• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-08 16:05:37    
Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлнэ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Өнгөрсөн оны 8-р сараас хэрэгжүүлж эхэлсэн Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг сайжруулах тусгай үйл ажиллагаа нь зорилт үүргээ биелүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал нийддээ сайжирсан байна. Алсдаа Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүйн баталгааг урт хугацаанд үр ашигтай байлгах механизм тогтоож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яс чанарын эх үүсвэр болон хариуцлага хүлээлгэх дүрмийг боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүйн байдлыг байнга дээшлүүлэх болно гэж Хятадын Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд ноён Гао Хунбинь 8-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

      Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албын 8-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Гао Хунбинь хэлэхдээ:" Өнөө Хятадын үйлдвэрлэсэн хүнсний ногоо, мал болон гэрийн шувуу, усны гаралтын дээрх тарианы хор, малын эмийн үлдэгдлийн стандарт үл хангах хэмжээ багасч байна. Бүх Хятадын 676 том, дунд хотын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний захыг бүгдийг хөдөө аж ахуйн салбарын хяналт удирдлагын хүрээнд хамруулав. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бааз, таримлын ажил төрөл, тэжээн үржүүлэх ажил төрлийн үлгэр жишээ үзүүлэх талбай, хөдөө аж ахуйн стандардчилсан үлгэр жишээ үзүүлэх талбайд хоргилсон тарианы хор, малын эм, тэжээл бордоонд химийн зүйл хийх зэрэг асуудлыг үндсэнд нь зохицуулж, хортон шавьжийн гоц хорыг дүрэм зөрчин үйлдвэрлэх, борлуулах, хэрэглэхийг үндсэнд нь хориглож чадсан банйа" гэжээ.

     Бүх Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын асуудлыг тусгайлан цэгцлэн сайжруулах энэ удаагийн үйл ажиллагаа хэдийгээр үе шатны чанартай үр дүнд хүрсэн боловч, Хятадын олон газрын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдал тэнцвэргүй байгаа бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь сайнаараа байх, чанар нь хялбархан хувирах, бохирдлын эх үүсвэр нь ээдрээн будлиантай байдаг. Мөн Хятадын хөдөө аж ахуйн зохион байгуулалтын түвшин дор зэрэг хүчин зүйлийн нөлөөнөөс болж, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлын хяналт удирдлагын ажлын үүрэг хүнд байна. Гао Хунбинь хэлэхдээ: Хятадын хөдөө аж ахуйн яам хойшид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яс чанарын талаар тусгайлан цэгцлэн сайжруулсан ажлын үр бүтээлийг цаашид бэхжүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яс чанарын аюулгүй байхыг урт хугацаа хэвээр байлгах механизим тогтоох болно гэжээ.

      Олимпийн наадмын хугацаан дахь хүнсний зүйлийн хангамжийн асуудлын тухай Гао Хунбинь хэлэхдээ:

     "Олимпийн наадмын хугацаанд, Хөдөө аж ахуйн яам нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлыг батлах үүрэг хариуцлагатай юм. Нэгд, бүрэн хангалттай хангана. Хоёрт, чанар болон аюулгүй байдлыг батлахын зэрэгцээ олон төрлийн бүтээгдэхүүнээр хангахыг бодно. Олимпийн наадамд хүнсний зүйл хангах тусгай хэсэг ажиллуулна. Миний хэлж байгаа нь тамирчин, шүүгч болон багын ахлагчийн хоол хүнсний аюулгүй байхыг л батлах гэсэн биш, бид Олимпийн наадмын хугацаанд Бээжингийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн хүнсний зүйлийн тоо хэмжээ, чанар, аюулгүйн байдал болон олон төрлийн байхыг батлах гэсэн болно гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\