• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-08 11:14:39    
Өдөөлөг хийхээ эрхбиш зогсох хэрэгтэй гэж Иранд Америк сэрэмжлүүлжээ

Синьхуа Агентлаг

     Аюултай хэрэг гаргаж мэдэх өдөөлөг хийхээ эрхбиш зогсох хэрэгтэй гэж Америкийн үндэсний аюулгүйн хорооны төлөөлөгч Гордон Жондрое 7-нд Иранд хандаж сэрэмжлүүлжээ.

      Америкийн төрийн департаментын төлөөлөгч Сеан Мккормак мөн өдөр хэлэхдээ, Хормузын хоолойд Америк болон түүний холбоотон орныг хохироосон Ираны үйл ажиллагаанд Америк хариу цохилт өгөх болно гэжээ.

      Америкийн батлан хамгаалах яамны нэг албаны хүн хэлэхдээ, Хормузын хоолойд тухайн нутгийн цагаар 6-ны өдрийн 5 цагийн үед Америкийн цэргийн талын нэг байлдааны хэрэх онгоц, нэг сөнөөгч хөлөг онгоц, нэг хамгаалах хөлөг онгоц нь Персын булан руу явж байтал Ираны түргэн халигч 5 хөлөг онгоц дайран очиж, бас усанд хайрцгууд хаясан тул Америкийн хөлөг онгоцууд арга бус зайлж өгсөн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\