсан газрын дарга Ши Жэнь шин хэлэхдээ, энэ удаа үйлдвэрлэлийн хүчний хоцрогдсон төхөөрөмжийг халж солихдоо, жижгийг хасаж томыг хэрэглэх, төхөөрөмжийн тоог хасагдуулахгүй байх зарчмын дагуу ажиллаж, цэментийн салбарт дээд техникийн төсөл хэрэгжүүлэхэд маш их орон зай гаргаж чадсан юм гэжээ.

      Харбин хотын оршин суугчид эрчим хүч хэмнэж бохирдууллыг багасгасан тухайд сэтгэл өндөр байна. Сүүлийн жилүүдэд бүх хотын хэсэг бүлгээр дулаалга хийж байсан нүүрс төлдөг 970 зуухыг хааж, 1115 том янданг нурааж, хотын төвлөрүүлэн дулаалга өгдөг хэмжээг 61%-д хүргэж, утаа үнс гаргадаг хэмжээг 24 мянган тонн багасгажээ. Байгаль орчныг хамгаалах салбарын судлан шинжиилснээр, энэ онд Харбин хотын агаарын цэлмэг тунгалгийн хэмжээ 2-р дэст хүрсэн өдөр 304 байсан ба энэ нь бүх оны нийт өдрийн 83.3%-г эзэлж, 2000 оныхоос 62 өдөр нэмэгдсэн байжээ.

      Ард иргэддээ экологийн соёл иргэншлийн үр өгөөжийг эдлүүлэхийн төлөө Хар мөрөн муж үйлдвэрлэлийн бүтцийн тохируулалт болон экологийн мужийн байгуулалтаа уялдуулан, ой шугай, намаг газар, хээр талыг хүч тавин хамгаалсан байна. Байгаль орчны удирдлагаа газар газрын байдалд нь тохируулан чангатгаж, аж үйлдвэржилт болон хотжилтыг хөгжүүлэхдээ, байгаль орчны багтаамжаа шинжлэх ухаанчаар ашиглаж, бохирдуулалтай зүйлийг багасгахаа хатуу баримталж, үйлдвэрлэлийн гаргалтаа нэмэгдүүлэхээс биш бохирдууллыг нэмэгдүүлж болохгүй гэж чанга тогтоожээ. Энэ жил бүх мужийн Сунгарь мөрний сав газрын байгаль орчныг бохирдуулж байсан хууль зөрчсөн 136 аж ахуйн нэгжийг хааж, экологийн нөхвөр гаргах тогтолцоо тогтоохыг судалж, байгаль орчныг хамгаалалтын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байна. Бүх мужиараа байгаль орчны хамгаалалтад 9 тэрбум 560 сая юаний хөрөнгө оруулсан нь уг мужийн үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 1.55%-г эзэлж, түүхэн шинэ тэмдэглэл тогтоосон байна.

      Энэ газрын экологи сайжирснаар дотоод гадаадын жуулчдын анхаарлыг ч их татаж байна.