Америкийн ерөнхийлөгч Ж.Буш 8-16-ны өдрүүдэд Израиль, Йордан голын баруун эрэг, Кувейт, Бахрайн, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб, Египет зэрэг Дундад Дорнодын 7 орон болон бүс нутагт айлчлах гэж байна Үүнд Израиль болон Йордан голын баруун эрэг бол түүний ерөнхийлөгчийн тушаалд орсны дараа айлчлах гэж байгаа анхны орон болон бүс нутаг юм. Буш энэ удаа Дундад Дорнодод айлчлах гэж байгаагийн гол зорилго бол Палестин, Израилийн энхийн хэлэлцээний үйл явцыг дээшлүүлэх болон Ираны цөмийн асуудал дээр Тегеранд үргэлжлүүлэн дарамт үзүүлэх явдал болно гэж шинжээчид үзэж байна.
Ноднин жилийн Аннаполисын энхийн бага хурал дуусны дараа Израиль нь Палестин Израилийн энхийн хэлэлцээнд зарим шинэ хязгаарлах нөхцөл дэвшүүлсэн юм. Үүний зэрэгцээ Израилийн тал мөн Еврэйчүүдийн оршин суух цэгийг үргэлжлэн өргөтгөн байгуулсны улмаар Палестин, Израилийн энхийн хэлэлцээнд шинэ хүндрэл учруулсан байна. Палестины талд авч хэлвэл, Йордан голын баруун эрэг болон Газын зурвас салж хагацсан байдалтай байгаа нь ч Палестин, Израилийн энхийн хэлэлцээнд маш хэцүү өрсөлдөөн сорилт учруулсан байна.
Ийм байдалд Аннаполисын бага хурлын хүрсэн үр дүнг бэхжүүлэн хөгжүүлэхийн тулд Буш энэ удаагийн айлчлалаасаа өмнө ямагт Израилийг дэмжиж байсан байр сууриа өөрчилж, анх удаа Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр Израиль Еврэйчүүдийн оршин суух цэг байгуулж байгаа явдлыг шүмжилсэн байна.
Палестин, Израилийн энхийн хэлэлцээнээс гадна Бушийн энэ удаагийн Дундад Донодод хийх айлчлалын бас нэг гол үүрэг бол Ираны цөмийн асуудлын тухай Арабын орнуудын ойлголцоо болон дэмжлэгийг олох явдал болно.
Америкийн нууц мэдээллийн байгууллагын саяхан нийтэлсэн Ираны цөмийн асуудлын тухай үнэлгээний тайланд, Иран хэдэн жилийн өмнө цөмийн зэвсэг нээн хөгжүүлэх төслөө зогсоосон бөгөөд өнөөг хүртэл дахин ажиллуулаагүй гэж тэмдэглэв. Үнэлгээний тайлан нь Бушийн засгийн газрыг эвгүй байдалд оруулж, Америкийн Ираны эсрэг хүч хэрэглэх боломжийг ихээхэн бууруулсан байна.
Гэлээ ч Бушийн засгийн газар үнэлгээний тайлангаас болж Иранд авах бодлогоо өөрчилсөнгүй. Иран бол Дундад Дорнодын бүс нутгийн хамгийн их заналхийлэл гэж Америк үзсээр бөгөөд хориг тавих арга хэмжээгээ баримталсаар, тэр ч байтугай Ираны эсрэг хүч хэрэглэх боломжийг үгүйсгэхгүй байна. Гэвч энэ бодлогоо хэрэгжүүлэхэд Дундад Дорнодын орнуудын дэмжлэг байхгүй бол бүтээж чадахгүй юм. Иймээс энэ удаагийн айлчлалаар Буш Саудын Араб, Египет, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Кувейт, Бахрайн зэрэг орнуудад Америкийн Ираны цөмийн асуудлаар сэтгэл түгшиж байгаагаа илтгэж, тэдний дэмжлэгийг олж, Ираныг ганцаардуулахыг хайх болно.
Анхаарууштай нь Буш айлчлахаас өмнөхөн, Газын зурвасыг хяналттаа авч байгаа Палестины эсэргүүцлийн хөдөлгөөн Хамас болон Жихаад мэдэгдэл нийтэлж, Бушийн энэ айлчлал "таалагдахгүй" гэж тэмдэглэв. Буш бүрэн эрхийн хугацаандаа Палестин улс байгуулна гэж амласан нь хийсвэр зүйл төдий юм. Цагаан ордноос гарахаасаа өмнө Палестины бүс нутагт эцсийн нөлөөгөөрөө дарамт үзүүлж, улс төрийн дүр төрөхөө сайжруулна гэсэнд л оршино гэж тэд шүүмжлэв. Бушийн энэ айлчлалын зорилго нь тус бүс нутгийн улс орнуудын харилцаанд оролцлого хийхийн төлөө юм. Бушийн энэ айлчлал Ираныг ганцаардуулах зорилгод хүрч чадахгүй гэж Иран ч шүүмжилжээ. Үүний зэрэгцээ, "Али-Кайдаа" бүлэглэл дүрс бичлэгээр Бушийн энэ айлчлалыг тэсрэх бөмбөгөөр угтахыг аялдан дагагсаддаа уриалжээ. Бушийн энэ айлчлал олон өрсөлдөөн сорилтод нүүрлэж, амжилт нь хир зэрэг бэ? гэдэгт өөдрөг сэтгэлтэй байхад бэрх гэснийг энэ бүхэн харуулж байна. /Сайн-өлзий, Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|