Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх энэ сарын дунд арав хоногт Хятадад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ бол тэрээр ерөнхий сайдын тушаалд орсны дараа анх удаагаа Хятадад айлчлах гэж байгаа бөгөөд бас ч Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао, Хятад улсын дарга Хү Жиньтао Энэтхэгт айлчилсний дараах Энэтхэгийн удирдагчийн нэг удаагийн чухал хариу айлчлал болох юм. Энэ тухай Хятадаас Энэтхэгт суугаа шинэ элчин сайд Зан янь манай радиогаас Шинэ Делид суугаа сурвалжлагчид ярилцлага өгөх үед ерөнхий сайд Манмохан Сингийн Хятадад хийх гэж байгаа энэ айлчлалыг өндөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
2007 оны 10-р сард, Энэтхэгийн Үндэсний Конгресс Намын дарга, Дравидын Дэвшилт Холбооны дарга Суфияа Ганди Хятадад айлчилсан байна. Энэ нь ХКН-ын 17-р их хурлын дараа хүлээн авсан гадаадын анхны улс төрч болно. Энэ удаа Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх Хятадад айлчлах гэж байгаа нь Хятадын засгийн газрын 2008 онд хүлээн авч зочлох гадаадын анхны удирдагч болох юм. Энэ удааны айлчлал нь Хятад, Энэтхэгийн олон салбарын хөгжилд шинэ амьд хүчин сэлбэж, Хятад, Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх болно гэдэгд би итгэж байна гэжээ.
Өнгөрөгч оны Хятад, Энэтхэг хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг эргэн санах үед элчин сайд Зан янь хэлэхдээ, Хятад, Энэтхэг хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа тал бүрээр хөгжиж, хоёр орны засгийн газар хоорондын, парламент хоорондын болон цэргийн талын харилцаа холбоо, жич яриа уулзалт цаашид өргөжиж, хоёр орны харилцааны тогтвортой хөгжлийг дорвитой түлхэн ахиулж, хоёр орны улс төрийн итгэлцэл болон хамтын ажилагааг нэмэгдүүлсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Энэ нэг жилд, Хятад Энэтхэгийн хилийн асуудлын тусгай төлөөлөгч гурван удаа уулзалт хийж, хилийн асуудлыг зохицуулах хүрээнд ашигтай хайлт хийсэн байна. Хоёр орны гадаад харилцааны яам ч гурван удаагийн стратегийн яриа хэлэлцээ хийж, хоёр талын болон харилцан сонирхож байгаа олон улсын, бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. Хятад, Энэтхэг хамгаалалтын болон аюулгүйн анхны зөвшилцөөн хийж, тэнгисийн флот харилцан айлчлуулж, хоёр орны хуурай замын цэргийн анги ч анхны нэгдсэн сургууль хийсэн байна гэжээ .
Хоёр орон энэ нэг жилд стратегийн яриа хэлэлцээ, гадаад харилцааны зөвшилцөөн, терроризмтэй тэмцэх зэрэг олон механизм тогтоосон бөгөөд олон улсын чухал чухал асуудлаар, жишээлбэл, дэлхийн цаг уурын өөрчлөлт, дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээ, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг талаар зохицуулалт хийн нягт хамтран ажиллаж, хөгжиж байгаа орны ашиг сонирхлыг хамтран хамгаалсан байна. Хоёр орны засгийн газрын нааштай чармайлтаар, хоёр орон эдийн засаг, соёлын харилцаа зэрэг салбарт олон нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрсэн байна.
2008 онд Бээжинд болох дэлхийн биеийн тамир спортын өргөн цуглаан Олимпийн наадмын тухай ярих үед элчин сайд Жан янь , спортын тэмцээн, түүний үзэл санаа нь шинэ нэг жилд хоёр орны ард түмний харилцааны нэг чухал тал болох юм гэж онцлов.
Элчин сайд Жан янь үгийнхээ төгсгөлд тэмдэглэхдээ, бүрэн эрхийн хугацаандаа Хятад, Энэтхэг хоёр орны найрсаг хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хүчин зүтгэлээ гаргахад би бэлэн байна. Ерөнхий сайд Манмохан Шингийн Хятадад хийх айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе гэжээ. \Урангоо орчуулж, Буян хянав\
|