• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-10 15:17:56    
Бүгд Найрамдах Уганд Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 241038 хавтгай дөрвөлжин км(түүний дотор хуурай газар нь 197096 хавтгай дөрвөлжин км, ус болон намаг газар нь 43942 хавтгай дөрвөлжин км).

      Хүн ам: 2005 оны байдлаар 27 сая 210 мянга. Нийт 65 үндэстэн ястантай, үг хэлээр нь Бантуучууд, Нилчууд, Нил – Шанмитчууд, Суданчууд гэж дөрвөн их аймаг бүлэгт хуваадаг. Аймаг бүлэг бүхэнд хэд хэдэн үндэстэн ястантай. Бантуучууд нь нийт хүн амын гурваны хоёр хувийг эзэлж, дотор нь Баганд (нийт хүн амын 18 хувийг эзэлнэ), Банианкрай(нийт хүн амын 16 хувийг эзэлнэ), Багига болон Басуга зэрэг 20 үндэстэн ястан байдаг. Нилчуудын дотор Ланжи, Ачоли зэрэг 5 үндэстэн ястантай. Албаны хэл нь Англи хэл, Свахири хэл. оршин суугчдын 45 хувь нь Катулик шашин, 40 хувь нь Христосын шинэ шашин, 11хувь нь Лалын шашин шүтэж, бусад нь балар эртний бодис шүтэх шашин шүтдэг.

     Нийслэл: Кампала, нэг сая 300 мянга орчим хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 23 хэм орчим. 4, 5, 9, 10-р сар нь борооны улирал, бусад нь хуурай улирал.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Ёвери Кагута Мусевени, 1986 оны 1-р сард зэвсэгт хүчээр засгийн эрхийг булааж, ерөнхийлөгч болов. 1996 оны 5-р сард ерөнхийлөгчөөр сонгогдож, 2001 оны 3-р сар болон 2006 оны 2-р сард дахин сонгогдов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 10-р сарын 9-ний өдөр. Бүх Угандагийн эсэргүүцлийн хөдөлгөөний байгууллагын эрх барисан өдөр – 1-р сарын 26-ны өдөр. Цэргийн баяр – 2-р сарын 6-ны өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн зүүн хэсэг, дэлхийн бүслүүрийг сундлан оршидог далайн гарцгүй орон. Зүүнш Кени, өмнөш Танзани, Руандатай хил нийлэж, баруунш БНАКУ-тай хаяа дэрлэж, умраш Судантай хөршилж байна. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс 1200 метр орчим өндөр ундөрлөг газар байж, уул дов ихтэй байдаг. Өмнөд хэсэгт нь Африкийн хамгийн том цэнхэг нуур Виктори нуур байж, нуурын тал хувь орчим нь Угандагийн хилд байдаг, энэ нуур нь Нил мөрний нэг эх үүсвэр болж байдаг. Халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, жилийн дундаж агаарын хэм 22 хэм орчим, цаг агаар урин далаа, хур бороо элбэг.

     Манай тооллын 1000 оны үед Унагдагийн өмнөд хэсгийн Буганд районд вант улс байгуулагдаж, 19-р зууны дунд үеэр Буганд вант улс нь зүүн Африкийн хамгийн хөчирхэг улс болжээ. 1850 оноос хойш Арабын худалдаачид болон Англи, Германы колоничилогчид Бугандад залгаа залгаагаар орж, Бунагдагийн нутагт Христосын шинэ шашин, Катулик шашин, Лалын шашин хоорондын он удсан дайн болж, Буганд вант улс маш түргэн доройтон буурав. 1890 онд Англи, Герман нь зүүн Африкийг хуваалцах хэлэлцээр байгуулж, Буганд нь Английн хүчний хүрээнд оров. 1894 оны 6-р сард Англи нь Угандаг өөрийн "ивээлд багтсан орон" гэж мэдэгдэв. 1896 онд Англи нь "ивээлд багтсан орон"-оо өргөтгөж, бүх Угандаг хамруулсан бөгөөд 1907 онд Угандад авбан захирагч суулгав.

     1962 онд Уганд тусгаар тогтнолоо мэдэгдэж, Буганд зэрэг дөрвөн өөртөө засах вант улсыг хэвээр байлгаж, Угандбгийн Холбооны Улс байгуулсан бөгөөд мөн Английн холбоонд үлдэв. 1963 оны 10-р сард Уганд үндэсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Английн амбан захирагчийг татан буулгав. 1967 оны 9-р сард феодалын вант улс болон холбооны улсын тогтоолцоог цуцалж, Бүгд Найрамдах Уганд Улс-ыг байгуулав. \М.Цэцэн бэлэтгэв\