Манай сонсогч найз нар бидэнд илгээсэн захидал мэйлдээ, бидний нэвтрүүлгээс Хятадын тал бүрийн мэдээллийг авдаг бөгөөд радиогоор дамжин хятад хэл сурах сонирхолтой байна гэсэн. Ингээд энэ тухай манай гурван сонсогчийн ирүүлсэн захианы хэсгээс дуулгая.
Буриад улсын Даримаа бидэнд ирүүлсэн мэйлдээ ингэж бичлээ:
"Та бүхэнтэй мэйлээр харьцаж байгаадаа их баяртай байна. Би Буриад улсын нийслэл Улаан-Үүдэд аав ээжтэйгээ хамт амьдардаг, таны ардиогийн сонсогчдийн клүбын гишүүн юм. Одоо Буриадын Их Сургуулийн Дорнодын судлалын хэлтэсийн 5-р ангид сурч байна. би хятад хэл сурах сонирхотой, мөн Хятадын соёлыг их бахархадаг. . өмнө нь дадлаг хийхдээ Хятадад нэг удаа очиж байсан аа. Таны хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе."
Тоддаваа бол манай идэвхтэн соносгч юм. бидэнтэй байнга захидал мэйлээр харьцаж монголынхоо сонин сайханаас дуулгаж, бодол санаагаа бидэнтэй хуваалцдаг билээ. Тэр ирүүлсэн мэйлдээ ингэж бичсэн юм:
"Сайн байцгаанаа уу? эрхэм хүндэт радогийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Би таны сонсогч Тоддаваа байна. Завтай болохдоо би таны радиог сонсож бас сайтаар хэсэж үздэг. Аав маань үргэлж, Хятадын радиоруугаа захидал бичсэн үү гэж асуудаг. Оюутан байхад ч гоё байдал л даа. Чамад захиа ирсэн шүү гээд л найз нар минь авчирж өгдөг. Та бүхнээсээ захиа авах бүртээ баяртай байдаг байдаг байсан. Би Телевиз, сонин гэхээс илүү радиод ажиллах хүсэлтэй байдаг юм. Радио бол бусад хэвлэл мэдээлийн хэрэгслээс илүү онцлог давуу талтай санагддаг. Хүн радио соносч байхдаа өөр бусад ажлаа амжуулж болдог. Бас зөвхөн чихээрээ сонсдог болохоор бодитоор төсөөлөн боддог мэдээ мэдээллийг хүмүүст хүргэдэг болохоор надад таалагддаг. Би радиог бас хүнийг хүмүүжүүлэгч гэж боддог, автобус, машин, дэлгүүрт явж байхдаа ч радио сонсогддог болохоор хүмүүст дандаа хэрэгтэй зүйлийг өгч толгойд суулгах боломжтой юм. Мийн хүсэл мөрөөдөл бол радиод ажиллаж энэ их стрестэй нийгэмд теднийг амрааж тайвшруулах, тэдний сонсохийг хүсч бий зүйлийг хүргэх. Бээжинг их сайхан хот гэж сонссон, манай гэр бүлийнхэн бүгд үзчихсэн, би ганцаараа очиж үзээгүй байгаа, сэтгүүлч юм чинь удахгүй үзэх байх гэж дотроо боддог. Би англи хэлэнд сонирхолтой бөс хятад хэлийг сурах юм сан гэж боддог л юмаа. Танай гэсэн сонсогчоор ийм л сонинтойдоо. одоо завтай болсон болохоор радиогаа соносч л байна. Нэрээ би зориуд зав гаргаж байгаад гараараа захидал бас өөрийн жижигхэн номоо ойроос заавал илгээнээ."
Сонсогч Оюука бидэнд ирүүлсэн захиандаа ингэж ярьлаа:
"Танай радиогоос явуулсан хятад хэлний ном надад маш их тус дэм болж байна. Таны радиогийн нэвтрүүлгийг байнга сонсохыг хүсдэг боловч одоогоор хичээл ихтэй жаахан завгүй болоод байгаа. Гэхдээ танай радиогоор дамжуулж Хятад улсын тухай болон, ахуй амьдрал, оюутны амьдралын талаарах мэдээллийг маш тодортой авч чаддаг учраас байнга сонсхийг хичээдэг. Таны хамт олонд ажлын өндөр амьжилт хүсье."
|