• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-10 14:42:16    
Гү чинь (Доод бүлэг )

Хятадын хөгжмийн зэмсэг


Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм анд нөхөд өө. "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар бид "Согтуу загасчин өвгөний үдэшийн дуулал" гэсэн ая эгшгийг сонсож, Хятадын Хан үндэстний чавхдаст хөгжмийн зэмсэг Гү чиньтай үргэлжлүүлэн танилцуулъя.

     Хятадын эртний бичгийн хүмүүс Гү чинь хөгжмийн хөгжилд гар бие оролцож томоохон хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй гэж бид өмнөх нэвтрүүлгээрээ танилцуулж байсныг та санаж байгаа байх даа. Хятадын түүхэнд олон нэрт эрдэмтэн мэргэд Гү чинийг тоглох урлагийн талаар гүнзгий судалгаа хийж ирсэн юм. Уламжлал ярианд Хятадын нэрт бодлоготон, нэрт соён гэгээрүүлэгч Күнзбээр хөгжмийн зэмсгийг маш авьяаслаг тоглож, бас олон арвин сонгодог сайхан хөгжмийн зохиолыг зохиосон байжээ. Харамсалтай нь эдгээр хөгжмийн нот нь бүр гээгдэн алга болсон байна. Гэвч өнөөдөр хүртэл уламжлагдан үлдсэн Гүчиний нотын доторх зохилох нь Хятадын үе үеийн бичгийн мэргэдийн зохиосон шилдэг бүтээлүүд байгаа юм. Эртний хүмүүс Гү чинь тоглохоор дамжуулан сэтгэлээ тэгшлэн биеэ засаж, хэдэн мянган жил өнгөрсөн хэдий ч, тэдний санаа бодол нь эдгээр шилдэг бүтээлүүдэд нь уусан үлджээ.

     Одоо танд дуулгаж буй "Гуан лин сань" гэдэг ая нь Хятадын түүхэнд их нэрд гарсан улс төрч, уран зохиолч Жи кангийн зохиол бүтээл юм. Жи канбээр манай тооллын 2-р зууны Вэй гүрний сүүлчийн үед амьдарч байсан хүн. Олноос хэтэрсэн авьяас билэгтэй, уран зохиол сайн бичдэг, бас Гү Чинийг гайхамшигтай сайхан тоглодог хүний нэг нь байжээ. Түүнийг 40 настай байхад нь тухайн үеийн эрх баригчид түүнийг улс төрийн талаар хэлмэгдүүлэн цаазаар аваачуулсан байлаа. Нас барахынхаа өмнөхөн огтхон ч айж цочирдосонгүй харин л "Гуан лин сань" гэдэг аяийг тэрээр тогтуун төвлүүнээр хөгжимдөж эр баатар зангаа гүйцэд харуулсан нь үе үеийн хүмүүсийн сэтгэлд шингэсэн үлгэр домог болсон байжээ.

      Гүчинийг үйлдэхэд маш чямбай хөдөлмөр ордог. Хятадын эрт дээр үеийн Тан, Сүн, Юань гүрний үе нь Гү чинь хөгжмийн зэмсгийн хөгжлийнх нь шижир алтан үе юм. Тухайн үед хийц сайтай, хөг ая сайтай олон хөгжмийн зэмсэг бүтээгдэн гарсан хэдий ч, харамсалтай нь түүнийг зохион бүтээх технологи нь тасарч, уламжлагдан хоцорсон Гү чиний эд анги нь адил бус загвартай, өөр өөр хэмжээ дамжаатай байж, тухайн үеийн уран сайханчид хувийн дур сонирхлын дагуу зэмсгээ үүдэн бүтээж байжээ. Сүүлийн хэдэн арван жилийн байдлаар, Хятад улс Гүчнийг судлан бүтээх талаар судлагаа хийж, өөрчлөлт шинэчлэлт оруулснаар, энхүү эртний хөгжмийн зэмсэгт шинэ гэрэл жавхаа нэмсэн байна.

      Гү чинь нь илтгэх чадвараараа гайхалтай байж, хүний баярлах, уурлах, гашуудаж зовинох сэтгэл, бас байгалийн үзэмжийг уран тод илтгэдэг байна. Гүчинийг тоглоход янз бүрийн аргачлал байдаг. Гоцлол, Шяо гэдэг үлээвэр хөгжмийн зэмсэгтэй хавсарган тоглож, бас эртний дуунд хавсаргаж хөгжимдөж болно. Өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн бүтээлүүдийн талаас илүү нь хавсарган хөгжимдсөн ая болно.

     Эрхэм анд нөхөд өө. Энэ нэвтрүүлгийн төгсгөлд Тан гүрний нэрт яруу найрагч Ли байгийн шүлгийг үндэслэн бүтээсэн "Гуань шань юей" гэдэг аяыг хүргэж байна. Энэ аянд хил хязгаараа сахин хамгаалж байгаа дайчин эрсийн нутаг усаа санан мөрөөдсөн сэтгэлийг дүрсэлсэн байна. \Номин бэлтгэв\