Хятад, Америкийн цөмийн аюулгүйн хамтын ажиллагааны чуулга уулзалт 8-нд Бээжинд боллоо. Хятад, Америкийн цөмийн аюулгүйн ажил хариуцсан албаны хүмүүс чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хойшдоо Хятад, Америк хоёр орон цөмийн аюулгүйн салбарын харилцаа холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятадын Америкаас оруулсан цөмийн цахилгааны техникийн байгуулалтын төслийн урагштай хэрэгжихийг баталгаажуулна гэж илэрхийлжээ. Хоёр орон цөмийн аюулгүйн хяналт удирдлагын туршлага сургамж, ололт амжилтыг хамтаар эдэлж, эрчим хүчийг хөгжүүлэх цэвэр, аюулгүй хүрээлэн байгаа орчныг хамтаар байгуулж, Хятад Америк тэрчлэн бүх дэлхийн цөмийн цахилгааны ажил төрлийн эрүүлээр хөгжихийг ахиулна гэж тэд нар амалжээ.
Өнөө Хятад улс цөмийн эрчим хүчнийг түргэн хөгжүүлж байгаа үе шатанд оршиж байна. Хятадын "Цөмийн цахилгааны дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө"-ний дагуу, 2020 он гэхэд Хятадын цөмийн цахилгааны жилийн цахилгаан гаргалтын хэмжээ 260—280 тэрбум киловат цагт хүрнэ. Иймээс хойшдын 13 жилд Хятад улс сая киловатын 41 цөмийн цахилгаан цогцолбор шинээр байгуулна гэсэн үг юм.
Хятадын Үндэсний Байгаль Орчны Хамгаалалтын Ерөнхий Газрын орлогч дарга, Үндэсний Цөмийн Аюулгүйн Ажил Хариуцсан Газрын дарга Ли Ганьже Хятад Америкийн цөмийн аюулгүйн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцоод хэлэхдээ, цөмийн аюулгүйн хяналт удирдлагын механизм бол цөмийн цахилгааныг хөгжүүлэхэд шаардлагатай тулгуур механизм юм. Хятад улс цөмийн цахилгаан байгуулж хөгжүүлэх явцдаа цөмийн цахилгааны аюулгүйг тэргүүн байранд тавихыг баримталж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс Америкаас цөмийн аюулгүйн хяналт удирдлагын туршлага сургамжийн талаар нэн олон зүйлийг сурахыг хүсч байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Америк бол өнөө дэлхийд цөмийн эрчим хүч хөгжсөн орны нэг юм. Америкийн цөмийн аюулгүйн хяналт удирдлагын хороог дэлхийн бусад орнуудынхтай харьцуулбал, цөмийн аюулгүйн хяналт удирдлага, үнэлгээ нотолгоо, хууль хэрэгжилт, онц байдлын бэлтгэл зэрэг талаараа бүр боловсронгуй туршлагатай болохоор бид толь болгож суралцаж болох юм гэжээ.
Өнгөрсөн жилийн эцсээр Хятад улс Америкийн Westinghouse компаниас "АР1000" нэрэмжит 3-р үеийн цөмийн цахилгааны цогцолборын байгуулалтын 4 төслийг албан ёсоор оруулж, Хятадын Жэ жян болон Шань дүн хоёр мужид хэрэгжүүлж эхэлсэн юм. Уридчилсан тооцоогоор бол энэ төслийн эхний нэг цогцолборыг 2013 онд аралжааны зориулалттайгаар албан ёсоор ашиглалтад оруулна. Энэ төслийн байгуулалт нь хоёр орны цөмийн аюулгүйн салбарын хамтын ажиллагаанд нэн олон боломж тохиол хангах болно.
Америкийн цөмийн аюулгүйн хяналт удирдлагын хорооны дарга доктор Дале Клеин Хятад Америкийн цөмийн аюулгүйн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцоод хэлэхдээ, хоёр тал хойшдын цөмийн аюулгүйн хяналт удирдлагын харилцаа холбоо болон туршлага сургамжаа хамтаар эдлэхэд зориулан хамтын ажиллагааны боломж тохиолууд бий болгох болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, хэрэг дээрээ Хятад Америк хоёр орны хойшид байгуулах гэж байгаа цөмийн цахилгаан станцын нийт хэмжээ нь дэлхийн бусад орнуудынхыг бүгдийг нэмснээс ч олон юм. Иймээс Америкийн цөмийн аюулгүйн хяналт удирдлагын хороо болон Хятадын цөмийн аюулгүйн хяналт удирдлагын ажил хариуцсан газар энэ жилдээ багтааж, уг асуудлыг судлан, хоёр талын хамтын ажиллагааны механизмыг албан ёсоор тогтоож, уг салбарын хамтын ажиллагаа цаашид хөгжүүлэхийг бид маш их хүсэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадад гэсэнгүй Америкт ч гэсэн цөмийн аюулгүйн хяналт удирдлагын дорвитой хүч чадалтай байх нь цөмийн цахилгааны хэрэглээг хөгжүүлэхэд маш чухал үндэс суурь болох юм гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|