• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    Apr 7th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-10 15:38:10    
Хятад улс олон улсын зээлийг нааштай ашиглан тариачдын баяжхад нь туслаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Эдийн засгийн ээлжит шинэ дугаараар та бүхэнд Хятад улс олон улсын зээлийг нааштай ашиглан тариачдын баяжхад нь туслаж байна гэсэн мэдээлэл танилцууляа.

     Өдөр бүрийн өглөө эрт 35 настай Хэнань мужын тариачин бүсгүй Хэ Яньмэй эр нөхрөө дуудан сэрээж, гурван бултай дугуй тэргээр тээврийн ажил хийх болжээ. Энэх гурван бултай дугуй тэргийг бол 2003 онд тэрээр ядуурлыг буруулах эдийн засгийн хамтын ажиллагааны хоршоогоос 2000 юаний зээлээгээр авсан юм байна. Тэрээр хэлэхдээ, Энэ зээлийг авсан маань сайн болжээ, энэ гурван бултай дугуй тэрэг авснаас хойш манай эрэм эм хоёр үүгээр хүн зөөх, ачаа бараа ачих гээд манай гэрийн орлого ихээр нэмэглсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Энэ гурван бултай дугуй тэргийг авснаас хойш, өдөр бүрийн орлого маань 50 юаниас доошгүй болжээ. Заримдаа нэг, хоёр зуун юань ч хүрдэг юм. Энэ маань манай хөдөө тосгонд авч хэлвэл их өндөр орлого болох юм. Би ганц энэ зээлийг сайн гэж хэлж байгаа биш, бишгүй олон хүн бас энэ зээлийг сайн гэж хэлж байна гэжээ.

     Нэг, хоёр мянган юанийг Хятадын том хотын хүмүүст авч хэлвэл тийм их мөнгө биш юм. Гэвч ядуу хөдөө тосгонд амьдраж байгаа Хэ Яньмэй шиг тариачдад авч хэлвэл ядуурлаас ангажирах эхний гараа болсон байна.

     Тэгвэл, Эдгээр ядуу тариачдад хэн хүн зээл олгосон вэ гэвэл, Нань зао сяны ядуурлыг буруулах хамтын ажиллагааны хоршоо болох юм байна. Тус хоршооны дарга ноён Гөү Чанюань хэлэхдээ,

     Энэ жижиг зээлийг бол манай Нань зао сян 1995 оноос эхлүүлсэн юм. Үүнийг голцуу Хятадын засгийн газар ядуурлыг буруулах мөнгө төгөрөг нь тариачдын гарт үнэнхүү хүрч чаддаггүй байдлыг зохицуулхын төлөө Хятадын нийгмийн шинжлэх ухааны Академээр дамжуулан, Бангладешийн хөдөө тосгоны Трустын хөрөнгө мөнгө, техникийг зээлдэн оруулж, бүх Хятадад жижиг зээлийн 4 туршилтийн бааз байгуулсан байна, Нань зао энэ 4 баазын нэг болох юм. Одоо 10 гаруй жил боллоо. Өнөө зээл авсан өрөх 7715 болж, зээлийн нийт хэмжээ 65 сая юаньд хүрсэн байна гэжээ.

     Хятадын шинжлэх ухааны Академийн байгуулсан Нань зао сяныг багтаасан жижиг зээлээр ядуурлыг буруулах туршилтын баазын хөрөнгө мөнгөний эх үүсвэр бол Бангладешийн хөдөөгийн Труст, Сити банк зэрэг олон улсын байгууллагын өгсөн өнгөлөлттэй зээл буюу буцалтгүй зээл болох юм.

     Энэ жижиг зээлийн нийт хэмжээ их биш, авсан зээлийгээ бага багаар төлдөг учир тариачид зээл авах их дуртай бөгөөд авсан зээлийгээ ч цагдаа төлж чаддаг юм байна. Хэ нань мужын Нань зао сяны байдлаас үзхэд, тариачдын зээлээ буцаасан хэмжээ 99.99 хувьд хүрсэн байна. Тариачин бүсгүй Хэ Яньмэй хэлэхдээ,

     Энэ жижиг зээлийг бага багаар төлтөг, иймээс биданд их таалагдаж байна. Хөдөө тосгон юм чинь их мөнгө олж чадахгүй, харин бага багаар олж болдог, энэ нь биданд их таалагдаж байна гэжээ.

     Өнөө Хятадын олон газард Нань зао сяны ядуурлыг буруулах эдийн засгийн хамтын ажиллагааны хоршоо шиг иймэрхүү байгууллага 100 гаруй байх бөгөөд тариачдад жижиг зээлийг шууд гэр бүлд нь өгч байна. Энэ зээлийн нийт хэмжээ нь бараг 1 тэрбум юаньд хүрсэн байна. Зээлийн эх үүсвэрийн олонхий нь хилийн гаднах хөнгөлөлтэй зээл буюу буцалтгүй тусламж болох юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040