Сурвалжлагч: Та Хятадад хэд дэх удаагаа ирж байгаа вэ?
Баяр(Монгол Улсын Юй Цай их сургуулийн захирал): 1990 он буюу манай Монгол Улсын түүхэнд "шинэ Монгол" гэж яривал арай буруудахчихгүй байх. Өөрөөр хэлбэл, "цагаан морин жил" гэж яридаг юм. Цагаан морин жилийн цаг үеэс эхлээд Монгол орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд шинэчилэлт өөрчөлөлт болоод өнөөдөр 2008 он болж байна. Тэр цаг үеэс эхлээд хоёр орны төр, улс төрийн хүчнүүд харилцан тохиролцоод нийгэм, эдийн засгийн хувьд чөлөөтэй цаг үеийг авчирсан, тэр үеэс эхлээд Монголын хүүхэд багачууд залуучууд чөлөөтэй зорчидог болсон, тэр үед би Монгол Улсын багшын дээд сургуулийн сурган хүмүүжил шинжлэх ухааны танхимд багш, эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байсан. Тэр үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хувьд янз бүрийн л хувиралтууд гарсан л даа. Тэр үеийн хүмүүсийн нэгэн адилаар анх удаа Хятад Улсыг үзэхээр найз нөхөдтэйгээ үеийнхээ хүмүүстэй хамт хилийн дээс алхаад ингээд ирж байна. За, өнөөг хүртэл бол нэлээд олон удаа Хятадад ирсэн байх. Энэ удаагийн айлчилал маань миний хувьд нэн ялангуяа Монголын боловсоролын салбар, тэр дотроо хятад судлалын салбар дотроо маш шинэлэг алхам буюу түүхэн үйл явдал, их чухал ач холбогдолтой айлчилал болж байгаа даа
Сурвалжлагч: олон удаа Хятадад айлчилж байсаны хувьд Хятадад болсон өөрчөлөлтүүд түүний хөгжил хэрхэн харагдаж байх вэ?
Баяр: Монгол Улсын ард иргэд, мөнх хөрш-өмнөд орныхоо хурдтай богонь хугацаанд эрчимтэй хөгжиж байгааг алхам тутамдаа мэдэрч, хэвлэл мэдээлэлээр бичиж яриж, зорчоод явж байгаа энгийн ард ч яриж байгааг та нар мэдэж байгаа байх, би эдгээр хүмүүстэй санал нэг байна.
Сурвалжлагч: өөрийн сургуулийнхаа тухай танилцуулах уу?
Баяр: манай сургууль бол 750 гаруй сурагчтэй, 1-11-р ангийн сурагчид сурч байгаа. Хоёр удаа төгсөлт хийчихсэн. Хоёр удаагийн төгсөлтөд сурлагынхаа амжилтаар төлөвшилтөөрөө сайн сурагчид бол өнөөдөр БНХАУ-ын засгийн газрын дэтгэлэг, шагналт урилгыг аваад таны Бээжин хотод суралцаж байна. Танай олон улсын радиогийн монгол хэлний редакцийн хамт олны туслалцаатайгаар төгсөх сурагчидтайгаа уулзалаа. Бас танай Бээжин хотын ажил мэргэжлийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ ямар учиртай юм бэ? гэхээр 2008 онд болох олимпын үйл ажиллагаатай холбоотой. Энэ сургуулийн хамт олон Монголоос ирэх зочид төлөөлөгчидэд үйлчилэх ёстой юм байна. Үүнд холбогдуулан манай сургуулийг бас сонгож авсан байна. Манай сургуулийн төгсөгчид болон ахлах ангийн сурагчид, уг дээд сургуулийн хамт олонтой хамтраад олимпын үед хамтарч ажиллах сайхан боломжууд нээгдэж байна. Улстаа буцасны дараа хийх ажлаа төлөвлөөд бас хэлэлцэж, ярилцаад удирдлага, зохион байгуулалтын ажлыг шийдээд шууд ажилдаа орно доо. Манай сургуулийн Күнзийн танхимын үйл ажиллагаа гэхээр хятад хэл боловсорол, соёл түүх, шинжлэх ухааны ололт амжилтаараа суралцаж байгаа. Манай сургуулийн сурагчидад их чухал ач холбогдолтой. Нэгд, зуны улирлын амралтаараа Монгол дотроо, сургууль дотроо анги танхимдаа үзэж сурсан хятад хэл боловсорол мэдлэгээ бол Бээжин хот буюу Хятад орноор тойрон аялаад улам бататгана. Хоёрт, амжилттай сайн суралцасан сурагчид засгийн газрын урилгаар нь хамгийн шилдэг дээд сургуулиудад нь суралцах ийм сайхан нөхцөл боломжыг бий болгож байгаа. Гуравд, манай сургуулийн номын сан, тоног төхөөрөмжийг бол баяжуулахад чухал ач холбогдол болно.
Дөрөвд, багшлах боловсон хүчний хувьд бодитой дэмжлэг болно. Бид өөрийнхөө сургуульд багшлах, ажиллах боловсон хүчнийг болбол БНХАУ-ын ӨМӨЗО-оос авдаг байсан. Сүүлийн үед Хэ Бэй мужаас авч байгаа л даа. Бид бол сонгож шалгаруулж байгаад авдаг юм. Гэхдээ одоогийн залуучууд, өмнөх залуучуудаа бодвол, цаг үеийн хувьд нийгэмийн өөрчөлөлт шинэчилэлтэй холбоотойгоор бэрхшээх нь багасч, хэрэглээний хувьд үл мэдэм бас бэлэн, таатай орчинг илүү шаарддаг болсон юм үү дээ. Нийгэм дээр багшын ажил хийнэ гэдэг бол хэцүү л дээ. Үүнтэй холбоотойгоор жаахан бэрхшээл байдаг юм.
Сурвалжлагч: ярилцалага хүлээсэнд баярлалаа. Танд амжилт хүсэе.
Баяр: их баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт, уран бүтээлийн амжилт хүсэе. Та бүгд бас манай сургууиар зочилж, хүүхэд багачууд, эцэг эхчүүлээс дурсамжтай, сайхан сэтгэлийн үгийг сурвалжилж, хоёр орны ард түмэнд хүргэж, ажиллана байх гэж бодож байна.
|