• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-08 16:19:45    
Наньхай нэгдүгээр усан онгоцыг илрүүлснээр соёл боловсны дөрвөн том асуудлыг гүнзгий судлах боллоо

Хятадын Олон Улсын Радио

      Сүн улсын үеийн онгоц хийх мэрэгшлийг харуулна

      Наньхай нэгдүгээр нь 20 метр далайн гүнд 2 метр гаруй шаварт булагдан 800 жил өнгөрөөсөн боловч онгоцны байдал бүрэн бүтэн хадгалагдаж, онгоц хийсэн мод нь сайн чанрын байжээ.

      Наньхай нэгдүгээрт архиологийн их мэдээлэл агуулж байгаа учир бүхэл цогцоор нь шүүж гаргах аргыг хэрэглэсэн юм. Наньхай нэгдүгээр бол одоо болтол дэлхий дээр илрүүлээд байгаа хамгийн эртнйи, хамгийн том, хамгийн бүрэн бүтэн хадгалагдсан алс далайн худалдааны онгоц болно. Сүн улсын үеийн онгоц хийх мэрэгшил, далайн аялалын техник зэргийг судалахад ихээхэн баримт хангах болно гэж Гуандүн мужийн архиологийн судлалын хүрээлэнгийн усан доорох архиологийн судлалын төвийн даргын орлогч Вий Жүний танилцуулжээ.

      Сүн улс Юань улсын үе бол Хятадын түүхэн дээр усан онгоц хийх техник хамгийн хөгжсөн цаг үе байж, Сүн улсын үеийн усан онгоцон дээр зүг заагч зэрэг далайн аялалын техникийг өргөнөөр ашигласан байдаг. Наньхай нэгдүгээрийг далайгаас шүүн гаргаснаар Сүн улсын усан онгоц хийх технологи, модон материалын бичиг дурасгалын зүйлийг судлахад үнэ цэнэтэй зүйл хангалаа гэж эрдэмтэд үзэж байна.

1 2 3 4 5 6