Сэтгүүлч 12-р сарын 29-нд Боловсролын Яамнаас мэдээлснээр, Хята улс 2007 онд их, дээд сургуулийн жолоодогч багш, ангийн багш нар бэлтгэх ажлыг чухалд үзэж олон ажил хийсэн төдийгүй ил тод амжилтад хүрсэн байна.
Хятадын Боловсролын Яам ХКН-ын Төв Хорооны холбогдох заавар болон оюутдын үзэл санаа, улс төрийн болосролыг эрчимжүүлж сайжруулах тухай бүх Хятадын ажлын зөвлөлгөөнийн үзэл санааны дагуу, 2005 оноос эхэлж жил болгон их, дээд сургуулийн жолоодогч багш, ангийн багш нарыг бэлтгэх дамжааг 2—3 удаа зохион байгуулж байна. Энэ жил уг дамжааг 3 удаа зохион байгуулсан үндсэн дээрээ бас 3 удаагийн дамжааг нэмж зохиож, нийтдээ 11 удаа дамжаа зохион байгуулж, олон газрын их, дээд сургуулийн 2000 гаруй жолоодогч багш, ангийн багш нарыг үүнд хамруулжээ.
Эдгээр дамжаа нь голдуу төвлөрүүлэн хичээл заах болон хэсэг хуваан ярилцуулахыг уялдуулж, холбогдох салбаруудын хариуцлагатай хүмүүс болон холбогдох мэргэжилтнүүдийг урьж дамжаанд багшлуулдаг байна. Хичээлийн агуулгад голдуу үзэл санааны судлал, үзэл санаа, улс төрийн боловсролын онол болон арга, оюутдын үзэл санааны өөрчлөлтийн онцлог, жам ёс, сургуулийг аюулгүй тогтвортой байлгах ажил, ар гэрийн амьдрал нь бэрхшээлтэй оюутдын тэтэглэг, оюутдын сэтгэцийн эмгэгийг засах тухай боловсрол, сургуулийн сёлын байгуулалт, сүлжээний удирдлага болон онолын удирдамж, оюутдыг ажлын байраар хангах зэрэг асуудлыг хамарч, жолоодогч багш нарын бүх ажлыг хамарч байна.
Аспирантын жолоодогч байгш нарын жлын онцлогийн дагуу, Боловсролын Яамнаас 2007 онд тусгайлан бас аспирантын жолоодогч байгш нарын дамжаа зохион явуулж, аспирантын нийгмийн прагтик ажил, аспирантын үзэл санаа, улс төрийн боловсрол, аспирантын тогтвортой хөгжил, аспирантын сэтгэцийн эмгэг судлал зэрэг тугай сэдвүүдээр дамжааны агуулгад хамруулсан байна.
Боловсролын Яамны сайд Жөү Жи уг дамжаанд хоёр удаа лекц уншиж, Хятадын өнөөгийн дээд зэргийн боловсролын байдал болон шинэ цаг эриний үзэл санаа, улс төрийн болосролын ажилд тулгарч бий шинэ шинэ шаардлагуудыг танилцуулж, жолоодогч багш нарын эгнээний байгуулалтын талаарх ерөнхий үзэл санаа болон холбогдох бодлогыг танилцуулж, жолоодогч багш нарыг чухалд үзэж, ёс суртхууны хүмүүжлийг дээдлэх хэрэгтэй гэж шаарджээ.
Түүний танилцуулснаас үзвэл, Боловсролын Яамнаас зохион байгуулж байгаа бүх Хятадын их, дээд сургуулийн шилдэг жолоодогч багш, ангийн багш нарын үлгэр жишээ үзүүлэх дамжаануудын үр нөлөөгөөр, олон газрын их, дээд сургуулиуд жолоодогч багш, ангийн багш нарын олон давхарга, олон хэлбэрийн дамжаанууд идэвхтэй зохион байгуулагдаж байна. 2006 онд бүх Хятадын их, дээд сургуулийн орон тооны 70 мянга гаруй жолоодогч багш сургуулийн хэмжээний дамжаанд дунджаар 3.5 удаа оролцож, бас нийт жолоодогч багш нарын 32% нь мужийн шатны дамжаанд оролцож, 12% нь олон төрлийн тусгай дамжаанд оролцжээ.
|