• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-08 14:39:02    
Нийт арддаа соёлын хөгжлийн үр өгөөжийг эдлүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     "Хот хөдөө, бүс нутгийн зохицонгуй хөгжлийг чухалчилж, хөдөө тосгон, хол зэлүүд район, хот орж ажил хийж байгаа хүн ардын үзэл санаа соёлын амьдралыг баяжуулахад хүч тавих хэрэгтэй" гэж ХКН-ын 17-р хурлын тайланд заасан юм. Энэхүү шаардлагыг нухацтай найдваржуулан хэрэгжүүлж, нийт арддаа соёлын хөгжлийн үр өгөөжийг эдлүүлэх бол шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг гүнзгий найдваржуулан хэрэгжүүлж, эдийн засаг нийгмийн нэн сайн, нэн түргэн хөгжүүлэхийн зайлшгүй шаардлага мөн бөгөөд социализмын соёлын байгуулалтад шинэ өрнөлт гаргаж, ихээр хөгжүүлэхийн чухал үүрэг мөн.

     Хөдөө тосгон, хол зэлүүд район, хот орж ажил хийж байгаа хүн ардын соёлын байгуулалт тулгам шаардагдаж байгааг цаашид гүйцэд ойлгон таних хэрэгтэй байна. Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн ялангуяа ХКН-ын 16-р их хурлаас хойш бүх Хятадын ард түмний үзэл санаа соёлын амьдрал нэн их баялагжиж, бүх нийгмийн соёл иргэншлийн түвшин тасралтгүй дээшилсэн гэдэг боловч эдийн засаг нийгмийн хөгжил тэнцүүргүй, зохицонгуй биш зэрэг хязгаарлалаас болж, Хятадын соёлын байгуулалт ч тэнцүүргүй, зохицонгуй биш байж ирсэн юм. Энэ нь хөдөө нь хотоосоо хоцрогдсон, хол зэлүүд район нь хөгжсэн районуудаасаа хоцрогдсон, хотод ажил хийж байгаа ажилчдын соёлын амьдрал хотын оршин суугчдынхаас хоцрогдсон зэрэг дээр тод илэрсэн байна.

     Олон нийтийн соёлын төхөөрөмж, бүтээгдэхүүн, боловсон хүчнийг зүй зохистой тохируулж, хөдөө тосгон, хол зэлүүд районы соёлыг хөгжүүлэхэд шаардлага бүхий нөхцөл боломж бүрдүүлэх хэрэгтэй байна. Өнөө Хятадын олог нийтийн соёлын үйлчилгээний эх баялгийн байршуулалт зохимжтой биш байна. Зонхилох нь сяний төвөөс дээших хотуудад төвлөрч, өргөн олон хөдөө тосгон, хол зэлүүд районы олон нийтийн соёлын эх баялаг харьцангуй дутагдаж байна.

     Олон нийтийн соёлын эх баялгийг удирдах тогтолцоондоо өөрчлөлт хийж, хотын олон нийтийн соёлын эх баялгийг хотод ажиллаж байгаа ажилчид болон хотын оршин суугчдад адилхан эдлүүлнэ. Өнөө бол хотын олон нийтийн соёлын эх баялаг харьцангуй илүү байгаа боловч бас хорооллуудад оруулснаар энгийн оршин суугчид болон хотод ажил хийж байгаа ажилчдад хүртэмж муутай байгаа үзэгдэл оршиж байна.

     Өөрсдөө соёлын арга хэмжээ зохиох чадлыг нэмэгдүүлж, хөдөө тосгон, хол зэлүүд районы соёлын тогтвортой хөгжлийг эрчимжүүлнэ. "хот хөдөө, бүс нутгийн зохицонгуй хөгжлийг чухалчилж, хөдөө тосгон, хол зэлүүд район, хот орж ажил хийж байгаа хүн ардын үзэл санаа соёлын амьдралыг баяжуулах"-д эрхбиш хөдөө тосгон, хол зэлүүд район, хот орж ажил хийж байгаа хүн ардын гол цогц болох үйлдлийг бадруулах хэрэгтэй гэж ХКН-ын 17-р хурлын тайланд заасан юм. Өргөн олон ажилчин тариачин бол эдийн боловсныг үүдэн бүтээгч мөн бөгөөд бас оюуны боловсныг ч үүдэн бүтээгч мөн. Ард олны шинийг үүдэн бүтээх үзэл санааг гүйцэд хүндэтгэж, орон нутгуудын ардын зан заншлын соёлын хөгжлийг дэмжиж, түүнийг тухайн нутгийн хүн ардын соёлын байгуулалтад оролцох, соёлын хир түвшнээ дээшлүүлж, өөрсдөө соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах хүч ачдлаа нэмэгдүүлэх гол арга зам болгох хэрэгтэй байна.